Блогчдод гэх үү?. Блогчинд гэх үү?. Заа Ягтиймээ!.

Энэ нөхрийн бичлэгүүдийг мэр сэр уншиж байлаа. Мэр сэр унших бүртээ л алд дэлэм бухимдаад гардаг байв.

Ягтиймээгийн бичлэгийг сая бас уншив. http://yagtiim.blog.banjig.net/post.php?blog_id=8647&post_id=82325

Блогчдод хандаж хэлэх үг гэхээр нь би тэрэнд нь багтдаг ухааны юм бодоод, бас ч гэж авууштай юм олдож магад гээд ороод үзлээ. Тэгээд зүгээр гараад явчиж чадсангүй бухимдаад бичлэг бичив шд. Би ч гэж би юм аа.
За тэгээд ягтиймээ гэдэг хүний хэлэх гэсэн нь энэ юм гэнэ. Харваас дээгүүр өнгө аясаар хандаж хэлж буй нь илт. Хандаж хэлэх гэсэн утга санааг нь дүгнэвэл:
Нэгд, өөрийнхөө байр суурийг өндөрт буй хэмээн тайлагнасан нь харагдаж байна.
Тэртэй тэргүй хэн бэ? гэдэг чинь бичлэгүүд болон сэтгэгдлүүдээс чинь шууд л харагдана. Зиндаа дэв ойр хүмүүс чинь чамайг дүгнээд цэгнээд ойлгож л байвал болоо биш үү?. Бусдад ингэж ихэрхэж бас бяцхан тусыг сүр бадруулан товойлгох хэрэг юун?.

Хоёрт, блогчдын алдаатай бичдэг талаар өгүүлж, тэр нь блог хөтлөх шалтгаан нь болсон гэнэ. Хэл бичгийн мундаг мэдлэгтэн байх нь. Бичлэгийн алдаа энэ тэр дээр зөндөө л яриа болдог. Сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн, хувь хүний дассан хэллэгүүдийг илэрхийлсэн гэх мэт дүрмийн бус бичиглэлүүд зөндөө л байдаг. Хэл уран зохиолын багшийн заадгыг хальт санавал, хэл бичгийн дүрэмд гол анхаарах гурван зүйл нь ойлгомжтой, оновчтой, эгшиглэнтэй байх ёстой гэж хэлжийсэн санагдана. Харин ч ойлгомжтой, оновчтой бас ч гэж эгшиглэнтэй санагддаг шүү тэр муулж буй бичлэгүүд нь. Блог ертөнц гэдгийг хүн бүр л өөрийхөөрөө ойлгодог шиг. Миний хувьд чөлөөт цаг өнгөрөөх таатай орчин гэж боддог. Сэтгэл хөдлөл, шаналал гуниглал аливаа бүхнээ бичиглэж стрессээ тайлдаг хэсэг ч бий. Зарим нэгний хувьд хэрэгтэй мэдээллээ авч бас бусадтай хуваалцах талбар, за тэгээд ягтиймээгийн хувьд өөрийгөө дөвийлгөдөг умгар өрөө нь бололтой. Уулын мод урттай богинотой гэдэг шиг таны хэлдэг чийп пийпл чинь олонхи шүү дээ. Олонхи үгүй бол чиний хүсдэг манлайлал үгүй. Чиний дөвийж товойдог зиндаархал үгүй.


Хэдэн  ишлэл авчъя.
"Өнөөдөр бидний үе, хэзээ нэгэн цагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн харахад харамсах зүйлгүй амьдрах ёстой залуус."
Оюутан байхад хоолны мөнгөгүй болчоод хар ажилд зүтгэж явахад хариуцан ажиллуулагч ах ингэж хэлдэг байж бил ээ. Энэнд нь би урамшиж байгаагүй. Тэртэй тэргүй зарж буй хөдөлмөрийг минь үнэлж буй үнэлгээ нь хангалтгүйг мэддэг байсан болохоор аль болох булчин шөрмөсөө бага ажиллуулахыг боддог байсан.
"Бид залуу хүмүүс, хэлье гэснээ хэлж чаддаг байх хэрэгтэй, авъя гэсэн зүйлээ авч чаддаг байх ёстой."
Энэ үнэн хэлжээ. Иймийн учир энд ч гэсэн би хэлье гэснээ хэллээ.
"надад бас өөрийн гэх үзэл бодол, үнэт зүйл бий. Үүний төлөө би хаана ч хэзээ ч явна. Үүнд хувь хүний зан чанар огт хамаагүй гэдгийг ойлгох байх."
Тийм шүү би бас хааяа ингээд номчирхмоор болчихдог юм. Гэм биш зан минь.

Эцэст нь хэлэхэд тэнд ягтиймээ тэгээл бичиж суудаг, энд би ингээл бичээд сууж байдаг. Бид угтаа ижилхэн л коммершл гарууд юм байна дөө.

Сэтгэгдэлүүд:

1. dosu | 2008-09-27 14:55:35
hehe bi harin saya l yagtiimeegiin ter bichleiig unshlaa bas ih sonin bichelg bolson bsan yu bichih ni ter huniil dur yumdaa miniih deer orj ireed tiim yum bicheegui ni yamai hehe
2. Ууудам | 2008-09-27 15:10:14
Энэ гартай нэг удаа нэг сайн хэрэлдэж өгөөд гэрээс нь хөөгдсөн дөө гах гах. Замын нохой хуцаж л байдаг Жингийн цуваа явж л байдаг ш дээ. Үүнд бухимдаад яахав дээ хөө
3. Lunaz | 2008-09-27 15:34:23
Өө нөөд чинь угаасаа ертөнцөөс тасарцан гар байдым, битгий тоо Лобэр оо хэхэ
4. lobe23 | 2008-09-27 16:11:26
Досу кк
Өө Уудам бас хэрэлдээд аваа юу?. кк.
ЛэйдиЗэт: Өө харин тийм болтой. yho==
5. altargana | 2008-09-27 23:11:58
блогийг заавал тэгж бич, тийм байх ёстой гэсэн дүрэм журам байхгүй гэж боддог юм, хэн юу хүссэнээ яаж бичнэ өөрөө л мэдэх хэрэг. Тэрийг нь сонирхдог нь уншаад явна биз. Хүн болгон адилгүй, бодож сэтгэх нь өөр юм чинь яахав дээ. Надад бол хэлэх гэсэн санаа нь чухал болохоос яаж бичсэн нь гол биш шиг санагддаг юм.

Наад хүний чинь бичлэгийг уншсан, өөрийгөө товойлгож өрөөлийг доош нь хийх нь утгагүй ш дээ, санасан бодсоноо соёлтойгоор илэрхийлэх бол өөр хэрэг.
6. lobe23 | 2008-09-27 23:25:10
Аанхаа. Хэлэх гэсэн санаа нь ингэж л ойлгогдсон хэрэг. Угтаа бол маньтай л ижил нэгэн гэдгийг нь хэлэхсийм.

""Эцэст нь хэлэхэд тэнд ягтиймээ тэгээл бичиж суудаг, энд би ингээл бичээд сууж байдаг. Бид угтаа ижилхэн л коммершл гарууд юм байна дөө.""
7. Hilde | 2008-09-27 23:26:15
xexexe
8. SSunday | 2008-09-28 06:43:44
Баабар блогчидтой хийсэн уулзалтан дээрээ сайхан хэлж байна лээ ш дээ. Блог дээрээ хүн юу хүссэнээ яаж ч бичиж болно. Хамгийн гол нь хүний эрхэнд халдаагүй,хуулийн хүрээнд байхад л болно оо гэж.Яг тийм биз дээ.
9. zochin (зочин) | 2008-09-29 02:14:20
Харин тийм ээ Монголчууд гэж тамын тогооноосоо салах дургүй хүмүүс блогтоо хэн юугаа бичих нь дур штэ заавал бие биенээ цензурдээд байх юу байсийн Яагтиймээгээс Соц үнэр ханхалж байдаг шүү хэ хэ хэ
10. yagtiimee | 2008-09-29 10:49:55
Утга алга уу?

Баабар тэгсэн, Баабар ингэсэн гээд байгаа чинь ихээ сонин санагдчихлаа. Тэрний хэлсэн юм үнэн болчихно гэж байхгүй л дэ. Хэрэгтэй зүйл хэлдэг үе байсан байх, уншдаг үе ч байсан. Одоо харин жаахан худлаа ш**х талруугаа яваад байдаг болсон гэж боддог.

Дараагийн дугаарт, залуу хүмүүс байна гээд ганц юм хэлье. Хүлээж авах эсэх чинь та нарын асуудал. Битгий ИТСМЭ-дээд байгаараа. Чадах зүйлээ чадна гэж хэлж сур. Худлаа манж зан гаргаад өөрийгөө муулаад байгаа хүмүүсийг ерөөсөө ойлгодоггүй.

Өөрийгөө товойлгох тухайд, "Боломж гарвал өөрийгөө магт, муулахыг бусад нь хийнэ" гэж үг байдаг. Одоо их моодонд ороод байлаа л да. Харин "Боломж гарвал өөрийгөө муул, магтахыг бусад нь хийнэ" гэдэг чинь тэр 20-р зуунтайгаа, Соц нийгмийн Монголтойгоо далд орсон гэж бодож явдаг хүн.

Эцэст нь, коммершл энэ тэр гэж хуцаад байгааг нь ерөөсөө ойлгохгүй байна. Өөрийгөө лаг "хэлтэй" гэж ойлгуулах гэж ядаад байгаам байх да. Чадал чинь хүрдэг юм бол ном орчуулаад гаргачих, чадахгүй бол ялихгүй зүйлээр өөрийгөө тодруулах оролдого битгий хийж бай. Тэнэг харагдаж байна.
11. Өвлийн өвөө anjigai | 2008-09-29 10:57:14
"Өнөөдөр бидний үе, хэзээ нэгэн цагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн харахад харамсах зүйлгүй амьдрах ёстой залуус."
Оюутан байхад хоолны мөнгөгүй болчоод хар ажилд зүтгэж явахад хариуцан ажиллуулагч ах ингэж хэлдэг байж бил ээ. Энэнд нь би урамшиж байгаагүй. Тэртэй тэргүй зарж буй хөдөлмөрийг минь үнэлж буй үнэлгээ нь хангалтгүйг мэддэг байсан болохоор аль болох булчин шөрмөсөө бага ажиллуулахыг боддог байсан.

Би бол харин илүү их хийж тэр хүнд "энэ залуу тун удахгүй намайг зарна байх даа" гэсэн айдас төрүүлэх байсан.
Цагтаа төмөр замд ачигч хийгээд "мөр улайн" амьдарч байлаа
12. lobe23 | 2008-09-29 11:04:40
Хэ хэ. Маний бондгор чинийхээс илүү гэдгээ мань аль эрт мэдэрцээн гөгшөөн. Маргамаар л байна. Гэхдээ дэмий хүнтэй маргах нь минутын гарз. Чамайг тэгэнгүүт шарандаа би ном орчуулаад сууж байх юм гэнэ. үэхэхэ. Ажлын шаардлагаар өдөр бүр, цаг бүрт, хүссэн хүсээгүй Англиар ярих хэрэг гардаг надад. Коммэршл гэдгийг монголоор олигтой тайлбарлаад биччих л дээ чи тэгвэл?. Суралцъя чаьмаас ...
13. yagtiimee | 2008-09-29 11:12:07
Сурмаар байгаа бол мөнгөө төлчих. Муугаа мэдэхгүй үнэгүй юманд дуртай новш вэ?
14. yagtiimee | 2008-09-29 11:12:09
Сурмаар байгаа бол мөнгөө төлчих. Муугаа мэдэхгүй үнэгүй юманд дуртай новш вэ?
15. lobe23 | 2008-09-29 11:14:38
Ийм хямдхан хариулт ирнэ гэж санасангүй. Чамайг арай л өндрөөр үнэлж байж. Хоёр дахин бичиж этр. ккк. Уурлачиж.
16. Ууудам | 2008-09-29 11:19:33
ёооо бүр уур хүрээд юм бичмээр санагдаад явчихлаа. Хүүж гаргаач наад муугаа
17. *САЙХАН САНАА* | 2008-09-29 11:34:39
Нэг л их өөрийгөө Блог шүүмжлэгч, зөв бодлоготон гэж итгэсэн хүн байгаа юм даа..
Наадах Яагтийм чэн...
18. lobe23 | 2008-09-29 12:15:13
Ааха. Блог шүүмжилээд байдаг болхоор нь хальт шүүмжлэхчээ аядсын.
19. ayanga99 | 2008-09-29 12:50:00
блогчид оо , тэрүүнээс мундаг хүн байхгүй ш дээ, хөөрхийлөлтэй амьтан , өөрийгөө магтах гээд ядчихсан. Наад бичлэг чинь нөгөө олимпийн бичлэгтэй адилхан далд орсоон. Хүнийг хэлэх болохоороо амаа олохгүй дайрч дайрчихаад өөрт нь хэдэн үг хэлэхээр бичлэгээ далд хийж нуудаг ухаантай. Гэхдээ тэнд миний үлдээсэн сэтгэгдэл Блогтойхүний блогт байгаа, чаддаг юм бол тэрийг бас устгачихаарай, ягтиймээ гуай. Ёо ямар онгироо гээч, ганцаараа англи хэлтэй, хуульч мэргэжилтэй бас блог бичиж чаддаг нь юм байх...тэгэхдээ хорвоо дээр иймэрхүү хүнгүй бол амьдрал жаахан уйтгартай юм даа...энд ч бас орж ирээд гайхуулаад авч, өмнөөс нь ичмээр
20. itsme (зочин) | 2008-09-29 17:07:20
хүүш чи яаж аймшиггүй зоригтойгоор манай Ягтиймээ гэх айхтар мундаг ертөнцийн төв болсон хорвоод хосгүй тэнэг хүнийг элдвээр хэлж чадаж байна??? Энэ бүр нүгэл шүү хүүхээ хахахахаха

Ингэхэд байна шүү Итсмидэх гэдэг онол шинээр гаргасан хүн шүү дээ наад мэдрэл муут чинь. тэгээд бас Блогчидод гэдэг бичлэгээ бантсандаа болоод ураад тасдаад зажлаад идцэн байлээшд хахаахха. Хүн шүүмжлэхдээ эрүү амаа билүүдээд суудым билээ. эргүүлээд ганц нэг үг хэлэхээр юу ч үгүй идэж уучдаг муу хүн билээ шүү гсн: кк.
21. lobe23 | 2008-09-29 17:15:52
ккк. Онгироо юм бил ээ. Уг нь маниасаа гавихгүй л амьтан юм бил ээ. Би ч гэж би. Мэдсээр байж оролдоод суужийдаг. Ер нь тоохгүй байсан нь дээр байж.
22. ТУС | 2008-09-29 17:38:09
bitgii shaa ta NAR !!!

lobe 23 pizda ooriigoo bas yagtiimeetei harizuulchihaj


SANAA CHINE BAIVCH SACHII CHINE HUREHGUI !!!!!!!!!!!
23. Вафль | 2008-09-29 17:39:10
Хөөх, би санаж байна. Юки, Сайхан санаа, Гмап, Ицми ... гэсэн улсыг нэр цохон бичиж байлаа, Ягтиймээ. Гэтэл тэднээс зориулсан бичлэгт орж ирэн сэтгэгдэл үлдээж байсныг... хараагүй. Үлдээхдээ өөрийгөө өмгөөлөн хэрүүл хийхийг бүүр.

Шударга байх дэмий биш ээ.
24. lobe23 | 2008-09-29 17:45:28
ТУС1 = ........
ккк.
25. Friska (зочин) | 2008-09-29 20:09:02
Бүгд ижилхэн..бас адилхааан гэж. Хүн өөрийгээ бусдаас дээгүүр гэж бодоод ирэхээрээ л...ягтиймээ ч тэр, лобе ч тэр.
26. 35 | 2008-09-29 20:34:39
Британикааг давхарлаж хураавал аль зэрэг өндөр болох бол хэлээд өх күмүүн байнауу хахаха
27. ayanga99 | 2008-09-29 23:26:57
TUS1 гээд гар хаа явсан газраа муу үг цацаж явдаг бас нэг ягтиймээгийн ологгүйхэн хувилбар юм билээ. Бусдын блогт бичсэн сэтгэгдэл бүр нь муулсан...чи одоо дургүй бол блог уншаад байх хэрэггүй ш дээ, чамаар хэн ч дутахгүй. Ягтиймээ Лобе-оос юугаараа илүү юм, үхсэн хойноо яг яс юман дээр бол долоон дор амьтан ш дээ, бөөлжсөн бөөлжсөө эргэж долоосон...Лобе уучлаарай жаахан эвгүй үг биччихлээ.

Ягтиймээ мундаг англи хэлтэй бас мундаг блогч байсан чинь түүнийг блогчдын холбоонд тоож манаачаар ч авсангүй, бас Баабар нийтлэлчээр урих нь байтугай нэг нүдээрээ ч харсангүй, ха ха тэгээд боож үхэх бор шидмэс эрээд хавьтсан ойртсоноо муулаад байгаа юм.

Надад ягтиймээгийн энэ зан таалагдаагүй, тэгсэн миний блогорхуу юм руу орж үзээд царай муутай, атаархуу юу гэнэ вэ муулдаг гэнэ. Муу юмуу муухай блогтой хүн бусдыг шүүмжилж болохгүй гэнээ, ха ха блоггүй хүн ч юу санаснаа бичиж болдог юм даа.Лобе наад тархиных нь хэмжээ агшчихсан юмаа бүү тоо...ха ха чи англи мэдэх үү гэчихжээ...нээрээ Ягтиймээгээс өөр инглэшээр ярьдаг монгол хүн байхгүй ш дээ, татаж уналааа....
28. apple (зочин) | 2008-09-30 00:03:40
naad yagtiimee chine neg hiih ajilgui teneg bna l daa. hoorhii naiz ohindoo hayagdtsiin bhdaa tegeed l havi oiryn hamag amitand uuraa gargaj yanz bureer helj, ooriigoo magtaj taivshirdag bh zailuul hoorhii orovdoltei shavij l yum shig bilee.
29. ТУС | 2008-09-30 17:18:39
ayanga99 oo ene chine amaa medehgui burdag gar garaad iree yu ugui yu?

chiniiheer bol hudlaa ineegeed muuhai baisan ch goyo baina, amjilt shuu geh shig balairaad yavah uu?

HEREE MED
DAAGNAAS UNAJ UHDEGGUI
DARVAGARAASAA BOLJ UHDEG

gej ug bii shuu.

cham shig haltar yumnuud angliar ganz 2 gudamjnii ug halt mult buruu zov surchihaad kommershl gej bichcheed irvaataad baigaa baihgui.

tegeed ta nar shuumjlel huleej avch chadahgui bol shuud bolih heregtei sh dee

tiim yumnuud blogtoi baij baigaa gej yadgiim?

archaagui p****kuud !!!
30. Дарс (зочин) | 2008-10-08 20:27:25
эээ базарваань, би юунаас хоцроо вэ энэ чинь..гэнт хэрүүл уншаад, хэрүүлийн сэрэл хөдлөөд явчих чинь..гэснээс анд минь аштайхан хэрүүл өдчихөөд дуудаж байлдаа энэ чинь, юун төлөө бүсээ солилцсон билээ...
31. lobe23 | 2008-10-08 20:39:35
Пиршки юугсэнийг хар л даа. Гомдмоор чүмшиг ... кк. Тэгээд орхицын..
32. Дарс (зочин) | 2008-10-08 20:47:10
Пиршки наа хоёр чинь учиртайдигээ...
33. lobe23 | 2008-10-08 21:00:56
Тийм бий вий. Чи яаж мэдсий.
34. Дарс (зочин) | 2008-10-08 21:26:01
чиний талд ороогүй гэхээр нилээд л учиртай байж л тэгж таараа.. би таамаглаж байна..
35. Фриска | 2008-10-08 21:27:20
та 2-ыг бяцлий шүү, гохийшүү
36. lobe23 | 2008-10-08 22:02:21
Бяцрахаасаа өмнө нэг сайхан дурлахсан.
37. Zochnii zochnii (зочин) | 2009-06-04 17:45:32
Яана даа яана уур хүрч ядаж байхад уур гаргачихмаар сайхан бичлэг ч олдохгүй юм. Уур дээр уур нэмээд. Банжиг ч нэг үе сайхан байсан юмсан. Явган хэрүүлээр дүүрч дээ. Сайхан бичиж чаддаг нь бичээд уншдаг нь уншаад явдаг байж дээ. Цэцэг навч, хоолны, копидсон, хэрүүлийн блог нүүрний хэсгээр дүүрч дээ. Амьдралд чинь өөр өнгө байхаа больчихоо юу даа.
38. Вафль | 2009-06-04 18:47:12
хэхэ... гаргалгаа үндэслэл гээд л... бичлэгийн өнгө гоё байна гээд хэлчихвэл загнуулахын бол уу? ууртангуудад...
39. үйтэн | 2009-11-01 17:27:06
энэ мэдрэлд элийгнээ хийж цаг заваа гаргадын

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog