Секс секс секс. Мандтугай. Чихшикк. Гэхдээ л ... Ээ л дээ. Үгүй ээ. Таалагдахгүй байна. Таалахаа боль. Зогсоё. Яаж байна аа. Яана гэнэ ээ. Май тэгвэл. ... Май тэгвэл ... Май тэгвэл. ...
Өглөө хурдхан хувцаслаад гарсан боловч хаачихаа мэдэхгүй хэсэг зогссон. Гадаа зэврүүн байсан ч нам гүм нь над таалагдсан тул хэсэг яваад хүрдэг халцарсан модон сандал дээр очив. Намайг өглөө ирсэнд гайхах шиг. Би ч тэрнийг хараад баярлах ч шиг. Суугаад тамхи татангаа жаахан амсхийж юм бодох сайхан. "Над тулах цэг өг. Би ертөнцөөс ангижирмаар байна". кк. Агшин ч атугай хүслийг минь биелүүлдэг тийм л хуучин, модон, халцархай сандал.
Харин өчигдөр оройн шагналд авсан шарх яг өгзгөн дээр юм. Хараал ид. Бодол төвлөрхөд саад болохуйц тийм шарх. Бас хаа нэгтээ өөр байгаа нь мэдрэгдэнэ. Хармаанд гурван ширхэг бэлгэвч үлдэж. Шуналтай шаар хэдийг авсым бэ?. Яахав эр хүнд илүүдэхгүй. Мөчөөрхөх шиг. Гэхдээ л энэ эдийг ирсэнээсээ хойш олон ч хэрэглэсэнгүй дээ. Ер нь тэгээд ганцаар хүмүүс энэ тал дээр ямар байдаг бол?. Хэсэг бодов. Мэдээж л хүн юм хойно секс хийдэг хийдэггүй ялгаа үгүй. Бүгд л хүсдэг. Хүсэл биелэх дээрээ тулвал бүгд л хийдэг. Гэхдээ секс гэдгийг яаж ойлговол зохилтой вэ?. Хайр сэтгэлтэй салшгүй гэж зарим нь хэлдэг, харин зарим нь тэр чинь биеийн тамирын дасгал гэнэ. Зарим нь бүр балиар заваан гэнэ. Гэтэл миний бяцхан бондгор доторх биегүй, барилгүй, хэмжээлшгүй эрхт эзэн сэтгэл юугж бодож байх юм бол?. Анхан арван жилд хөвгүүн явахад нойрон дундаа нойтогнон байж олж үзсэн. Тэгэхэд секс бол гайхамшиг мөрөөдөл байсан. Арай хожим нь айлын эгчид ашиглуулчихаад загнах нь ядаргаатай, заавар дүрэм нь хэцүү балай эд байна гэж бодсонсон. Дараа нь салаа гэзэгтэй байрны охинтой саваагүй насны үерхэл зохиож, бас ч гэж хазгай муруй хайрын үгс шивнэлцэж ам тангараг өргөж, алганыхаа ард талд баталгааг нь тамгалж байсан идэр насанд бол энэ хайр дурлалын минь салшгүй нэг хэсэг байсаан. Байсан байсан. Секс гэдгийг салаа гэзэгтэй Бурмаа л гэж ойлгодог байсан. Оюутан насанд дурлал хүсэл хоёрыг дулимагхан ялгаж явахад бол энэ ёстой л идэр насны спорт, эр биений чилээ гаргах дасгал явж дээ.
Өдгөө секс миний амьдралд олон өөрчлөлтийг авчирдаг, өөрөө бас тогтворгүй, өрөөл хамтрагчаас хамаардаг эд.
Сэтгэл сэнхрүүлж, урам хайрладаг сэвгүй найзыг минь холдуулсан садар үйлдэл.
Заримдаа болохоор завтай, жаргалтай, замын ханиар дамжин ирдэг завшаан хийгээд жаргал.
Хайрлан энхрийлэвч авч үл болом ганцхан хувь охин үртэй хамт байхад амраглал, амирлал бас аз жаргал болдог.
Секс тэгэхээр сэрэхүйн биелэл, сэтгэлийн баясал, махан биеийн дүүрэл, магад дараа нь ядрал, маргаангүй бас дасгал юм байна.

Сэтгэгдэлүүд:
seeges chin saihan shd ekekek
Neeree yutai ch hamaataim bol doo, bi bolhoor hairtai l hamaataim gj sanaad l yawd bsan, ugui bololtoim, endees medej awlaa gsn lol...
Аманжинка тэхх.
Энигма: кк. Чиний харин тэр довтолдог барьдаг арга чинь айхтар юм бил ээ. ха ха.
Дрийм:, Ссандэй: Тэхх. Сээгэсийн талаар чөлөөтэй ярилцах хэрэгтэй.
мами: Арван найм хүрсэн хүрээгүй, Энэ бол чиний мэдэж авах зүйл.
Ха ха. Уудмаа яалаа гэнэ вэ?. Ямар луу вэ?. Яагаад хүчин бэ?. кк.
Олли адгуус.
Флайэн: Мэдкү мянган үгийн таглаа. кк
Цэнхэр шувуу: ккк. Хариултаас чинь чамайг дүгнэж болж байна гэсс. Хувь хүн өөрийхөөрөө л ойлгох хэрэгтэй.
Hilde: Байрлалаа буруу авсанаас бас бэлтгэлийн талбайг буруу сонгосноос.
Уудам номноос уншчаал тэгээд байсын бий. Ок.
Хэрэглэхэд бас учир байна аа. Хэнтэй хаана хэрхэн хийхэд.
Сэтгэгдэл үлдээх: