Ажилаа алж байж бичив. Ай гэгэлзүүр сэтгэлийг яалтайв?.

Цаг орой болжээ. Ажил их. Яадаг ч юм бил ээ дээ. Гарч ганц пийв уух юмсан. Гэснээс ганцыг ууж байсан удаа байгаам болов уу надад. За больсон нь дээр биз. Маргааш заки дээр ахиад үнэртүүлж орвол дуусах биз. Маргааш нөгөөдөр 2 ч яахав паартитай. Эхний өдөр нь хүний паарти. Дараа нь минийх. Даанч шоудах нь хамаатай тэр хэдэн цагтаа л кайфтай . Маргааш нь манараад шартаад сэрэхээр ямар л олиг байхав дээ. Хэдэн цаас үрсэнээ мэдэх агшинд бүүр ч бүрсиймээр. За түрийвчээ улайлгачаад арзайгаад алхах бол бүүр ч. Уг нь сүүлийн үед дэлгүүр хэсч хүнс цуглуулах нь ихэсч, хэд хэдэн ном аваад овоо л байгаа юмсан.

...Хэд хоногын өмнө орой явж байгаад шонгийн модны гэрэлд ойрхон ургасан навчис ногооноороо байхыг харсан. Азтай золигнууд арай урт насалчлаа шүү. Аль эсвэл азгүй ч юм уу... жам ёсноос ангид байх утгагүй.

...Манай усан гахай хоолноос гарсан. Арга ч үгүй биз дээ өвсөнд нугасгүй юм хойно. Орой хаалга түлхүүрдээд орохоор л хачин жигтэй цангинатал дуугарна. Өвс уутнаас гаргаж өгөхөд гардаг авианаас болоод бас уут шажигнах чимээнээр чарладаг зуршилтай болчихсон. Зайлуул хоол өгөөч гэж орилж байгаа нь тэр. Надтай таарсан зожиг зантай. Ааш нь гэж бас авах юмгүй. Амгалан тайван амарч байхад нь авах гээд гараа сарвайвал шууд л хазна. Аажмаар гараа ойртуулахаар ярдаг нохой яраглаж байгаам шиг ойр ойрхон цангинаад унана. Зайлуул амьд амьтан юм хойно ганцаар явсаар ааш нь эвдэрч байгаа байх. Ижилдүүлж эвцэлдүүлэхсэн. Бодвол ганцаардаж ганихардаг л байлгүй дээ...

...Сардаа дор хаяж хоёр шоуддаг саваагүй үйлдэл маань бүүр зуршил болчиж. Шоудахаараа чихдэж чимхэлэх гэдэг зан маань яв явсаар мэргэжил болчиж. Ганцаардлаас гарах гэж өөрийгөө сатааруулдаг байсан нь одоо бүүр миний амьдралын салшгүй нэг хэсэг нь ч болчихож. Мэдсээр л зөрчилдсөөр л...

...Энэ эргэцүүлэл. Эсэн бусын бодлын хөврөл. Эсрэг тэсрэг дундах үсчилт. Энэ бүхэн эндээс л эхэлж...

Тэр дурлах эрхгүй ( 2007-11-30)

Тэр дурлах эрхгүй хүн
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой

Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй

Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой

...Өөрөөсөө зугатаад хөдөө ажиллахаар явсансан. Гэсэн хэдий ч ухамсар өгүүлсээр л байж... 

Үл эвлэрэх ч, эс чадах  ( 2007-12-3)

Аадар бороонд ч үл ажрих
Аянга цахилавч үл эмээх
Атгаг санаанд үл дарагдах
Аясын салхинд ч үл хууртах
Дэнжийн цэцэгст ч үл сатаарах
Дэврүүн зүрх минь энэ байна

Ав даа бүсгүй минь. Бүүр өгье.
Аргамжаандаа би өөрөө үлдэе дээ.

Ухамсарт ийн дийлдэх нь
Уйтай бас хорсолтой
Үл эвлэрэх ч, эс чадах
Үгээгүй хоосон хөндий.

...Харин тэр үеийн ганцаардал минь одоо ч өнгө төрхөө хадгалсаар л байна... 

Ганцаардал минь  ( 2007-12-5)

Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай

Хуучин цагт буруу найрагч хийж бузгай шүлэглэж явжээ. Оройжин блогоо уудалж суусаар урдах ажлаа умартаж орхиж...

Сэтгэгдэлүүд:

1. sssss (зочин) | 2009-10-22 00:43:56
kakaka, huurhun yumnuud bichdeg zolig shuu,
2. Friska (зочин) | 2009-10-22 08:04:37
явдалтай залуу хэхэ.
ойрд ч ажил ихтэй янз бүрийн юм бодох завдалгүй л байна, за би бодоод ч ямар хэрэгтэйм биш дээ, бодкүү л явжийвал амар ч юм шиг...их залхалтын үе эхэлжаах шиг байна.
3. Ууудам | 2009-10-24 20:49:28
Нэг л их ганцаардсан хүн шүү. Чи энэ оноос өмнө нэээх сайн хүнтэй учирах байхаа. Надад тэгж санагдаад байна. Харин чи тэр хүнээ сайн таних хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол миний зөн биелэхгүй.
4. lobe23 | 2009-10-25 20:27:56
ssss: Хэнб чи? кодоо хэл.
Приск: Явах хүсэл бүгдэд төрнө. Гагц их бага аль нэгэн агшинд. Гагц явж, явсанаа ярьж чаддаг нь би байх тийм үү?.
Уудам: Биелэх болтугай. Баярлалаа би их билэгшээлээ шүү.
5. х (зочин) | 2009-10-29 18:12:23
Амьдралд бүгдийг төлөвлөж болох уу? Төлөвлөсөн аз жаргал гэж байдаг юм уу?Үгүй ээ, хэзээ ч хаана ч байхгүй. Ээ, бурхан минь бид чинь ямар уйтгартай амьдралтай юм бэ? Бид адал явдал гэдэг ухагдахууныг бүр мартаж орхижээ. Бид хайртай эмэгтэйнхээ цонх руу авирахаа больсон байна. Гэнэн, тэнэг хүүхэд нас минь биднээс яасан ч алсад холдоо вэ? Тас тас инээхсэн, гэнэт чангаар дуулахсан, хэн нэгнийг өрөвдөж мэгштэл ганц уйлахсан, огт танихгүй хүнтэй хэзээний дотно танилууд мэт сэтгэлээ уудлан ярилцахсан... Ямар гунигтай юм бэ? Хэн нэгэнд сэтгэлээ барьж дийлэхгүй болтлоо дурлахгүй...
6. molor | 2009-10-29 18:19:26
Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай

гоё хэлж
7. amor | 2009-10-29 18:31:41
гэгэлзэх аягүй гэцүүш дээээ..
ойлгож бнаа, тэр сэтгэлийг ч гэхшиггггггг
8. lobe23 | 2009-11-01 14:53:54
х: Амьдралыг төлөвлөж болно. Аз жаргал тэртээ тэргүй хаана ч ирнэ. Алхаж байсан ч ард чинь адал явдлын мөр үлдэнэ. "Up"-ыг үзээрэй. Адал явдлын тухай. http://www.youtube.com/watch?v=USpI6Jzl3No
молор: tnx
амор: тэхх.
9. үйтэн | 2009-11-01 17:23:56
Явдал суудал данги уу одоо тээд кэкэ
10. lobe23 | 2009-11-01 17:27:49
Суудал данги. Харин явдал болохгүй байна.
11. alchemist | 2009-11-01 17:30:33
usan gahai avdag ch um biluu, yadaj gert dugarch hodolj bdg gants ch gsn amid amitan
12. lobe23 | 2009-11-01 17:35:22
Манай усан гахай. Авах юм аа л авах гэж над руу ирдэг. Авсан хойноо яваад л өгдөг. Сэтгэл зүрхгүй хөлдүү хүүхэн шиг л.
13. үйтэн | 2009-11-01 17:38:50
явжаад сууж бай л даа энэ чинь кк
14. bomberder | 2009-11-01 17:40:13
gantsaardaj jojigorch baihaar ayataihan halamjtai shingen duut olj avoo ho tsaad usan gahaidaa ch hani olj og hehehe
15. үйтэн | 2009-11-01 17:41:46
НЭг ханьтай болчив хө
16. bomberder | 2009-11-01 17:46:07
ashgui dee
amjilt
17. lobe23 | 2009-11-01 17:46:32
Манай усан гахай ч уг нь янзын шингэн хоолойтой доо зайлуул. Даанч идэж ууж бааж шээх нь дийлдэхгүй. кк
18. amanjinka | 2009-11-01 18:07:24
ОДОО ДАХИАД ХИЙВЭЛ ЗҮГЭЭР БИШҮҮ ХӨ
19. Friska (зочин) | 2009-11-02 19:17:26
аахн, тэгүүл ялгагдах гэж явдлаа ярьж байгаам байна кк
20. lobe23 | 2009-11-03 11:47:19
Муу Пришки чамайг даа.
21. Friska (зочин) | 2009-11-03 15:15:46
одоо яанаа орон доогуур нуугдахаас
22. lobe23 | 2009-11-03 15:18:10
Харанхуйд гүй ээ мөн дуртаймаа. Орон дээрхтэй адилхан л байды ш д орон доор.
23. erhtsas | 2009-11-03 15:34:04
Ганцаараа удаан байх тусам зожиг тэгээд бас аймхай муу санаатай болоод барагийн зүйлд хүрч чадахгүй бас барагын зүйлийг өөртөө хүргэхгүй болчихдог юм шиг байна лээ ш д. Миний хувьд лав тийм шинж тэмдэг илтэд илэрч байгаа.
24. ollie | 2009-11-03 20:16:18
манай усан гахай бас тэгдэг байсан ш д. хөргөгч дуугарангуут л чарлаад унана. унтаж байхад нь сэрээхгүй гэж, пийвээ хөргөгчнөөс авахдаа майр аяархан онгойлгож нтр. бас нээх муухай ааштай. хазаал, ураал. тэврээд жаахан сууж ч болохгүй хөгийн гар байсан. гэхдээ хөөрхий минь, ааштай ч гэсэн ханьтай байсын.
25. lobe23 | 2009-11-08 15:30:07
Эрхцас: Энийгээ мэдэж эргэцүүлж байгаа чинь сайн хэрэг.
Олли: Ха ха. Усан гахай ч угаас ухаан нь үл ялиг амьтан юм шиг байна лээ. Дасаж ээнэгшихийн хувьд бол барагтай л үгүй.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog