Өглөө ажилдаа явж байхдаа, өдрийн унд уухаар гарахдаа, оройд харих зуураа эргэн тойрноо нэг сайн ажиглаарай. Зөрж өнгөрөх хүмүүсийн нүд ямар байна. 5 хүн тутмын 4 нь хөмсөгөө атируулан бодолд дарагдсан бас яарсан алхаатай. Толгой дотор нь түмэн бодол эргэлдэж, зүрх нь түгшиж байгаа. Хайр дурлал, мөнгө, худал хуурмаг, мэхлэлт, утга учирын эрэл хайгуул. Учир нь би ч адил бусдыг ийн бодуулахад хүргэдэг. Би худлаа ярьдаг. Би хууран мэхэлдэг. Бусдад мөнгөө алдах вий гэхээс их айдаг. Бусдыг хайрлан энэрэхээс илүүтэй өөрийгөө боддог. Арга ч үгүй биз. Амьд явах гэсэн хүсэл минь л энэ.
Хүнд бага өгч их авахыг л бид хүсдэг. Энэ насандаа их бага хэмжээгээр бүгд л олсон авсан хөрөнгө орлого бас зарлагатай. Монголчууд бид худал ярьж, хуурч мэхэлж, хулгайлж дээрэмдэж, бусдыг их бага хэмжээгээр хохироож зовоож олчихоод эргээд идэж уух нь барагдахгүй элбэг дэлбэг баяр ёслол, хурим найр гэж хийхийг нь яана. Олсон нь овоо болоод ирэхээр өглөг буян гэж цацдаг хүмүүсийг бүүр ч ойлгохгүй. Sounds like "rob Peter to pay Paul". Хэдэн хүний хэр зэрэг зовлонг хэдэн хүнд хэдий хэмжээний жаргал болгон бэлэглэнэ вэ?. Эдийн засаг нь хямраад ард түмэн нь амьдрахад бэрх болж байна. Бид үй түмээрээ ядуурна. Ядууст туслах халамж нэмэгдсээр л. Халамжаа бүрдүүлэхийн тулд татвараа нэмсээр л. Татвартаа дарагдсан олон нэг нэгээрээ сөхөрсөөр л. Халамж нэмэгдээд л. Эсвэл одоо байгаа өвгөд эмгэд, хөдөлмөрлөх чадваргүй хэдийгээ цааш нь харуулаад эгэл олноо аврах уу?. Талыг нь өгнө, иүү өгнө, бага өгнө. Энэ хэдэн орд газруудаа эсвэл бүүр зарчихаасай билээ. Халуун зунаар хэдэн малаа алчихаад мах нь үнэр орсоор байхад үнэрхээд сууж байгаа эргүү хүн шиг л байна. Энэ гариг ертөнц дээр хүн төрөлхтөн энэ янзаараа хэр удаан энх тунх аж төрөх бол. Эмх замбараагүйдэл энд тэндгүй ихсэж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хүмүүнлэг хүний төлөө нийгэм нурах л болно. Хүмүүс бид энд тэндгүй их садарлаж, хэдэн биенээ худал царайгаар хэт их хайрласны хар гайгаар хүн ам тоо томшгүй олон болж байна.
...Ажил хийх сонирхолгүй үедээ манайхан Age of Empires тоглодог. Алт, чулуу, мод, хоол хүнс олборлоод л түүгэрээ улс байгуулж цэрэг зэр зэвсэг бүтээж бусдаас өрсөж илүү их алт, мод, хүнс олох гэж дайтдаг. Тоглоомын гол зорилго бол хожих. Дангаар эсвэл холбоотнуудынхаа хамтаар бусдыг бүрэн устгана гэсэн үг. Алт нь дуусчихаар модоор алт авна. Хүнс нь олдохоо байхаар модоор тариа тарьж хүнс олно. Харин модыг нь дуустал тоглож үзээгүй. Хэрвээ мод нь ч адил дуусвал хөгжил нь зогсоно.
Бидний зүг ийм л мухардал айсуй юм шиг. Байгаль дэлхий маань сүү нь татарсан чуганц адил харин хүмүүс бид түүний хүрэн бөөртэй хүний хүү нь болж. Бодоцгоо бодоцгоо. Өнөөдөр яаж арван алимаар хорин хүүхдийг хуурах вэ?. Маргааш нь таван алимаар тавин хүүхдийг хуурах гээд мухардана.
Аль болох тахал их гарч, дайн дажин их хийж хүн ам үй олноороо цөөрч байж л амьдрал хэвийн хэмжээнд очиж амьдрах баталгаа байгаль эхийн баялаг сэргэж өсөн нэмэгдэх бус уу. Ингэхээр эцэст нь юу зөв юм бол. Эцсийн эцэст бид зүгээр л араатан амьтад. Ялгарах зүйл нь хүмүүс дэндүү хулчгар. Бид үхэхээс үхтлээ айдаг. Амь зоволгоо аль болох удаан барьж тогтоохын төлөө бид их зүйлийг бүтээсэн.
Аа тийм. Дандаа гэж үү?. Жаргалтай амьдарч харагдах сайхан уу?.
Уг нь би ч тийм уруугаа харсан амьтан биш л дээ. Ар гэр гэж татаж чангаах амьтан үгүй. Авсан олсоноо хурааж мэддэггүй. Дурлаж хайрлаад дагаад салбайхгүй. Дарвих дуртай. Садарлах ч дуртай. Даварсан ч замаа алдахгүй. Зүгээр л эргэн тойронд байгаа бүхэн огт таалагддаггүй хэрэг. Тэглээ гээд үсээ ургуулаад, биеээрээ дүүрэн шивээс хийгээд орчлон ертөнцөөс тасарцан юм алга. Харин нийгмээс ангид байж үглэж дуулах эрх чөлөөний орон зай гэвэл энэ муу блог минь л байна. Энд өөр юу бичих үү? Хүүхэн хашрааснаа бичих үү?. Хийдэг ажлаа бичих үү? Олдог үрдэг орлого зарлагын тайлангаа тавих уу?. Эсвэл сонирхолгүй өдөр тутмын тэмдэглэл хөтлөх үү?
Болох л юм. За байз хамгийн сүүлд, аа тийм ажлын нэг хүүхнийг бааранд согтоогоод баруун талынх нь буудалд авч ороод баахан гөвсөн. Өглөө нь тэр нөхөр лүүгээ явсан. Өрвийгээд би бэлэн хоол дарж хоцорсон ... Огтоос ондоо байгаа биз. Аргагүй надаас бусад нь номтой, хүмүүжилтэй, энгэр чанга, түрийвч зузаан юм чинь.
Блог бол амьдралын тайз биш тэгэхээр энд жүжиглэх нь ашиггүй санагддаг.

Сэтгэгдэлүүд:
энэнээс истоо айж үзээчгүүм байна. Аргагүүшт надаа алдах вий гэж айх мөнгө байхгүүм чэн. Харин яаж олж байгаагаасаа илүү ихийг олож, там шиг өнгөрүүлсэн хэдэн сарыг bye bye гэх вээ гэж бодож толгойгоо гашилгаж сууна да.
- энийг уншаал, чи бид хоёр ч гvй мөн адилхан дvvрсэн толгойнууд шvv гэж бодоол дараагийн өгvvлбэрийг нь харсан чинь.
Тэглээ гээд үсээ ургуулаад, биеээрээ дүүрэн шивээс хийгээд орчлон ертөнцөөс тасарцан юм алга.
- гэж байж байдым даа. хаха, би vсээ ургуулаад, биеэрээ дvvрэн шивээс хийлгэчихсэн тэхvv. :р
Си Си: Би уруу дорой гутранги бодлоо л бичих дуртай. Хэв загвартаа үнэнч байхын тулд аз жаргалтай хормуудаа бичиж үл чадна.
Оллоо: ккк. Гэхдээ чинийх дүүрээд бөглөрчихсөн толгой. Минийх бол хааяа салхи сийгдэг толгой. ха ха.
Гэснээс чи чинь халзан мөлзөн мөлчгөр хүүхэн болсон л гээд байсан даг. Бүүр хаанаа ч үсгүй. муахаха. За за наргиа ойлгодогт чинь баярлаж явдаг шүү.
гэснээс, чиний толгой хааяа салхи сийгдэг гэдэгт би яагаад ч юм нэг л итгэхгvй байхын аягvй сонин, хахаха .., :р
Итгэж үл чадах нь чиний зан
Итгүүлэх гэж оролдохгүй нь миний зан
Ingehguigeer amid yavj bas bolno shd, unen yariad, uneneer yavaad, baigaagaa busdad ogood uzeech, urd baisnaasaa muuddaggui l um daa, bi neeh enhiin tsagaan tagtaa bolohooroo ch heleed bgaan bish, batlagdchihsan shahuu zuil shdee, yu tarina tuuniigee huraana gedeg unen ug um shig sanagddag um
neeree ene uusnii margaash belen hool iddeg zanshil g yroosoo ch oilgodoggui um, ulam dotor muuhai bolgood bdg biz dee, ternii orond hooson baisan ni deer
lobe, life is not what it seems
Such a lonely little fellow in a cold, cold world
There's someone who needs you
- Худлаа ярьж, нүглээ хаацайлахаас өөр аргагүй байдлаар амьдарч байгаа болохоороо та ингэж хэлж байна уу?
- Би хууран мэхэлдэг
- Хууран мэхлэлгүйгээр амьдрах боломж зөндөө л байдаг. Хийхээсээ өмнө бодсон бол хууран мэхлэх шаардлага танд гарахгүй байсан.
- Бусдад мөнгөө алдах вий гэхээс их айдаг
- Ямар байдлаар алдах гэж? Эрүүл саруул, чадалтай эр хүнийг гэгээн цагаан өдөр хүн дээрэмдэхгүй нь лав. Согтуу явснаас хэтэвчээ гээх, олуулаа хэтэртлээ ууж төлбөрийг нь ганцаараа төлөх ... зэргээс болж алдаж болох юм. Хамжааргатай л бол асуудалгүй...
- Бусдыг хайрлан энэрэхээс илүүтэй өөрийгөө боддог
- Хүний сэтгэлд хайрлан энэрэх сэтгэгдэл төрүүлэхүйц юу хийснээ бодож үзвэл хариулт нь олдох байх. Өөрийгөө ч гэсэн жинхэнэ ёсоор нь бодож байгаа гэж үү? Бичсэн юмнуудыг чинь уншаад би лав эргэлзэж байна.
- Амьд явах гэсэн хүсэл минь л энэ
- Чиний амьдрал-чинийх. Чи өөрөө л амьдралаа босгоно, чи өөрөө л амьдралаа нураана.
Хэнд ч ЯЛАРХАХ хэрэггүй.
Ийм маягаар амьдрах юм бол амьд явахын утга учир байна уу? Сайхан амьдрах боломж харагдсаар байхад шүү. Юм яаж ч уруугаар эргэлээ гэсэн үргэлж сайн тал руугаа явж байдаг.
- Хүнд бага өгч их авахыг бид хүсдэг
- Тийм гэж бодохгүй л байна шүү. Цалингийн ахиуг харж ажлаа сонгодог ч гэсэн ажилд орсон хойноо авдаг цалингаасаа хэд дахин илүүгээр үнэлэгдэх их зүйлийг бид хийдэг гэж боддог шүү. Өөрт нь дурлаагүй хэн нэгнийг намайг хайрладаггүй гээд зүүдлэхээ больдоггүйтэй л адил ...
- Дурлаж хайрлаад дагаад салбайхгүй.
- За даа , зочид буудалд ороход дурлалын хэрэг ч юу байхав дээ. Тийм болохоор л хэн нэгний хайртдаа тэмүүлэх сэтгэлийг дагаж салбайлаа гэж шоолоход амархан байгаа биз.
- Дарвих дуртай.
- Дарвиж явж мориноосоо унадаг тал бий шүү.
- Садарлах ч дуртай.
- Садар самуун явдалтай, тэгээд тэрийгээ гайхуулах дуртай та нар шиг хүмүүсээс болж хамаг юм учир замбараагаа алдаж байна. Тийм ээ, утга алга. Бас болоогүй сайн охин мөрөөднө. Харамсалтай нь тэд шалиг, завхай эрчүүдэээс холхон явахыг хичээдэг юм даа.
- Даварсан ч замаа алдахгүй.
- Минийхээр та аль хэдийн замаа алдчихсан байна. Харин таныхаар юуг замаа алдсан гэх юм бол? Бодоод олохгүй нь. Нээрээ, мартах шахлаа. Архичин хүн хэзээ ч өөрийгөө архичин гэж боддоггүй гэсэн.
- Зүгээр л эргэн тойронд байгаа бүхэн огт таалагддаггүй хэрэг.
- Та өөртөө ч таалагддаггүй биз дээ?
- Эцсийн эцэст бид зүгээр л араатан амьтад.
- Ингэж боддог болоод та араатан шиг авиргүй, наад цаадахаа ч бодолгүй амьдарч байгаа юм байна.
- Ялгарах зүйл нь хүмүүс дэндүү хулчгар
- Тийм ээ, би ч гэсэн хулчгар. Гэхдээ тань шиг дадсан муу зуршлаа хаяж, өөрийгөө өөрчлөхөөс айж эмээдэг, эргэж буцдаг, түүндээ автдаг хулчгар биш.
- Жаргалтай амьдарч харагдах сайхан уу?
- Харагдах биш, үнэхээр жаргалтай амьдарч болно. Хүн бүхэн муу биш, хүүхэн бүхэн явдалтай биш.
- Харин нийгмээс ангид байж үглэж дуулах эрх чөлөөний орон зай гэвэл энэ муу блог минь л байна.
- Блог дээрээ үглэж дуулах яах вэ, /хангалттай сайн блог/ өөртөө жаахан үглэж дуул!
- Энд өөр юу бичих үү?
- Ямар ч байсан зочид буудалд хэнтэй унтсан, хэд хүртэл бэлэн гоймон идэж суусан чинь хэнд ч сонин биш байна.
- Ажлын нэг хүүхнийг бааранд согтоогоод баруун талынх нь буудалд авч ороод баахан гөвсөн. Өглөө нь тэр нөхөр лүүгээ явсан. Өрвийгээд би бэлэн хоол дарж хоцорсон ...
- Таарсан таар шуудайнууд...
- Энд өөр юу бичих үү?
- Ямар ч байсан зочид буудалд хэнтэй унтсан, хэд хүртэл бэлэн гоймон идэж суусан чинь хэнд ч сонин биш байна.
- Аргагүй надаас бусад нь номтой...
- Номтой номтой, гэрт номнууд бий. Толгойд ч ном бий. Одоо ч уншиж л байна.
- Хүмүүжилтэй...
- Хэтэрчих гээд байдаг юм.
- Энгэр чанга...
- Сул байдгийг нотлох гэж чи зогсоо чөлөөгүй ярьж чадна. Харин би эсрэг үзэл бодлоо хамгаалаад дув дуугүй л сууна даа. Ийм хүнтэй юу ч ярихав дээ гэж бодоод...
- Түрийвч зузаан...
- Чинийх илүү зузаан байх. Энэ тал дээр би чамаас зөвлөгөө авъя.
- Блог бол амьдралын тайз биш тэгэхээр энд жүжиглэх нь ашиггүй санагддаг.
- Би ч бас жүжиглээгүй, ашиг ч хараагүй. Тэгэх шаардлага алга. Угаасаа би жүжигчин биш.
Энэ хэрийн үг даах биз. Боддог бол бодоосой л гэж... !!!
Гэхдээ энэ сонин. Хүмүүс сайхан ярьдаг. Бурдаг гээгүй шүү, ярьдаг. кк. 14 дэх сээгийг хараад айхтар их бодлоо. Эргэн тойронд болоод буй бүхэн, өдөр тутам учирч буй хүмүүс, эд тэгвэл юу болж таарах вэ?.
Сэтгэгдэл үлдээх: