......
Үнэндээ үхлийн талаар ярих гэсэн юм. Учир нь урьд шөнө их л жигтэй сонин зүүд зүүдэлсэн. Хэн ч юм бэ нэг хүн(унзад хоолойтой) намайг тонилгох гээд хөөгөөд байсан. Би шөнөжингөө л зугтсан. Өглөө усан хулгана болсон амьтан сэрээд "Би амьдралд ямар их хайртай юм бэ" гэдгээ мэдлээ. :P Үнэндээ амьдралаас уйдлаа гэхэд үхэл яг л дэргэд минь байж л байдаг. Алхам бүрт минь амьд явах үхэх боломжууд яг л эн тэнцүү. Бидний нийгэм, бидний ааш араншин, бидний рефлекс, үйлдэл бүхэн минь үхлээс хамгаалагдаж үе уламжлан сайжирсаар ирсэн. Таван давхрын балкон дээр тамхи татаж байхдаа би унаж болох. Хоолоо болгосны дараа хаагаагүй хийндээ гал авалцуулж дэлбэрч үхэж ч болох. Ердөө л шүршүүр дор хальтирч унаад ч үхэлд хүргэхүйц гэмтэл авч болно. Хүмүүс бид эмзэг бүтэцтэй атал яасан урт наслана вэ. Агшин бүрт амьсгалах, алхам бүрт харж сонсож хүртэх, хоног бүрт хооллох, хааяа нэг янаглах гээд хэтэрхий олон нөхцөл хүмүүс бидний амьд оршиход шаардлагатай. Орчин тойронд минь тохиож болох ослын боломжууд үй түмээрээ байна. Тэгсэн атал би амьдарсаар л. Сэтгэл минь хэдий хоосорч маргаашийг хүлээх хүсэл үгүй. Гэвч эгэл биеийг минь бүтээх түг түмэн эд эсийн ашиг сонирхол дээр үндэслэгдэх зөн совин намайг амьд байлгасаар л байна. Тиймээ би амьдралд хайртай. Гэхдээ амьдрах сайхан биш. Урьд шөнийн зүүдэнд үхлийн өмнө явахад ганц л хүсэл толгойд минь байсан. С....тай уулзах. Шар охин хэвээр л санагдах юм даа хойд зүгийн бэр хоёр хүүгийн ээж болсон атал. Хүсээгүй хүлээлт. Хүрч үл чадах төгсгөл. Миний өнөөдөр. Маргааш Ди өдөр. Магад дараа нь би шинэ хүн.

Сэтгэгдэлүүд:

1. tsenxer_shuvuu | 2009-09-14 16:46:28
Хүүш сайн уу, амьд мэнд үү?
Мань ч яг л наадах шиг чинь байдалд орчоод байна доо... Нэгэнт үхэж чадахгүйгээ мэдснээс хойш сайхан биш амьдралыг өөртөө аль болох сайхнаар л өнгөрүүлэх гээл үзэх хэрэгтэй гэж бодож байгаа...
2. Friska (зочин) | 2009-09-14 17:43:34
яаанаа Ди өдөр ирцэн үү...гүн эмгэнэл илэрхийлий даа
3. ollie | 2009-09-15 13:19:21
амьд явах, үхэх боломжууд эн тэнцүү биш байхаа. үхэх боломж нь мангар олон байдаг байх. нээрээ л ийм их үхэх боломжин дунд амьдарч байж хүн гээч яасан удаан амьд явдаг юм бэ. бас л авъяас шүү.

өнөө өглөө Камюгийн "Абсурд ба амиа хорлохуй" гэсэн эссэг уншсан. аа бас л сонин санагдсан шүү. юу нь сонин санагдсаныг бичих гэхээр хэт урт юм болох гээд байна. шал залхуу хүрэв :р

би л лав яг үхэх мөч ирсэн ч амьдралд хайртай болохгүй байхаа гэж бодогдоод байдын. хммм ..,
4. Арима | 2009-10-12 19:05:28
өмнө нь зүгээр л үхэхийг хүсдэг байж. ямар ч утга учиргүйгээр шүү ёстой тэнэг... Одоо бол амьдрахад ч бас зориг хэрэгтэй гэдэг яасан үнэн бээ гэж л бодож бна
5. Элияа Эли | 2009-10-12 19:10:28
чамд хэн нэгэн хараал хийлгээд байгаан биш биздээ...гсн лол

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Powered by BBlog