Нээх гунигтай өдрүүдээр, нээх дараатай ажилласаар, нэг ч онгойгоогүй сэтгэлийг, нэлийтэл уусны дараа, нэгэн бүсгүйд садартал асгачихаж. Тэгсэн маргаадар нь манартал шартаад, мажийх шахтал өвдөөд босч дөнгөлгүй, боолттой толгойтой, хүний асрамжинд, хагас өрөвдүүлэн, бүтэн жаргасаар өнжив шд. Орой нь өнөө сэтгэл онгойсон хэвээр үргэлжлэн урсаад, орчлонгийн хамаг юмсыг хамж шимж, учир начирыг ургуулан ярьж сайшаан дохиход нь сайрхан ярьж, сатааран суухад нь онгирон урсгаж, хааяа нэг толгой сэгсэрч, хариу онол айлдах үест нь дүрлийж ирээл дүйртэл нь номлосоор бүрий тасартал сууж, бас ч гэж хэд гурван лааз хээвнэг пис пас гэсээр суусансан. Яриа улам гүнзгийрч ялимгүй үйлдэл нүдэнд тусч, шүргэх төдийд сэрж цочин, сүүмийсэн нүд нэвтлэж эхлэхүй, өөрийгөө нэлээн хорисон. Учир хэмээвээс ухамсарт заагдсан ``ИКС`` тэмдэгтэй (энэнээс цааших нь хувийн нууц) болой. Тэр өдрийн тэнгэр ивээсээр атал, тэртэй тэргүй хэвтэш биднийг хүлээсээр байтал, ухамсар дийлж, уужуу ухаан задарч, тусдаа хэвтэр засч, хэвнэг нөмрөөд унтахаар хэлэлцэн тохирч, хэн хэн нь үг дуугүй дохин зөвшөөрсөний дараа тус тусын байрлалд орж, бие биедээ сайхан амрахыг харааж орхиод бүлх залгицгаасан боловч тэнгэр тушаа цагаан тайз, тэртээх саран тушаа эрээн хөшиг цэлэлзэж, үдшийн салхи гудамжны дууг чирж ирсээр унтах нойрыг минь үргээнэ. Үнэндээ үүнээс ч том шалтаг эзэнтэйгээ зөрчилдөн, эс шийдэлд хүрэн хэвтсээр ажгуу. Нойр дийлэх авч ноорхой ухааны сиймхийгээр хүсэл сүвэгчлэн шургасаар унтаа, хүсээн завсар удтал тарчлав. Тийн суутал, тэнэг нөхрийн хашгираан тэнгэрт хадаад, буцаж буухдаа цонхоор орж ирээд, цоргитол дөрвөн чихийг цочоож, балмад залуугын гайгаар бараг дийлдээд байсан нойрыг барагтайхан ялсаар, өндийн босоход зэргэлдээ чийхрах орны чимээнээр, зэрвэс тэрнийг олж харав.
-Ёооё аймар цочлоо.
--Яасан чи бас цочоо юу?.
-Яг унтаж эхэлж байтал яасан муухай орилвоо.
--Би бүр нам унтчиж.
-Хоолой чийглэх юм дөхүүлээч.
гэхийн завдалгүй, гар зөнгөөрөө тэмтэрсээр бие сунаж, бүр цаашаа өвдгөөр дэмжүүлэн мөлхсөөр өндөр шилтэй, эхүүн үнэртэй, этгээд нэртэй ундааг олж эвлэгхэн аягалж, зүүн гарын дэмжлэгийг баруун тохой нэхсээр зүглүүллээ. Хариу хөдөлгөөн мэдрэхэд, харанхуйд тэмтэрсээр хоосон аяга ирэхтэй зэрэгцүүлэн ханиалгах, бас ярвайхыг мэдрэв. ``Ухамсар чи ингээд далчигна`` ... гүд гүд гүд. Нэлээд хугацаа өнгөрч, нэлээдгүй согтсон бөгөөд үүр хаяарах дөхсөн тул үүнээс цааш боломж үгүйг өөртөө тунхаглан, урагш тэмүүлэн унаж суун, ийн ядсаар суух зуур урдаас M масстай, эсрэг цэнэгтэй, ухамсарт хориотой биет V хурдаар ирэн, уруул тэргүүтнийг мөргөж учралд ташаарч, хорио тавигдаж хоёр биет энерги солилцох хуулийн эгшин зуурын тохиолдлыг мянгантаа баталсансан. Ай даа ``Учрал чи үргэлж дэргэд байдагсан бол``, ийн бодон, тийн эргэцүүлж басхүү баруун гар багахан чилж, гуян тушаа өвдөг ёворч нэрэлхэн хэвтэж, нээх их агаарыг хэрэглэн, нэг хэсэг илчийг мэдрэх нь жаргалтай ч юм шиг... Нэрэлхүү зан, нэмэргүй ухамсар хоёрт дийлдэн, хориотой бүсэд хоног төөрүүлж, ховорхон дотнуудаасаа хагацах айдас сэтгэлд цуурайтах нь түгшүүртэй ч юм шиг...
Дууссаан. Одоо гүйцээ. Орчлонд хүмс ганцхан хувь. Дахиад л би зугтах у?. Дахиж очихоос залхаж байна. Дараатай шинэ орчин.
Блогийн нүүр » Учрал чи юунд ... ?, Ухамсар чи юунд...?
2008-09-09 17:41:52

Сэтгэгдэлүүд:
юу хайран гэж?
unshaad l tursun setgegdel hehe,
намайг шаналаад байж дээ гэжүгаам.
Тэхдээ чимо худлаа хэлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх: