Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг
Гагц тэнэг хүмүүс л түүнийгээ гаргадаг.
Хэн нь ч хэлсиймдээ иймэрхүү утгатай үгсийг. Ухаантай ба тэнэг, ер нь би аливаа тодохойлолтыг харьцангуйгаар ойлгож авдаг. Бүх юмс цаг хугацаанаас хамаарч тодохойлогддог. За энэ яахав сэдэвтээ оръё.
Би “би”-ээрээ байх. Блог дээр “би” л бодлоо бичдэг. Би угтаа хэн болох хаана юу хийдэг тийм ч тодорхой бус. Учир нь “би” бодитой биш л дээ. “Би” би-ийн дотор нуугдаж түүнийг зовоож шаналгаж тэмцэлдэж, зовлон жаргал эсрэг тэсрэгийн дэнсийг буй болгодог. Эхэнд хэлсэнчлэн би тэнэг болохыг хүсэхгүйн тулд л “би” блог хөтөлж түүн дээр тэнэг бодлуудаа бичиж буй. Би ажил дээрээ даргадаа “Амьдрал утгагүй тэ” гэж хэлвэл ойлгохгүйгээр үл барам хэсэг хугацааны дараа ажилгүй болох биз. Найз бүсгүйдээ чинийх суначихсан болохоор сайн таашаал өгөхгүй байна. Маргааш очиж Дулмаатай сайхан секс хийхээс гээд хэлвэл яах вэ?. Ээждээ би мөнгө өгч чадахгүй нь учир нь өнөө орой нэг бүсгүй нухахын тулд их мөнгө үрэх хэрэгтэй байна гээд хэлвэл яах бол?. Би хэзээ ч ингэж байгаагүй. Байх ч үгүй биз. Гагц энэ бодлуудаа “би” – ээр л дамжуулж ил гаргадаг. Тэгэхээр Би ба “би”-ийн хоорондын холбоо бусдад нууц хэвээр байсан нь дээр. Түрүүн Банжиг-ын уулзалтыг эсэргүүцсэн Ягтиймээгийн бичлэгийг уншсан л даа. Түүний хэлсэчлэн блоггер “би” – үүд уулзалдахгүй байсан нь дээр биз. Блог ертөнц гэдэг ер нь “би”-ийн оршин байх хамгийн таатай нөхцөл шүү.
Захирлын ширээ яг миний ард байдаг. Тэр намайг ийм их бухимдлаар ингэж эрээчиж суугааг мэдэх ч үгүй таах ч үгүй. Тийм ч учраас би орой цалингаа авна. Цалингаараа “би”-г тэжээнэ.

Сэтгэгдэлүүд:
үнэндээ ялгаа юу байхавдээ.
Сэтгэгдэл үлдээх: