,,,,,, ,,,,,,
Цагаан цаасан дээр бичиж эхэлсэнээс Эрээн цаасыг ойлгож унших нь хялбар... Эмэгтэй хүнд татагдаж эхэлсэн цагаасаа л хүн өөртөө тохирох, өргөн хөнжилд үүрд хамт хөлбөрөх хэн нэгнийг хайж эхэлдэг. Эхэлсэн тэр цагаасаа хойш эндүүрсэн нь олон тул эргэцүүлж суух нь сүүлийн үед ихэсч дээ. Бага залуу байхад хөвгүүдийн дунд нэг тийм яриа байлаа л даа. Онгон охинтой л үерхэж нөхөрлөх ёстой. Тэгвэл сэтгэлд сэвгүй. Үнэндээ хөвгүүн насны миний үзэл ч үүнтэй яв цав нийлдэг байлаа. Анхны албан ёсны хамтран амьдрагч минь тэр нэг охин байлаа. Хамтдаа нэлээдгүй хугацааг үдсэн. Бидний үерхэл ёстой л цагаан цаас байсан даа. Харамсалтай нь бичиж чадахгүй хүмүүс цаасан дээрээ сараачаад л орхидог юм билээ. Миний санаж байгаагаар бид хамтдаа олон шөнийг үдчихээд байсан ч би дур хүслээ гүйцээх гэж яараагүйм даг. Хайрласнаас гадна айж байсан хэрэг. Юунаас гэж үү?. хэ хэ. Их сонин. Тэр айдас нь "хайртай охин минь шалгуурт тэнцэхгүй бол яах вэ?". Хайртай охиныхоо анхны эр хүн биш гэдэгтэй эвлэрч чадахааргүй байж. Бид анхныхаа шөнийг үдсэн. Харамсалтай нь би цус гарахыг хүлээсэн түүнээс гараагүй. Ингээд л нэг нь завсар зайгүй шалж мөрдөж, нөгөө нь батлах гэж шаналсаар бидний нөхөрлөл дууссан. Ер нь бид хэн нэгэнтэй дэр нэгтгэсэн л бол өнгөрсөнийг нь уудалж эхэлдэг. Хэн хэн гэж хэдэн хүнтэй унтсан. Хэнд нь дурлаж хэнийг нь дурлуулж явсан энэ тэр. Хэдэн удаа салж нийлсэн. Уудлахаас ч аргагүй. Таньж мэдэх хэрэгтэй ш д бие биенээ. Гэтэл олон хүүхэнтэй орооцолдсон эрийг шалиг олон эрийн өвөр дамжсан эмийг банзал хэмээн нэрийдээд нийт олноороо жигшдэг. Тэгвэл тэд өөрсдийгөө өнгөрсөнөө өрөөлд дэлгэхийг хүсэхгүй нь мэдээж. Өнгөрсөнөө нуувал өөрөө ч шинэ танилдаа нууц. Нууц хадгалж явдаг хүн ямагт л шаналж явдаг.

Сэтгэгдэлүүд:

1. ollie | 2009-10-13 11:37:15
би ч өмнө нь бас тэгээл өмнөхийг нь шалаал, өөрөө ч шалгаагдаал байдаг байсан. одоо харин надад ч тийм бодол төрөхгүйн, манай хүн ч угаасаа тийм хүн биш юм. тэр нь хамаагүй амар юм дөө.

гэснээс, онгон охин болгоноос цус гардаггүйн ш д. жишээ нь, би анх хүнтэй унтахад надаас бол ямар ч цус гараагүй. би хүлээгээл байсан чинь :р
2. alchemist | 2009-10-13 13:21:28
tiishd, sonsood bhad anh huntei untaj bgaa ohidiin barag 30-40 huvi ni tsus gardaggui um bn lee, tegsen nogoo zaluus ni cham shig ingej hii um bodoj hardaa l

hunii ongorsoniig shalgaagaad ch demii de
3. dream (зочин) | 2009-10-13 16:13:20
urdahiig n asuulaa gd ooroo zovku yu? za hen medehew...
4. bolorka83 | 2009-10-13 16:23:04
bi harin esregeer boddog hen sain nuutsa hadgalj chadna ter hun amidrach chaddag gej ugend itgedeg , medeej niited il asuudal bhgui l bol 2 hun untaad ongorson baihad ter ongorson zam gazraaraa suuliin hunee daguulj yabah hereg yu bna ene heleh gedeg utgaar shuu , teged ch hun uzel bodoloo huleen zobshoorch chadah huntei amidrah n zob bhaa,
5. lobe23 | 2009-10-14 12:57:27
Зүгээр унтаад өнгөрснийг нуухад хялбар. Нуухгүй байсан ч асуудал биш. Харин хүний өнгөрсөн амьдралаас, өмнөх алдаанаас үлдсэн юмс байх тохиолдол бий.
Нэгэн бүсгүй байсан. Бага залуу насандаа алдсан. Хүүхдээрээ хүүхэдтэй болчихсон хэрэг.
Бас нэг залуу байсан. Болох болохгүй олон эмэгтэйтэй холбогдож явсан. Залхсан уу?, ухаарсан уу? бүү мэд.
Бүсгүй хайсан. Залуу ухамсарласан.
Хэн хэн нь нуусан.
Тэд хамтдаа хэсэг хугацааг үдсэн. Нууц задарсан.
Бүсгүйн алдааг уучлах чадал залууд байгаагүй. Тэд салсан.
Гэвч бүсгүйг ахиад л шагнахаа амьдрал мартаагүй. Эс бөгөөс бүсгүй хүссэн.

Залуу өөрийгөө зориулсан. Гэхдээ өөр нэгэн бүсгүйд.
Харин өөрөө ч мэдээгүй нууцыг нь өөр нэгэн дэлгэсэн.
Бүсгүй эвлэрээгүй. Тэд салсан.

Өөрийнхөө алдааг хүлээхийн тулд өөр нэгний алдааг хүлээн зөвшөөрөх. Аль эсвэл хүний алдаагаар шалтаглаж өөрийн алдаагаа өмөөрөх. Алдаа мөн эсэх алин байх нь хамаагүй. Гагц эцэс төгсгөлгүй энэ олон зангилаан дунд эмтэрч, эвдэрч дуусах сэтгэл хөөрхий.
6. ollie | 2009-10-14 13:02:05
Өөрийнхөө алдааг хүлээхийн тулд өөр нэгний алдааг хүлээн зөвшөөрөх. Аль эсвэл хүний алдаагаар шалтаглаж өөрийн алдаагаа өмөөрөх


энэ ч харин төвөгтэй эд байна даа.
7. bolorka83 | 2009-10-15 18:23:01
end harin duusahsgui tailbar garch ireh bhdaa , nogoo l bidnii margadag bidnii uzel bodloo hamgaalj chadah onol togs busiin onol , enuugeer bi yu heleh be gevel iim zaluu iim busgui bas iim amidral baij bolno er n baih ch bolno bhaa l geh gsn yum ,
gehdee untah untahguidee nuust hadgalah gol bish nuustaa hadgalsan hun l uldej chadnaa l geh gsn yum , er n bolson baidliig nuutslah bish nuutsiig bhguid orchuulan hadgalah gej oilgoh bolobuu gej bodson yum aa bi
8. blogtoihun | 2009-10-15 18:38:58
Хүүе хүүхээ энч нь бичлэгийг чинь уншаад сээгийгнүүдийг умшсангүй ээ...

АУ-ны браагчикт ийм тохиолдол байдаг гэнэ. Үүний учрыг хэлэхийг хичээеэ, онгон хальс бүр цус гарах албагүй байдаг, энэ нь тухайн хүнийхээ бие организмаас шалтгаалж, нимгэн зуаан ба, лотроо маш олон тооны нүхтэй, тэр нүхнүүд нь сунаж агшиж байдаг гэнэ.

Жишээ нь энэ суналт агшилтын үр дүнд онгон охидын биений юм гадгашладаг юм.

Хэрэв найз охин чинь чамд охин биеэ өгсөн ч байж болох юм шүү... ЭНэ бол Шу-ны тайлбар.
9. blogtoihun | 2009-10-15 18:41:26
Сайн бодоорой миндүү, хүний охиныг гомдоов доо, өөр юу хэлэхэв дээ, эгч нь....
10. Вафль | 2009-10-15 21:08:28
залуу насны ааг омог гэж нэг талаас нь ойлголоо.

бас амьдрал санаснаар өгдөггүй гэдэг.

Яагаад ингэж боддог вэ гэдгээ дээр тайлбарласан байгааг тань уншихад буруутгах зүйл алгаа.

Хүссэн чинь тааллаар чинь биелэх болтугай.
11. x-woman | 2009-10-16 03:56:24
Миний бодлоор хүний өнгөрсөн амьдрал хэнд хамаатай юм бэ? Одоо тэр чинийх л байвал болоо ш дээ. Чамайг хайрлах хайрыг хэн нэгнээс мэдэрчихээд ингэж хайрлаж яваа ч юм билүү. Өнгөрсөн амьдрал бол өнгөрсөн л зүйл. Сайхан ярилцаад инээгээд л өнгөрнө биз дээ түүнээс хүндээр тусгаад энэ тэрээ болоод яадийн хог гэж
12. Монгол Зон | 2009-10-16 04:27:43
миний хамраас бас цус гарч үзээгүй ш дээ, цохиод л байхад хавдсан л байхаас цус гараагүй, хоккеиний цохиураар тас шахуу цохиулаад ч, ха ха за энэ яахав, энэ бичлэг залууст их чухал сэдэв хөнджээ.
хайрлах гэдэг хүн бүрт өөр өөр байдаг байх, зарим нь цаасан дээрээс зааварчилгаа унших мэтээр явах, онгон байх ёстой гэхтэй холбоотойгоор. зарим нь ханилан явсаар хайр нь илэрдэг, бэхэждэг, онгон байна уу, өөр хүүхэдтэй байна уу, өмнөх нь падлийгүй.
13. Монгол Зон | 2009-10-16 04:28:41
тийм асуудалтай байгаа охидууд оюулж бас болно ш дээ, оригоосоо илүү цус гараад л оронд орсон баагий бөөн баяр болоод л, айн?
14. Ууудам | 2009-10-24 20:45:26
Эмэгтэй хүн анхны хайртай хүндээ онгоноо өгсөн нь бол тэр чинь их чухал байдаг юм шиг санагддаг шт. Үгүйм болууу.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog