Хот орно оо. Удахгүй Утаанбаатартаа ханиаж хахаж цацаал явжээнэ гэж бодохоор сайхан байна даа. Харин цас сайхан дарчихаасай бил ээ. Цасгүй өвөл нэг л зэвхий муухай байдагсан. Шинэ жил мил гээл бодоод суусан одоо чинь дөнгөж 11 сар эхэлж байгаа шд. Манарсан толгой 12 сар гарч байгаа гээд л бодсон сууж байна. Сараар түрүүлчиж. Юунд ингэтлээ яараа юм бол?. Урагшаа нэг сар хэтэрсэн тул шийтгэл нь хойшоо нэлээн хэдэн жил ухар.!. Сайхан л мөрөөдөл байна. Би угаас эргэж харах дуртай. Сэтгэл сэв замаск багатай сайхан байсан үеүүд тэнд л өнгөрчихсөн. Оюутны анхны жил байсан. Маниас лав тэр охин гурван насаар эгчмэд байсан. Гэхдээ л элээсэн оймсных нь тоо бол минийхээс яавч хэтрэхгүй. Учир нь тэр оймсондоо аймаар ариг гамтай. Маниас л хавьгүй гамтай өмсдийм бил ээ. Тэгэхээр яавч би илүү оймс элээсэн болж таарна. За энэ ч яахав. Анхны болзоон дээр анхны сэтгэгдэл их л өндөр байж бил ээ. Гадна төрх нь цэвэрхэн даруухан эмэгтэй. Ярьж буй үгнүүдийх нь эмх цэгцтэй очер дараатай гарч байгааг нь. Дараа нь хоёр дахь, гурав дахь болзоо. Харин дөрөв дэх болзоо нь тэднийд болсон. Бид 11 цагт гэрийнх нь хаалган дээр болзож бил ээ. Цагын зүү яг арван нэг заамагц хаалга аяархан онгойгоод эргээд хаагдсан. Харин аль хэдийнэ би өрөөнд нь хоёр гутлаа барьчихсан зогсож байж бил ээ. Сэтгэл нэг л зовоод байлаа. Учир нь дэргэд засчихсан ор, өөдөөс унтлагын хувцастайгаа зогсох охин. Зөнгөөрөө энэ шөнө эр хүн гэдгээ харуулах ёстой гэдгээ мэдэрч бил ээ. ха ха. Би орных нь өмнө сууж харин тэр орондоо ороод бид намуухан хууч хөөрч эхэлсэн. Эхлээд мэдээж ойр зуурхан ярьсан. Харин яриа нь дэм дэмэндээ нөгөө л сэдэв рүү дөхсөөр л. Ойртож ирээд л хэсэг пауз. Ахиад л гол сэдэв хол цөлөгдчихнө. Эргээд л дөхсөөр л дөхсөөр л. Гэж байгаад харин намайг оронд орж унтах санал тавьж би ч анх удаа пробонд орж байгаам шиг л ичингүйрэн байж хагас нүцгэлээд оронд орж бил ээ. Харин тэр шууд л эхэлж би ч мэгдсэн амьтан үйлдэл бүхэнд нь хариуг нь үзүүлж муу дүн авчихгүйг хичээн их л ядсан юмдаг. Үүр цайж байхад л тэр намайг суллаж би ч гэрийнхнийг нь босохоос өмнө харьж бил ээ. Үүнээс хойш бидний болзоо яг л нэг цагт нэг газар эхэлж яг л нэг зүйлийн төлөө мэт учирдаг байж бил ээ. Бас л нэг цагт л арай нэг юм дуусгавар болж үүрийн гэгээнээр гэрийн зүг алхана. Залуу насны эрч хүч хэсэгхэн хугацаанд л ор мөргүй арилж сүүл сүүлдээ би хэрэгтэй юм уу? бяцхан найз минь хэрэгтэй юм уу? гэж боддог болсоноор миний зугтаалт эхэлсэн. Хичээл дээрээс, оюутны байрнаас, найзын минь гэрээс ер хаа яваа газраас минь олчихно. Баривчлагдаад л дахиал нөгөө хаалгаараа сэм орно. Бүх зүйл урьдын л адил. Жам ёсоороо. Үүрээр ядарч гарсанаас болоод өглөөд нь гэртээ ирж унтаад орой л нэг юм босдог болж хичээл ном холдож эхлэх үед сая л нэг салах шийдвэр гаргаж бил ээ. Адгын, новшийноор минь дуудаж аль байдгаар минь хараасан нэлээд хэдэн хуудас захиа нэртэй занаас бас гэж ядуу оюутны хоолны мөнгөөр авсан ядмагхан бэлэг чихмэл тоглоомийг минь буцаачихаж. Тэр үед л үнэхээр л эрх чөлөө гэж ийм сайхан юм гэж үү хэмээн бодож бил ээ.
Харин дараахан нь таалдаг болсон өөр нэгэн охины төрсөн өдрөөр нь өнөө л муу чихмэлээ бэлэглэсэнсэн. Харамсалтай нь тэр охин нэг нүдээрээ ч хараагүй буцаагаад чулуудчихсан. Одоо хэр нь өнөө муу чихмэл нь байжил байдаг. Уураа хүрэхээр нүдэж тоглодог мишокоо болгочихсон байж байгаад. Хожим хуруугаа хатган байж оёж босгосон нь одоо дэр болчихсон байна даг. Хөөрхий муу чихмэлд ч буруу гэж юу байхав. Харин тэр цагыг минь дурсахаар л найзууд толгойг минь илж ирээд л шоолдогсон. Харин миний санаанаас тэр нүдний үл унтрах хүсэл нь одоо хэр нь харагдаж айлгадаг шүү. ха ха
Блогийн нүүр » Секс мөлжлөг
2008-10-31 03:42:57

Сэтгэгдэлүүд:
kk lover.
юун аймрын. ийм юм хүссийн бол үерхэж яахгэжээсэн балай вэ
KK ZA TEGEED UUR SHINE JIHMELTEI BOLOOROI GEHDEE CHI UURUU HEN NEG NI UGUH BH AMJILT
ТүЭнТү: окэй. Харин хажа хажа амжилт гэхээр энэтхэгээр хэлж байгаа нь уу?. Дуудаад үзэхээр дуун дээр гардаг жими жими хажа хажа гэдэгтэй л ижил байгаан. ккк
ЮриЖенни: Окэй. Харин мишок болгох ганц томыг авдаг ч юм бил үү?.
хагцсан хойно санаашрал
Сэтгэгдэл үлдээх: