Нээх гунигтай өдрүүдээр, нээх дараатай ажилласаар, нэг ч онгойгоогүй сэтгэлийг, нэлийтэл уусны дараа, нэгэн бүсгүйд садартал асгачихаж. Тэгсэн маргаадар нь манартал шартаад, мажийх шахтал өвдөөд босч дөнгөлгүй, боолттой толгойтой, хүний асрамжинд, хагас өрөвдүүлэн, бүтэн жаргасаар өнжив шд. Орой нь өнөө сэтгэл онгойсон хэвээр үргэлжлэн урсаад, орчлонгийн хамаг юмсыг хамж шимж, учир начирыг ургуулан ярьж сайшаан дохиход нь сайрхан ярьж, сатааран суухад нь онгирон урсгаж, хааяа нэг толгой сэгсэрч, хариу онол айлдах үест нь дүрлийж ирээл дүйртэл нь номлосоор бүрий тасартал сууж, бас ч гэж хэд гурван лааз хээвнэг пис пас гэсээр суусансан. Яриа улам гүнзгийрч ялимгүй үйлдэл нүдэнд тусч, шүргэх төдийд сэрж цочин, сүүмийсэн нүд нэвтлэж эхлэхүй, өөрийгөө нэлээн хорисон. Учир хэмээвээс ухамсарт заагдсан ``ИКС`` тэмдэгтэй (энэнээс цааших нь хувийн нууц) болой. Тэр өдрийн тэнгэр ивээсээр атал, тэртэй тэргүй хэвтэш биднийг хүлээсээр байтал, ухамсар дийлж, уужуу ухаан задарч, тусдаа хэвтэр засч, хэвнэг нөмрөөд унтахаар хэлэлцэн тохирч, хэн хэн нь үг дуугүй дохин зөвшөөрсөний дараа тус тусын байрлалд орж, бие биедээ сайхан амрахыг харааж орхиод бүлх залгицгаасан боловч тэнгэр тушаа цагаан тайз, тэртээх саран тушаа эрээн хөшиг цэлэлзэж, үдшийн салхи гудамжны дууг чирж ирсээр унтах нойрыг минь үргээнэ. Үнэндээ үүнээс ч том шалтаг эзэнтэйгээ зөрчилдөн, эс шийдэлд хүрэн хэвтсээр ажгуу. Нойр дийлэх авч ноорхой ухааны сиймхийгээр хүсэл сүвэгчлэн шургасаар унтаа, хүсээн завсар удтал тарчлав. Тийн суутал, тэнэг нөхрийн хашгираан тэнгэрт хадаад, буцаж буухдаа цонхоор орж ирээд, цоргитол дөрвөн чихийг цочоож, балмад залуугын гайгаар бараг дийлдээд байсан нойрыг барагтайхан ялсаар, өндийн босоход зэргэлдээ чийхрах орны чимээнээр, зэрвэс тэрнийг олж харав.
-Ёооё аймар цочлоо.
--Яасан чи бас цочоо юу?.
-Яг унтаж эхэлж байтал яасан муухай орилвоо.
--Би бүр нам унтчиж.
-Хоолой чийглэх юм дөхүүлээч.
гэхийн завдалгүй, гар зөнгөөрөө тэмтэрсээр бие сунаж, бүр цаашаа өвдгөөр дэмжүүлэн мөлхсөөр өндөр шилтэй, эхүүн үнэртэй, этгээд нэртэй ундааг олж эвлэгхэн аягалж, зүүн гарын дэмжлэгийг баруун тохой нэхсээр зүглүүллээ. Хариу хөдөлгөөн мэдрэхэд, харанхуйд тэмтэрсээр хоосон аяга ирэхтэй зэрэгцүүлэн ханиалгах, бас ярвайхыг мэдрэв. ``Ухамсар чи ингээд далчигна`` ... гүд гүд гүд. Нэлээд хугацаа өнгөрч, нэлээдгүй согтсон бөгөөд үүр хаяарах дөхсөн тул үүнээс цааш боломж үгүйг өөртөө тунхаглан, урагш тэмүүлэн унаж суун, ийн ядсаар суух зуур урдаас M масстай, эсрэг цэнэгтэй, ухамсарт хориотой биет V хурдаар ирэн, уруул тэргүүтнийг мөргөж учралд ташаарч, хорио тавигдаж хоёр биет энерги солилцох хуулийн эгшин зуурын тохиолдлыг мянгантаа баталсансан. Ай даа ``Учрал чи үргэлж дэргэд байдагсан бол``, ийн бодон, тийн эргэцүүлж басхүү баруун гар багахан чилж, гуян тушаа өвдөг ёворч нэрэлхэн хэвтэж, нээх их агаарыг хэрэглэн, нэг хэсэг илчийг мэдрэх нь жаргалтай ч юм шиг... Нэрэлхүү зан, нэмэргүй ухамсар хоёрт дийлдэн, хориотой бүсэд хоног төөрүүлж, ховорхон дотнуудаасаа хагацах айдас сэтгэлд цуурайтах нь түгшүүртэй ч юм шиг...
Дууссаан. Одоо гүйцээ. Орчлонд хүмс ганцхан хувь. Дахиад л би зугтах у?. Дахиж очихоос залхаж байна. Дараатай шинэ орчин.
Oрой болтол Банжиг мисс үзсээр долийтол суув. Энэнд бол ирээдүй байна аа. Тэр зургаа авхуулсан этр. За за Монголд ийм хөөрхөн охид байдаг л юм байна.

Навч чи
Намар бол гуниг
Хавар бол гэгээ
Өвөл бол мөрөөдөл
Зундаа л чи навч
Гунигтай нэгэнд чи уй
Гялгар нэгэнд хуй
Гөлгөр нэгэнд хог
Ганцхан модондоо л чи навч
Ургаж буй чинь учралыг сануулдаг
Үхэж буй чинь хагацлыг мэдрүүлдэг
Намар үзэгдэх өнгөөр чинь гунигаа би төсөөлдөг
Хавар үзэгдэх өнгөөр чинь хайрыг би амталдаг
Салхинд эргэлдэх хөдөлгөөнөөр чинь үдшээр би бүждэг
Сартайд харин чи хаачсан бэ?. Би ганцаардсан.
Дахиад л нар жаргаж байна
Даврах уу яах уу?.
Харанхуй болохоор тэрнийг үгүйлдэг
Хачин зуршилд автдаг болж
Харанхуй өрөөнд зөөлөн орон дээр
Хайртай түүнийгээ тэврээд суухад
Хамгаас илүүтэй яаран догдолж
Хамаг биеэр гижиг гүйж
Өөд нь харуулж эвтэйхэн тавиад
Өвдөг дээрээ завилан суугаад
Эвлэгхэн илбэж сурмаг тайлна
Ээжээ ямар сайхан юм бээ?
Хавар ирэх шувуудад дурлачихаад
Намар буцахад нь хаягдаж хоцордог
Хавар нахиалах навчисыг хайрлачихаад
Намар хагдран унахад нь шаналж хоцордог
Өвлийн хоосон хүйтэн цагаан цаснаар
Өчнөөн хоног хаврыг догдлон хүлээчихээд
Өвлийн дараа шинэ хавар ирж
Өнгөт орчлонгын нэгэн тойрог эхлэхэд
Хуучин шувууддаа дурлаж, навчисыг хайрлаж
Хур бороотой зуны өдрүүдэд хөнгөн гуньж
Ирсэн нь ижилсэж хамтдаа буцдаг амьдралаас сугарч
Идэр нас, хүрэн зүрх,хүн сэтгэлээ
Хэзээд хөндий хоосон шороонд гадаслаж орхиод
Хэнхдэг цээжээ балбан гаслан сууж
Хэрсүү өглөө, хэврэг үдэш нөгөө л өдөр хоногуудаар
Хэрэн тэнэж биеээ элээх нь юутай уйтай
Сэтгэлээс ангид бие байгаасай
Дурлалаас ангид сэтгэл байгаасай
Ухамсараас ангид би байгаасай
Уртаас урт энэ амьдрал богино байгаасай
Уусан одох хүсэлд минь зориг байгаасай
Уйтай энэ бодол минь үүрд замхраасай.
Гэр дүүрэн хоосон сэтгэл
Гэгэлзэх нь нэг л ойлгомжгүй
Гадаа бороо үгүй, нар гийж байхад
Гансрах нь бүүр ч ойлгомжгүй
Ойлгомжгүй өдрүүд олширсоор
Онол тархинд хуримтлагдсаар
Бодох бүрт мухардана
Болхи ухаан царцана
Гэвч
Ухах нь зогсвол
Ухаан зогсоно
Ухаан үгүй бол
Үхсэнтэй ялгаа юун.
Хэзээ билээ би ондоо байсым
Хэвийн амьдралаас хол байсым
Уйтгар гунигаас зугтдаг байсым
Улаан дурлалд дуртай байсым
Дасчихжээ би одоо ганцаардалдаа
Даруухан болхоор нь дурлачихжээ
Хүслээ би үл танина
Хүнийх ч юм шиг санагдана.
Утасны сэрүүлгэнд үсдүүлэн байж өглөө сэрэх сайхаан
Унаж тусан байж, утаат гудмаар ажилдаа яарах сайхаан
Олох, үрэхийн хооронд хэд гурван хиртэй цаасны төлөө
Омголон насаа үрэн, алдан, зүтгэн ажиллах сайхөөн сайхан.
Арван зургаатай юм шиг алдан онон, ахин дахин дурлаж
Жаран зургаатай юм шиг хаягдаж гологдох сайхан
Айлын охины хайранд ээрэгдэн, үерхэл зохиож
Жаргал даахгүйн зовлон, хагацаж зугатах сайхөөн сайхан.
Нартын амьдрал утгагүй ч. Насыг бартал амьдрах нь сайхөөн сайхан.
Дуунд дуртай болвоо
Дурласнаас л тэр.
Дарсанд донтой болвоо
Хаягдсанаас л тэр.
Тамхинд гамгүй болвоо
Ганцаардсанаас л тэр.
Тархинд сумтай болвоо
Уйтгарласнаас л тэр.
...
Дурлана. Уйдна. Ухна. Үл ойлгоно.
Дасна. Уучилна. Хайрлана. Ухамсарлана.
Ажиллана. Хураана. Хэсгийг нь зарна. Амьдрана.
Аймаар энгийн энэ амьдрал. Аюултай бас ойлгомжгүй.
Төрөх нь үнэн. Өсөх нь үнэн. Туулах нь үнэн. Ухах нь үнэн.
Төөрөх нь үнэн. Хуурах нь үнэн. Төөрсөндөө итгэх нь тодорхой үнэн.
Үнэн үнэн гэж үргэлжид л чалчилдана. Үүнтэй зэрэгцээд худал оршино гэнэ.
Үхтлээ л энэ хоёрыг судлана. Тэмцэнэ. Тэрийнэ. Үнэ цэнэ нь юундаа юм?.
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэр тусмаа чиний л төлөө
Тэнгэрийн дор амьдрах ёстой
Зөрөөд өнгөрөх сайхан бүсгүйг
Зүү шиг харцаар шивэх эрхгүй
Зөөлөн энхрий дулаан харцыг
Зөнгөөрөө мэдэрч угтах эрхгүй
Эрх танхил охин аалинд
Элгээ дэвтээж уярах эрхгүй
Эгэл монгол бүсгүйн өвөрт
Энгэрээ нээж эрхлэх эрхгүй
Тэр дурлах эрхгүй залуу
Тэгэхдээ ганцаас бусдад нь
Тэгээд бас нэгэн охин үрд
Тэнгэрлэг хайраа өгөх ёстой
Аадар бороонд ч үл ажрих
Аянга цахилавч үл эмээх
Атгаг санаанд үл дарагдах
Аясын салхинд ч үл хууртах
Дэнжийн цэцэгст ч үл сатаарах
Дэврүүн зүрх минь энэ байна
Ав даа бүсгүй минь. Бүүр өгье.
Аргамжаандаа би өөрөө үлдэе дээ.
Ухамсарт ийн дийлдэх нь
Уйтай бас хорсолтой
Үл эвлэрэх ч, эс чадах
Үгээгүй хоосон хөндий.
Ганцаардал минь аз жаргалаас
Ганцхан хуруу л зайтай
Гайтай ч бас таатай
Ганган биш зэвхий саарал
Хээ угалзгүй цулгуу
Хэврэг атлаа эвдэршгүй
Үдэш ирээд өглөө зугтдаг
Үнэгэн зантай ч үнэнч
Гаднаа хоосон дотроо дүүрэн
Ганцхан түүнд л би хайртай
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна...
Шинэхэн бичээс бялуун дээр
Доор нь дөрвөн оронтой тоо
Дэргэд нь оргилуун дарс
Он оны баярын ширээг
Онцолж энэ хоёр л төлөөлдөг
Хэтэвчнээс хараат бусад амттан
Хэр хэмжээндээ ширээг дүүргэнэ
Цагын зүү бүгдэд од болж
Цаасан календар маргаашыг зааж
Цагаан шөнөөр нэгэн оныг угтах нь
Цаанаа л нэг нандин мэдрэмж
Дарс өөдөө оргилно
Дараа нь салют буудна
Дагаад сэтгэл баясна
Дарсны шил шиг эцэст нь хоосроно
Ганцаар гэдгээ хамгаас илүүгээр
Ганцхан энэ өдөр л зүрх мэдэрдэг
Уйтай жаргалтай энэ шөнө
Уртаас урт, хамгийн урт нь байдаг....
Дөрвөн давхрын Долгор хүүхэн
Дөрвөлжин өрөөндөө ганцаараа суудагсан
Байрных нь залуус түүнийг
Бэлэн Долгор гэж хочилдогсон
Ангаж үхэх аюулаас тэднийг
Аварсан даа мөн ч олон удаа
Арын байрны эрчүүдийн эмнэлэгт
Ашгыг ч мөн их оруулсан даа
Гэтэл өдгөө тэр хүүхэн
Гэнэн дүр эсгээд явж байна
Айлд бэр орж хүүхэд гаргаад
Атаархам сайхан гэр бүл болжээ
Хол газраас бэр буулгасан
Хөөрхий залуу золгүй гэх үү
Хувааж сураагүй маний үзлийг
Хэтэрхий өрөөсгөл буруу гэх үү
Засвар орууллаа. Арай л гэтрүүлцийм шиг болчлоо. кэкэ.
