Хүн ?, хүн биш?
Миний жаргал бусдын зовлонгуудаар баяждаг
Миний зүрх сэтгэл бусдын шаналангуудаар амилдаг
Миний шунал хүсэл бусдын хүслүүдийг булаадаг
Миний амь бусдын амьнуудаас мэрж бойждог
Би хүн , хүн биш???
Харин та?
Мөнгө

"Гоо сайхан ертөнцийг аварна."

Гоо сайхныг будаг, шунх авчирна. Будаг, шунхыг мөнгөөр авна. Тэгэхээр мөнгө ертөнцийг аварна.

"Ном бол ертөнцийг харах цонх."

Номыг ... бас л мөнгөөр авна. Мөнгө бол ертөнцийг харах цонх.

"Цаг хугацаа алтнаас үнэтэй"

Алтнаас үнэтэй цаг хугацаагаа бид алт мөнгө олоход л зориулж байна. Тэгэхээр алт мөнгө цаг хугацаанаас үнэтэй.

...

Тайлбар: Би ингэсийм. Би харсым. Хорвоог харсым. Харагдахгүй байсым. Нээх том юм халхалаад байсым. Тойроод гарах гээд зөндөө явсым. Тойрч барагдахгүй байсым. Тэгээд болъё гэж бодсым. Тэгсэн нэг нүх байсым. Тэрүүгээр нь харсым. Харагджийсийм. Тэгээд дандаа тэрүүгээр хардаг болсым. Тэгсэн тэр нь зоосны нүх байсым.

 

Кэти Мэлүа

Хамгийн сүүлд энэ л бүсгүй намайг бишрүүлж дээ. Энгийн, сайхан, яг л миний дуртай тийм л мэдрэмжийг төрүүлэм.

Дук шаасан дурсамж сэдрээдэг хуучны дуунууд...

98 градус - Инвизибл мэн
Арван жилд байхад анхны шахуу дурлаж байсан дуу санагдана. Ангийн охинд

сонсгоод л тэр нь энүүнд дурлаал. Мань нь тэрүүнд дурлаал.

Backstreetboys - As long as you love me

Энэ залуус ч бас л тараадаг байсан даа. Одооны хүүхдүүд ч тоохгүй л байх. Цагтаа Никийг дуурайж үсээ шараар будах нь холгүй л явлаа. Нөгөө ангийн ганц охин маань Ник гэж залууд нь дурлачаад тэрэнтэй нь адил харагдкэж бас л маягладаг байсым шиг бгаан.

A1 - Caught in the middle

Эднийг ч бас л сонсож явлаа. Энэ дуу нь сэтгэлд их хоногшиж. Таануудыг Өвлийн хайрын дуу муу гээ мангартаж явжаахад мань хүн өвөл амралтаараа бас нэг охинд дурлаатхаж(Хямдхан байсым шиг бгаан. ха ха). Тэгээл энэ дууг сонсохоор тэрийгээ санадаг байсийн.

Mandy Moore - Only Hope

Аа ванна би бид юү... гээл дуулахад нь л анх таалж билээ энэ охиныг. ккк. Энэ дуу бол исто ямар ч дук шаасан дурсамжтай холбоогүй. Зүгээр л балчир насанд сонсдог байсан дуу ба дуучин. (Аягүй бол дуучинд нь дурлаж этр онигоо болсон доо.)

Hanson - I will come to you

Ах дүү гурвыг хар даа. Бас л энэ дуу сайхан.

Бас л хажуу ангийн охин дээр очино оо л гээд сонсдог байсым шиг бгаан. Цүнхийг нь барьж хичээлд явдаг байжугаад. Өөр нэг сээтгэнэсэн охиноос болж эрхээ хасуулчаад тэгж солиорчийсийн.

Aerosmith - Fly away from here

Аавыг нь хар!. Бас л дуртай байлаа.

Энэ дууг харин найз охинтойгоо байхдаа сонсдог байлаа. Гарчигаар нь төсөөлчнөө яаджаахад цаа хоёр чинь. Тэгээл нэг л хамт нисэхийг хүссэн хүмс.

Linkin Park - Pushing me away

За эднүүд бол намайг далаар унагаасан тэр охинтой хамт ирж намайг нураажийж бил ээ. кк.

Этгээд имижтэй, содон зантай охин гэнэт гарч ирээл амьдралыг маань орвонгоор нь хуу татчаал арилаад өгч бүлээ. кк

 

Savage Garden - To the moon and back

Эднүүс бол янзтай. Яалт ч үгүй хайртай хамтлаг минь...

Aqua - Turn back time

Natalie Imbruglia - Torn

Natalie Imbruglia - Whishing i was there

Натали Имбруглиа бол угаасаа ганц хайртай дуучин минь.

Тайлбар хэрэгтэй юу заавал?

зүгээр л таалагддым. кк

Something in me was dying

 

Мөрөөдөл минь чи мөн үү?
Мөнөөх гүнж хаачив?
Мөнгөлөг ламборжини яагаав?
Мөрөнд шүргэсэн урт үс хаачаав?
Орд харш мэт хаус хаанав?
Оройн тансаг зоог, дарс яагаав?
Халуун ам бүл хөөрхөн хүүхдүүд хаачив?
Хайртай амраг хоол бэлдэхгүй хаачаав?
Харийн нутгаар аялж зугаалах яав?
Онцгой газрын тагнуулч болох яагаав?  :P
Одоо өнгийгөөд нэг хар чи наа доторхоо!.
Олоон жилийн өмнөх дотор ертөнцөөс чинь
Одоо юу байна. Том залуу минь.

Боргионы дараах солиорол үү?
Боро-ны дараах гиүрэл үү?
Олзолсны дараах сатаарал уу?
Оргазмын дараах утгагүйтэл үү?

Навч ба изм изм изм, өшөө олон измүүд.

Three-изм
Навчны бэршээл
Намар гэж ёстой өөдгүй балиар зэвүүн амьтан шд. (За ёстой ичихгүй найзынхаа блогноос санаа аваад бэршлээ шүү.)
Эртээ урьдын цагт мод навч хоёр хүн төрхөнд байх үед исто бэршээлтэй байж бил ээ.

Оллие-изм
Навч чи зайлаад өг тэх үү. Би чамаас болж гуних ч гүй. Чамайг ахиж харах хүсэл алга. Нүднээс далд орчих тэх үү навчаа!.

Гаампизм
Намрын навчаа гэж. Навчаагын төлөө гунина гэж юу байдын. Нуруугаа үүрээл шаал тоохчгү.  Харин ч навч шүүрдэж хэдэн цааас олоод ганц хоёр шил юм авч уусан шээг явжээвэл ...

Флайэн-ийзм
Навч дэргэд унав. Зөөлөн сэнхийх үнэрээс нь шарласан навч гэдгийг нь таасан боловч би харсангүй. Салхи хөдөллөө. Тэр намайг татаад байх шиг. Тэр миний урд хийсч унав. Урд минь хийсээд л байна. Гуниг төрүүлэм нэг тийм гоё навч. Тэр хэдхэн хоромд би түүнээс өөр юуг ч харсангүй. Урд минь хийсэх навч улам цаашилна. Тэгснээ гэнэт харцнаас минь бултах мэт хажуу тийшээ эргээд алга болов. Хаашаа орчихов? Хурдан хурдан алхаад түүний "бултсан" газар ирлээ. ``Хогын сав``. Яагаад ч юм урам хугарчихав. Тэр зүгээр л хажуугийн арк дотор хэнэггүйхэн хийсэх, эсвэл хана налаад зогсож байсан бол би сэтгэл хангалуун үлдэхсэн. За за.. замаа хөөх минь.. Цааш алхав. Бороо шиврээд л, хумьж атгасан шүхрийн минь оосор савчина... Зөндөө л навчис байгаа шүү дээ...

Качарлийзм

Навч чинь навчийшдээ төххүү
Намар чинь намарийшдээ, ха ха.
Навч шарлаадийинаа.
Надад гуниг төрөөдинаа.

Цэнхэр_шүвүү-изм


Навч чи хоосон
Намар чи ч хоосон
Хоосон намраар
Хоосон л гунина

За бусды нь дараа үргэлжлүүлий. Жаахан шинэдээд бас уншиж судалсан хангалтгүй байна. Ямартай ч Пийс!!! шүү залуусаа. кк

Качарэл дуртай: ба би бодсон нь: ...

Кашрэл бичсэн нь:. Би цасан дээр алхахад гардаг цасны чихрах чимээнд дуртай.
Би бодохдоо:. Алхаж явахдаа юм боддоггүй. Зүгээр л чимээ чагнаад удаан алхах дуртай. Зөнгөр гэсс.
Кашрэл бичсэн нь:. Борооны дараах үнэрт бүүрч хайртай.
Би бодохдоо:. Бороо орохоор л хамар нь онгойдог. Тэхээр гуншаа.
Кашрэл бичсэн нь:. Ам цангасан үедээ хүйтэн кола уух дуртай.
Би бодохдоо:. Хөргөгч хөлдөөгч гэртээ авахыг их хүсчаа.
Кашрэл бичсэн нь:.Урсгал усыг харах дуртай.
Би бодохдоо:. Караантаа онгойлгоод мэлэрдэг мэлрээ.
Кашрэл бичсэн нь:. Час халуун кофенд би дуртай.
Би бодохдоо:. Дандаа цайны газар кофе уудаг(нөөдүүл нь дандаа бүлээсцэн юм өгдөг).
Кашрэл бичсэн нь:. Найзуудтайгаа буу халж суух дуртай.
Би бодохдоо:. Их чалчаа гэж зөв тааж. Гэхдээ найзууд нь зав багатай улс болтой.
Кашрэл бичсэн нь:. Хуучны зургаа харж суух дуртай.
Би бодохдоо:. Дурсамж нь их цөөхөн. (Хуучны зургаа= олон тоо биш). Эсвэл зурган дээр мяаа гардаг тээд зураг авхуулдгүй.
Кашрэл бичсэн нь:. Хэн нэгэн надад анхаарал тавихад би дуртай.
Би бодохдоо:. Айлын шоовдор хүүхэд.
Кашрэл бичсэн нь:. Амьд хөгжмийн аялгуунд дуртай.
Би бодохдоо:. Гадаад дууны үгийг нь ойлгодоггүй болхоор аялгуугаар нь таалчдаг.
Кашрэл бичсэн нь:. Жоохон хүүхэд үнсэх дуртай. Бас үнэрэнд нь дуртай.
Би бодохдоо:. Нялх ногоо зулгаадаг.
Кашрэл бичсэн нь:. Бороо шивэрхэд дуртай.
Би бодохдоо:. Бороо бороо л гэнэ. Бороонд өмсдөг хувцсанд дуртай байх. (Зузаан бие хааны хэлбэр далдалсан.)
Кашрэл бичсэн нь:. Банкнаас мөнгө авах дуртай.
Би бодохдоо:. Дандаа ах дүү нараасаа мөнгө сааж банкаар гуйвуулж авдаг.
Кашрэл бичсэн нь:. Шарсан маханд дуртай.
Би бодохдоо:. Энийг ойлгожаа. Мах үнэтэй байгаа.
Кашрэл бичсэн нь:. Хүмүүс миний өмнө сандрахыг харах дуртай.
Би бодохдоо:. Ямаан омогтой.
Кашрэл бичсэн нь:. Үнэртэй усандаа дуртай.
Би бодохдоо:. (Үнэртэй усанд гэсэн бол арай өөр байх. Усандаа гэж ирсэнээс) Ганц устай тэрүүндээ л хайртай.
Кашрэл бичсэн нь:. Жинсэн өмд, малгайтай цамц, кэтэндээ дуртай...
Би бодохдоо:. Өө бацаан юм байна. гэсс.

Больж гэсс.

 

 

Энэ сэтгэл нээрээ ямрым дээ???

Уудамын бичлэг(холд надаас)ээс үүдээд ийн бодоход хүрчив.

Миний сэтгэл заримдаа төөрдийн.


 Хэтэрхий холдохоор мөрөөсөхийн. Учралыг
Хэрэг дээрээ учрахаар уйдахын.
Хэний энгэрт жинхэнэ зүрхээ
Хэрхэн хэдийд гээчив дээ.
 Хэнд нь би гомдоллохын бэ?.
Хэлмэн Цолмон Тоодог Тогоруу

 

Гэснээ гэнэт нэгнийг нь санаад шанална.

 

Дэрэнд шингэсэн үнэрийг чинь
Зүрх үнэртсэн
Дэргэд хэлдэг үгсийг чинь
Нүд сонссон
Хамтдаа аялдаг дууг чинь
Чих харсан
Хайр гэрэлтсэн нүдийг чинь
Зүрх зүүдэлсэн...

 

Тэгсэн дараахан нь ингэж сахилгагүйтжээнэ.

 

Амьдрал минь хогын сав
Амраг минь 00-ын цаас
Хайр дурлал минь баас
Харин би өөрөө баагч нь

 

Тэгснээ гэнэт гунина.



Хүүхэд насны минь өвөл чи хаачаав?.
Хүрч ирэхийг чинь би удаан хүлээж
Хүйтэн, зэвхий бас саарал өвлүүдийг
Хүсэл дүүрэн хүлээлтийн дунд үдсээр...

 

Тэгжийгаал гэнэт ухаарсым шиг өндийнэ.



Ургах нарнаас урьтаад л зугатаад алга болно
Унтах нойрноос сэрээд л араас нь хөөнө
Амсхийх бүрт алхам алхмаар холдон одсоор л
Амьдрал чи нээрээ дэндүү яаруу адгуу юм.

 

 

Олдсонгүй

 

Хайгаад эрээд хавчуулчих үгс, элдэв бодлууд энэ тархинаас олсонгүй. Ингээл зүгээр нэг дуу.

(Нийт: 74)
Powered by BBlog