--Анхны биш хоёр дахь биш харин сүүлчийн удаах гэж өөртөө амлах авч энэ бол түүний хувьд давж үл чадах даваа. Энэ зам эргээд л зовлонт амьдрал руу нь, залуу насны алдаа амраг нөхөр лүү нь хөтлөнө. Амьдрал түүнд бусад боломжуудын талаар хэлж өгөөгүй.
-Жолоочоо хөгжмөө чангалчих тэгэх үү?. Би буцаад суусан газраа очьё.
"...бүсгүй хүний нулимс энэ л хорвоод байдаг юм..." /Kiwi/
--Үггүй, аягүй гэхдээ хэмнэлтэй. Энэ авиа хэний ч дуунаас илүү сонсголонтой. Бүгчим өрөөнд, давчуу хөнжил дотор бүдэгхэн сонстох. Бүсэлхий хавиар жигдхэн давших хөдөлгөөн. Хэний ч бүжгээс илүү... Эцсийн ч байж болох учрал. Хэн мэдлээ гагц энэ мөчид л зүрх даган дуулна.
"You think so, that's not so and i will be waiting waiting waiting ever ever ever ever naaaahuuuu naaaahuuu , aaa aaaha aaahaa" /A-sound/
--Дүүргэж буй хундага, өргөж буй гурван гар, хангиналдана.
"Оройн хоолоо хийх цагаас хэдийнэ хоцорч явна, яанаа,.. cheers!!!"
Дүүргэж буй хундага, өргөж буй гурван гар, хангиналдана.
"Нөхөр ирсэн байгаа даа,.. cheers!!!"
300,.. cheers!!, 400,.. cheers!!, 500,.. cheers!!.
Зургаан хөл гуйвах бүжихийн завсар. ".. boys boys boys do you really wanna kiss me tonight, ..." /Kiwi/
--Ичингүйрэх харц, инээмсэглэл, хайр гэрэлтэх харц. Гэвч өөр зүгт, өөр залууд.
"...уучлалт гуйх хэрэггүй ээ чи минь, ухаалаг чамд минь буруу байхгүй ээ, намайг мартаад жаргалаа ол, найз нь ингээд чамаиг орхие..." /The Lemons/, "Үг ч сольж үзэлгүй алдах гэж. Үнэндээ тэр намайг таних ч үгүй хойно" xP
--Аниргүй бас харанхуй шөнө. Алжаавч хулжих шөнө. Хэцүү биш. Дасчихсан. Эм уухгүй, эмэгтэйчүүдийг хараахгүй, судсаа ч ханахгүй, сулбайж урвайхгүй. Зүгээр л цээжний гүнээс эгшиглэнэ. "...миний тэр хайр дурлал, алсын тэртээд хоцорсон ч, ахиад наддаа ирэхгүй ч, мартаж чадахгүй нь, үгүйсгэж болохгүй нь..." /Otgoo/

Сэтгэгдэлүүд:
bolku gj oortoo heleed ch nemer alga doo ta ch
хэсэг хугацааны дурсамж сэдрэл.......
Отгоогийн дууснаар биш Нисванисын дуулснаар илүү дуртай
Сэтгэгдэл үлдээх: