Memory of broken "TRUST"

Харц харцаа хүлээн хааяа нэг учрана
Хоёр зүрх түргэн түргэн уралдан лугшина
Уруул тэргүүн гудайлган урагш довтолгоно
Учрал ойртоход жам ёсоор зовхи хаагдана
Хариу эрэн бүх л бие түгшин хүлээнэ
Хагас мөчид түмэн таавар толгойд эргэнэ
Уруул завсраар балын амт урсан орно
Удалгүй араас нь нүцгэн могой гулсан ирнэ
Хамар тулан хагас өнцгөөр толгой гилжийнэ
Хацар нүүр баланд булагдан адгаж ядна
Хүлээж ядсан хоёр гар эзэнгүй тэнүүчилнэ
Хүний өөрийнгүй саад бүхнийг тасчина тайчна
Хүзүү цээжний тансаг үнэрт толгой эргэнэ
Хусэл татам ялдам дуун чихэнд цуурайтна
Бүх л бие халуу шатан хайлж эхэлнэ
Бүсэлхий хэсэг жолоо алдан займчиж эхэлнэ
Уучлаарай!, үгүй ээ! "ТРАСТ" байгаа биз дээ
Урам хугарч өөдөө харан үхэтхийн унав
Унтраагүй хүслийг уур орлож багтаж ядав
Учрал дуусч үдэлтгүй хагацал залгав

Балай тэр "Траст" гээчийг хараан зүхэв
Байнга авч явахийг өөртөө дахин захив
Хармаа түрийвч хаа сайгүй өвч зэхэв
Харамсалтай нь хэрэг болхоосоо илүү ачаа болов

 

Бичих юм олддоггүй. Хуучныхаа юмаар жаал занималдна аа.
 

Хүйтэн байна шүү

Ай яасан эрт хүйтэрчийнаа. Өнөөдөр шувууд буцахыг харлаа. Ай юу ч мэдэрсэнгүй. Гагц хүйтэн байна шүү. Зуны хувцаснаасаа салах юмсан. Шийт!. Дотуур өмдгүй даараад байхаар нь өглөө бээнз гаагаагаа тайлаад өвгөн гаагаагаа өмссөн арай гайгүй болжийлээ шүү. кк. Удахгүй бүүр хүйтрүүл бэнзээ давхарлана даа.

Сэтгэгдэл

Энд ч бөөн л шар цагаан төмөрний хоббитнууд байх шив. Эсэргүүнийхээ ажлыг жаал хийж байснаа гэнэт залхуу хүрчлээ. Хэн хэнийх нь блогыг таалагдахгүй байна гээ санал бөглөө хаячив даа. Банжиг гэж бум бужигнаж түм түжигнэсэн газар юм. Мань мэтийн хөдөөнөөс ирэгсэд бол шууд л төөрөөд төөрөөд явчхым байна. За за ямартай ч одоохондоо бижиг гар учир наам тайван даруухан сууя. Ийшээ урвагсад урвасандаа бяртай байна этр гээл зусарддын. Одоохондоо ч мэдкүй ээ. хохо

Шийдэл

Шөнө дуусаагүй байна. Үлдээч
Ширүүн салхи хаалга савна. Эргэлзээ
Хүйтэн өглөө байна. Үлдээч
Зүсрэх бороо довжоон дээр дуслана. Жихүүцэл
Өглөөн унд бэлдээд өгий. Хүлээ.
Өлсөх ч шиг. Гайхшрал
Өнөөдөр ерөөсөө үлдэе. Би явахгүй ээ.
Өө удахгүй нөхөр ирнэ. Одоо яв яв.

(Нийт: 74)
Powered by BBlog