
Өнөө Лобе чинь Солонгос кинонд тоглоод амжив гэнэ. Учир юу хэмээвээс өнөө хэдэн хүүхнүүд нь өдөр шөнөгүй Солонгос кино үзээд, үзэх үзэхдээ энэ нь хөөрхөн тэр нь царайлаг гээд л манийг тоох хүүхэн үлдэхгүй нь ээ. Үлдсэн ганц арга нь тэр кинонд нь тоглоод телевиз-ээр гарах. Ингээд л оролдлого эхэллээ гэнэ шүү.
- Гол дүрд Лобе бас 2 бүсгүй байна гэнэ шүү. Нэг бүсгүй нь баян. Нөгөө бүсгүй нь ядуу. Зохиол дээрээ Лобе ядуу бүсгүйд хайртай гэнэ. Тэгтэл би өөрөө болохоор нөгөө баян бүсгүйд нь л хайр зарлаад яваад байна гэнэ. Яалт ч үгүй тэнэг л хүн биш бол баян бүсгүйг сонгоно гээд байна гэнэ. Баахан нервтэж нервтэж дүрдээ оров.
- Лобе араас нь гүйгээд байдаг шулам шиг хүүхэнтэйгээ уулзаж байна гэнэ. Хайртай гээд л уйлж гарна биз дээ нөгөө бүсгүй чинь. Тэгэнгүүт найруулагч тэврээд аргад гэжийнэ. Аргадах гэжийтэл хаалганы ард чимээ гарч байна гэнэ. Тэр нь Лобе-ийн хайртай бүсгүй гэнэ. Угийн сонор юм болохоороо хөлийн чимээ гарангуут л нөгөө бүсгүйгээс холдоод байна гэнэ. Азаартахгүй байна гэнэ шүү. Бас л найруулагч уурлаж гарлаа гэнэ. За яахав гэж бодоод буцаад дүрдээ орлоо гэнэ шүү.
- Лобе нууц ажил хэрэг ярьж байна гэнэ. Тэгтэл хажууханд нь эсрэг дүрийн хүн ирчихлээ гэнэ шүү. Лобе-ийн нүд нь зөвхөн урагшаа харахаас гадна хажуудахаа хальт мэдэрдэг болохоор харчихаад байна гэнэ. Харж болохгүй гэсэн үүрэг найруулагчаас аваад үргэлжлүүлэв. Нүдний буланд нөгөө хүн харагдаад байгаа болохоор чанга ярихгүй байна гэнэ шүү. Шивнэх төдий яриад байна гэнэ. Ахиад л найруулагч хашгичина. --"Ахиад эхнээс нь".
- Энэ удаад Лобе нилээн зүйлийг мэдэж авсан тул зүрх сэтгэлээрээ Солонгос хүн шиг байна гэнэ шүү. Тэр ядуу бүсгүйд дурлав. Баян бүсгүйг уйлахад нь аргадаж байна гэнэ. Өрөвч сэтгэлийг гаргав. Тэгээд хайртай бүсгүй нь ирчихсэн хаалгыг нь онгойлгож байхад хүртэл мэдээгүй царайлж байна гэнэ. Хажууханд нь харагдах орчинд ирээд зогслоо гэнэ. Харахгүй байна гэнэ шүү. Хайртай бүсгүй нь харчихаад буруугаар ойлгоод гараад гүйлээ. Араас нь гүйлээ. 3 харайгаад л гүйцчихэв. Найруулагч уурлана.
-"Чи хэзээ ч бүсгүйг гүйцэх ёсгүй".
--"За болгооё."
- Гүйцэж чадсангүй алдчихав. Тэгээд л гудамж талбай хаа сайгүй хайлаа. Утас руу нь залгалаа. Гэрт нь очлоо. Ажил дээр нь очлоо. Найз руу нь залгалаа. Байдгүй шүү. Тэгээд л шаналсан царай гаргаал зам дагаал гүйх ёстой болов. Гүйлээ. Хажуугаар дажгүй хүүхэн зөрлөө шүү. Тэсээд л өнгөрөв. Цаашаа гүйлээ ахиад бүр давгүй бүсгүй зөржийнө шүү. Өөрийгөө хүчлэн байж өнгөрөв. Цаашаа гүйлээ. Гэнэт зогсов. Хоёр алгаа шүлстэж ирээд л үсээ янзлаад унав. Найруулагч "Stop. Stop. Stop."
Энэ удаад тэссэнгүй зөрж өнгөрөх бүсгүйг нүд рүү нь ширтэж угтаад, бөгсийг нь ширтээд үдэж байна гэнэ.
- Эцсийн сануулга аваад дараагийн үзэгдэл рүүгээ орлоо. Лобе-ийн хайртай бүсгүй уушийн газар согтуу байна гэнэ. Мэдээж буруугаар ойлгоод гомдсон хэрэг. Тэгээд л ингэж болохгүй ийм тийм шалдар булдар үгтэй текстүүдээ уншиж дуусгаад гэртээ авчирлаа гэнэ. Тэгтэл Лобе оронд оруулвуу гүй юу дарж авчихаад болдоггүй гэнэ. Найруулагч ч багтартлаа уурлаж зураг авалтын газраас хөөсөн гэнэ шүү. Тиймээ дур хүслээ бооно гэдэг тэвчиж чадах зүйл лав бишээг. гах гах.

Сэтгэгдэлүүд:
Юу байна бацкаанаа, амьдрал сайн биз дээ надтай надгүй:p
Semuun: You may check.
Tehh Korea kinonuud garsaar l ... Buruu harj neg sonsono6 Zov harj neg uzne. kk
Freestyle: Neg ch gesen huniig ineelgej baigaa bol yamai daa. kk
ямар азаар зурагт булаацалдах хvнгvйм бэ би :баяссан:
Сэтгэгдэл үлдээх: