Саарал ...

Still waiting ...
  Оцон шувууд шуурга өөд нуруугаа харуулан, шахцалдан зогсож өвлийн шуурганаас амиа хамгаална. 
Харин одоо хүсэн хүлээсэн цаг ирж өвөл дуусчээ. Энд тэндгүй учрал. Эх үр, эр эм. Өнчрөгсөд үрчлүүлж, хагацагсад шинийг эрнэ. Ирэгсэд хоол хүнс авчирч үлдэгсэдийг тэтгэнэ. Гэтэл тэр л хэнийг ч үл хайна. Урин дулаан хэдийнэ ирсэн ч тэрний сэтгэлд өвөл дуусаагүй л байна. "Тэр ирэх ёстой". Хагархай өндөгний дэргэд тэр хичнээн удаан хүлээж буй нь үл мэдэгдэх...
 
Unmeaning.
  Тэнд ч дүнгэнээл, энд ч дүнгэнээл. Шинэ амраг, шинэ найз, шинэ дайсан, бэлэн хоол, хүйтэн шөнө, гэсгээх наран, үхэл, яг дэргэд нь төрөлт, учрал. Бүгд үнэ цэнэгүй мэт амархан. Өдөр бүрт л ... Залхсан ялаа. "Далавч минь ямар хариугүй юм бэ?. Дүүлэн тээр өндөрт нисэхсэн"...

Sacrifice.
  Өдөржин нэхээд л, нэхээд л. Огтхон ч амсхийх зав үгүй. Чичиргээн ... Ялаа юу?. Шумуул уу?. Зөгий юу?. Догдлол. Тарчилж буйг нь харах сайхан. Амь тавих хүртэл нь хүлээнэ. Бас догдлоно. Нүгэлт аалз. 
 ...Одоо тэр том болжээ. Орчлон нь дуусч буй. Тэнхээ нь ч барагдаж буй. Өдрөөс өдөрт өр төлөөсөө нуруунаас нь шимж бойжиж буй өөрийн удамдаа төлж байгаа хэрэг. Дахиад л шинэ нүгэлтэн...

Duty.
  Арван мянга. Арван мянга нэг. Тэр тоолж барах мэт тоолно. Арван таван мянга. Арван таван мянга нэг. Зөөсөөр л. Хичнээн шоргоолж үүнийг идэж хүрэлцэх бол?. Үгүй ээ. Бид чинь тоо томшгүй олон. Тэгэхээр зөөх л хэрэгтэй...

Learning.
  Туниа муутай янзага. Бас доголон. Гурван бэлтрэгийн эсрэг тэр ганцаараа. Хоёр нь ноцно. Хөөрхий тэмцэнэ. Үлдсэн нэг нь "Өрөвдөөч түүнийг". Эх чоно архирна. "Миний амьдрал ийм харгис гэж үү?"...

Satisfied.
  Цуваа алхаа. Хошуунд нь жингэр. Газар шиншлэн яваад л. Ардаас нь том жижиг олон нохой. Жингэр буланд очоод зогсов. Архиралдаан. Толгой эргэм. Нүд эрээлжлэм. Үл ойлгогдом. Өрсөлдөгчид цөөрсөөр.
...Хүйтэн хөрсөн дээр шархаа долоон хэвтэнэ. Тэр бүгдийг ялсан. Шагналаа ч авсан. Ханасан. Үнэтэй шагнал хямдхан ухамсар...

Belief.
  Харанхуй үл мэдэгдэм. Тэр айдас төрүүлэм. Үл мэдэгдэм бүхэн айдас төрүүлдэг. Тэнд. Гэгээ. Ямар үзэсгэлэнтэй вэ. Тийм ээ. Яг л миний мөрөөдөл. Шарррр. Шатаж үхсэн дэнгийн эрвээхэй...

Decided. 
  Цагын эргэлтээр ирэх хатуу өвлөөс хань ижил, ахан дүүсээ авран хамгаалахаар нүхээ таглан яваа тийм л нэг зурам. Тэр нутаг нугад нь орших хэдэн овог отог зурамны нүхнүүдийг бүгдийг нь бөглөх ёстой ажээ. Тийм ээ энэ удаад тэр сонгогдсон. Магад өөрөө сонгосон. Цагаан цасан дээгүүр дур мэдэн харайж, юунаас ч үл эмээн идэх хоол, хямгадах амины төлөө бус тэр энэ удаад үхэл рүүгээ алхаж буй. Яг л түүний хүссэн шиг. Тийм мэдрэмж. Тэр айдсыг ардаа орхисон...

Сэтгэгдэлүүд:

1. Hilde | 2008-10-24 10:09:30
. . . . .
2. bataa123 | 2008-10-24 10:18:48
wow үнэхээр гоё бичсэн бна
юмсын учир шалтгаан үйлийн үр бүгдэд хамаатай
3. tsenxer_shuvuu | 2008-10-24 13:02:37
Яаасан гоёийн... Урт болохоор уншихгүй залхуурцан байснаа сая л уншсан чинь... Чи нээрээ ямар аймар бичээ вэ... /шогшрон толгойгоо сэгсрэх/
4. ollie | 2008-10-24 13:48:50
таалагдлаа.


Эх чоно архирна. "Миний амьдрал ийм харгис гэж үү?"...

энэ бvvр ч илvv таалагдлаа.
5. lobe23 | 2008-10-24 22:05:17
tnx guys.
But what happened Hilde?.
6. flying... | 2008-10-25 15:10:21
өө яасс зэвүүтэй бичлэг вэ кк..
Юу ч, юу ч...
7. Hilde | 2008-10-25 17:59:49
heleh uggui bolson tul garaad yabsiin uur yahuu dee. gehdee suuld bodood baisan chini bas yum ch bichij boloh baij. yadaj 1-t shoo geed ....kkkk
8. Hilde | 2008-10-25 18:01:15
chi neeree aihtar bichihiimaa.
9. Hilde | 2008-10-25 18:02:38
hain..... shogshrood garlaa shooooo
10. Hilde | 2008-10-25 18:03:41
bas bishreed..... geed baahan demii yum bichib, sorry
11. lobe23 | 2008-10-25 20:06:57
Гутрал гунихралаас гайгүй юм дусдаг шиг.
12. lobe23 | 2008-10-26 16:15:04
Нэр олигтой оноож чаддаггүй.
13. flying... | 2008-10-27 09:59:40
аяа хүн гэж "амьтан"...
14. Ууудам | 2008-10-27 10:04:26
сайхан бас гайхам
15. tsenxer_shuvuu | 2008-10-27 10:18:17
Гутрал гунихралаас гайгүй юм дусдаг шиг.

Ene ch neeree unen shuu, sanaa setgel dajgui hungun yawah ved barag yu ch bodddoggui... Tegeheer, bi neg tsagt uur hun bolchood, gutrah gunihaa bur baichina geh bas l haramsmaar ch yum shg bdiin gsn kkk...Yu ch bodohgui yawna gdg bas neg l bishee...
16. lobe23 | 2008-10-27 14:51:49
Flying: Хүн нэрт амьтан.
Uudam: tnx
Tsenher_shuvuu: Тэр нэг цагт. Харин ч хэт нэгэн зүйлд итгээд зорьж магад.
17. Tsetsensod | 2008-11-02 18:53:46
Гоё мэдрэмж, таалагдлаа ялангуяа Unmeaning Sacrifice.
18. lobe23 | 2008-11-07 18:18:53
tnx.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog