Өнөөдөр хугацаа нь тулсан нэгэн зураг бас тооцоо, түүвэр гэх мэт зүйлсийг хийж амжуулах санаатай илүү цагаар жаахан суулаа. Орой харьж хооллосон болчихоод эргэж ирээд идэвхтэй нь аргагүй хэсэг суусан. Тэгээд арав хагас хүртэл суугаад ходоод хоржигноод тэсэхгүй болохоор нь сурсан зангаараа маргааш л болъё гээд хаях санаатай гартал гадаа үүд түгжээд явчихаж. Гайхаж хэсэг манарчаагаад буцаж ороод хэдэн тийшээ утас цохилоо мэдэх амьтан алга аа. Уг нь манаач ухаантай хүн байдаг санагдана. (Би ч оффис дээр тэр бүр ирээд байдаггүй л дээ).
Эхлээд хаалгаа дотроос нь их л боловсон загнаж жигд хэмнэлээр хэд хэд тогшив. Нэлээн тогшлоо. Чимээ ч алга. Дараа нь нүдлээ. Бүр аргаа бараад өшиглөлөө. Тийрлээ. Бага байхад сурсан эргэлттэй өшиглөлтөө (Ван-Дамм ахаас сурсан) хүртэл хийлээ. Төмөр хаалга яах ч билээ. Хамаг байдаг хараалаа урсгасаар(хамагсаад байх юмгүй "хараал ид" гэхээс өөр юм мэдкү л дээ) буцаж орж ирээд сууж байна. Дээрээс тэнгэр харж байгаа нь энэ юм байлгүй. Үргэлжийн хойш тавьдаг залхуу занг минь гэсгээж байна уу ч гэлтэй. Нүдээ нухлаал сууж байна. "Арай хатуухан шөнө болж таарах юм биш биз?. Тийм аз нь хаясан сандал дээр хонодог юм гэж хаана байсым." гэж өөрийгөө тайвшруулаад л сууж байна. Харин ямар азаар хэдэн лааз пиав авч орж ирээ вэ?.
За өнөөдөр бүтэлгүйтэг гэхэд урьд нь бас л дандаа бүтэлгүйтдэг байж дээ. Багын явдлаасаа саначихая. Бага ангийн сурагч байсан юмдаг. Сургуулийн урд сандал дээгүүр эгнээд суусан охидуудын урдуур гарахдаа боловсон харагдах гэж ядсан бололтой нусныхаа алчуурыг гаргаж ирээл нусаа нирхийтэл нь нийтэл нугалсан хэсгээ дагаад дээшээ үсрээд үсэнд очоод наалдчихдым даа. Өнөө охидууд ч шуугилдаа л явцан. Тэрнээс хойш нусны алчуур дахиж хэрэглээгүй байхаа.
Арай хожуу ангийнхаа охинийг панаалдах санаатай гоё кино байна гэж гошгоруулж байгаад гэрт нь орж аав ээжид нь бараагаа харуулах санаатай очсийм. Хуурцагаа өгөөд л гэрт нь орлоо. Манай хүн ч хуурцагаа хийгээд тоглуултал учиргүй л банан мананархуу юм гараал үмхэж үнгээл байх шиг. Нэг л биш болоод явчлаа шүү. Ядаж байхад Аав нь бас хажууд сууж байсан. Тэгтэл өнөө ахын үздэг боорно ... Тэгээл хөөгдөөд гарсан даа. За даа ер нь хамаг булайгаа дэлгэх шинжтэй больж үзий. Харин надаас бүтэлгүй нэг Баагийгийн тухай онигоо ярьчий. Бүтэлгүй залуу талхан дээрээ масло түрхэж байгаад унагаачихаж гэнэ л дээ. Тонгойгоол автал өнөөх нь маслогүй талаараа уначиж. Баярлаал эхнэртээ харуултал, эхнэр нь: "яахав дээ чи буруу талд нь л маслаа түрхээ биз"...

Сэтгэгдэлүүд:
Хүүш маргааш амралтын өдөр хүн ирэх юм уу, 48 суучих юм биш биз
Ширээ мирээ дэрлэсэн ч гүй. Гүрийсээр өглөөг угтлаа даа. Угаасаа шөнөжин мээссэнжэрдчээд одоо л дутуу үлдээсэн тооцоогоо гүйцээж сууна. ха ха.
кэ кэ кэ
ter kanuu chin yasan ichmeer damshig ve aav eejiinh ni hajuud kekekeke
butelgui yavdluudaa jaahan urgeljluulkuu yasiin =))
Флайэн: Баярлалаа. Сайхан амарсөө. Унгас алдаал унтаал байлаа. Үд хүрчихээд байхад үхэрнүүд нь дугардаггүй сонин газар байлээ. кк. Бүтэлгүй явдлуудаа бүгдийг нь биччүүл рэйтинг уначихвал яахы. ха ха
Ординары: Мань зүүн чиглэлийн төсөлд бас л гар бие оролцож байлаа. Одоо баруун чиглэлд явж байна. Тэрнээс(тэр шуудуутай зам кк) сайн зам ойрдоо тавигдахгүй байх өө.
Уудам: Харин тийм азгүй байлаа өчдөр.
Дрийм: Одоо сэргэцээн сэргэлэн цовоо л байна.
Tsenher_shuvuu: кк. Харин л дээ. Бүтэлгүй хүмүүс сэтгэл сайтай байдаг гээл манай бэргэн эгч хэлдэгсэн. Манай ахыг бүтэлгүй гэхээр тэгдийн дандаа.
boon yum bolson doo
Сэтгэгдэл үлдээх: