Дэн дун ... дун дэн

"Free

 

Дэн дун. Ажил. Дэн дун. Амраг. Дэн дун, ажил. Дэн дун, гэр. Дэн дун, ажил. Дэн дун, ... дун дук. Эхэлвээ хөөрхий.
Алхаад л алхаад л ... Их дэлгүүрийн урд очсоноо самбар дээрхи зургыг харав. Дараа нь дэлгүүрээр ороод өвлийн гутал авахаар шийдэв. Үзээд л үзээд л ... үстэй дотортой юм хайж байна гэнэ. Тэгсэн урдхан талд тэр (дурсамжинд үлдсэн бүсгүй) явж байна. Итгэж ядаад гүйгээд очтол хажууд нь нөхөр(танихгүй) бас хүүхэд(бүр ч танихгүй) нь байх юм. Эргээд харахад нь буруу харав. Тэгээд нэлээн холдоод эргээд харлаа. Тэр харчихжээ. Алсаас мэнд мэдэж толгой дохисон боловч хариу үзүүлсэнгүй. Харц нь амьгүй мэт нэг хэвийн...
Дун дэн. Тамхи асаав. Сонин л юм. Уг нь санаанд буулгүй удсансан. Харц нь зэмлэнгүй байсныг санав. Үргэлжлэх болов уу?. Үгүй ээ. Өглөө болчиж. Орондоо ороод үргэлжлүүлий. Тамхи асаав. Утааг нь залгих зуур тэрний тухай бодол толгой дүүргэнэ.
Алдсан. Буруу нь ч минийх. Нэгэнт өнгөрсөн. Эргэж ч ирэхгүй. Гэхдээ л хааяа ингээд зүүдлэхээр гэгэлзээд байх юм. Хаа нэгтээ зэрвэс учрах бүсгүй хэзээд ч ингэж гэгэлзүүлдэггүй тийм сэтгэлийг ... Гүүглийн хайлтнаас тэр олдох уу?. Үгүй. Хараал ид. Хаагаад хаагаад. Харьж унтах минь.



Ажил ихтэй дарамттай байхад дарамталчих юм аа. Өглөө гараад алхахад уг нь ч сэтгэл сэргэдэг дээ. Гарч агаар залгия байз.

Согтуу өглөө, секс бодрол.

Секс секс секс. Мандтугай. Чихшикк. Гэхдээ л ... Ээ л дээ. Үгүй ээ. Таалагдахгүй байна. Таалахаа боль. Зогсоё. Яаж байна аа. Яана гэнэ ээ. Май тэгвэл. ... Май тэгвэл ... Май тэгвэл. ...


Өглөө хурдхан хувцаслаад гарсан боловч хаачихаа мэдэхгүй хэсэг зогссон. Гадаа зэврүүн байсан ч нам гүм нь над таалагдсан тул хэсэг яваад хүрдэг халцарсан модон сандал дээр очив. Намайг өглөө ирсэнд гайхах шиг. Би ч тэрнийг хараад баярлах ч шиг. Суугаад тамхи татангаа жаахан амсхийж юм бодох сайхан. "Над тулах цэг өг. Би ертөнцөөс ангижирмаар байна". кк. Агшин ч атугай хүслийг минь биелүүлдэг тийм л хуучин, модон, халцархай сандал.

Харин өчигдөр оройн шагналд авсан шарх яг өгзгөн дээр юм. Хараал ид. Бодол төвлөрхөд саад болохуйц тийм шарх. Бас хаа нэгтээ өөр байгаа нь мэдрэгдэнэ. Хармаанд гурван ширхэг бэлгэвч үлдэж. Шуналтай шаар хэдийг авсым бэ?. Яахав эр хүнд илүүдэхгүй. Мөчөөрхөх шиг. Гэхдээ л энэ эдийг ирсэнээсээ хойш олон ч хэрэглэсэнгүй дээ. Ер нь тэгээд ганцаар хүмүүс энэ тал дээр ямар байдаг бол?. Хэсэг бодов. Мэдээж л хүн юм хойно секс хийдэг хийдэггүй ялгаа үгүй. Бүгд л хүсдэг. Хүсэл биелэх дээрээ тулвал бүгд л хийдэг. Гэхдээ секс гэдгийг яаж ойлговол зохилтой вэ?. Хайр сэтгэлтэй салшгүй гэж зарим нь хэлдэг, харин зарим нь тэр чинь биеийн тамирын дасгал гэнэ. Зарим нь бүр балиар заваан гэнэ. Гэтэл миний бяцхан бондгор доторх биегүй, барилгүй, хэмжээлшгүй эрхт эзэн сэтгэл юугж бодож байх юм бол?. Анхан арван жилд хөвгүүн явахад нойрон дундаа нойтогнон байж олж үзсэн. Тэгэхэд секс бол гайхамшиг мөрөөдөл байсан. Арай хожим нь айлын эгчид ашиглуулчихаад загнах нь ядаргаатай, заавар дүрэм нь хэцүү балай эд байна гэж бодсонсон. Дараа нь салаа гэзэгтэй байрны охинтой саваагүй насны үерхэл зохиож, бас ч гэж хазгай муруй хайрын үгс шивнэлцэж ам тангараг өргөж, алганыхаа ард талд баталгааг нь тамгалж байсан идэр насанд бол энэ хайр дурлалын минь салшгүй нэг хэсэг байсаан. Байсан байсан. Секс гэдгийг салаа гэзэгтэй Бурмаа л гэж ойлгодог байсан. Оюутан насанд дурлал хүсэл хоёрыг дулимагхан ялгаж явахад бол энэ ёстой л идэр насны спорт, эр биений чилээ гаргах дасгал явж дээ.

Өдгөө секс миний амьдралд олон өөрчлөлтийг авчирдаг, өөрөө бас тогтворгүй, өрөөл хамтрагчаас хамаардаг эд.
Сэтгэл сэнхрүүлж, урам хайрладаг сэвгүй найзыг минь холдуулсан садар үйлдэл.
Заримдаа болохоор завтай, жаргалтай, замын ханиар дамжин ирдэг завшаан хийгээд жаргал.
Хайрлан энхрийлэвч авч үл болом ганцхан хувь охин үртэй хамт байхад амраглал, амирлал бас аз жаргал болдог.

Секс тэгэхээр сэрэхүйн биелэл, сэтгэлийн баясал, махан биеийн дүүрэл, магад дараа нь ядрал, маргаангүй бас дасгал юм байна.

Уймраа өдөр, уйлхай цасан ширхэг.

Цас нэвсийтэл дараад гунигтай саарал(энд навч үгүй болхоор ийм л намар байна) намрыг үгүй хийчив. Гэсэн ч сэтгэл хөдөлсөнгүй. Том том ширхэгтэй, хүнд нойтон цаснууд нүүрэн дээр унаад л ус болно. Яг л хэн нэгний бас миний сэтгэл шиг. Урам хугармаар агшин зуурт хувирах тийм л цасан ширхэгүүд. Нэг хоёр гурав .... хорин гурав. Хорин гурав, хорин гурав , ... Сом уанс колин ю .... Хараал ид!.

-Сайн уу хөөе? Юу байна?
-Завгүй байна аа. Ажилтай байна.
-Хүүе.

Бийп
Хорин гурав, хорин дөрөв, хорин тав, ... хорин тав, хорин тав ... Сом уанс колин ю .... Хараал ид!.

-Хөөе ээ. ...
-Би завгүй байна аа. Эргээд залгы. Бийп.

Хорин тав, хорин зургаа, хорин долоо, хорин найм, хорин ес, ... хорин ес, хорин ес, хорин ес .... Сом уанс колин ю .... Хараал ид!. Хараал ид!. Хараал ид!.

-За за завтай болчлоо. Сайн уу юу байна?.
-Хөөе ээ. Балай юм уу. Хүн юм асуух гээд байхад. Надад ... дугаарыг хэлээд өг. Минийх дээр алга. Хурдлаарай.
-Өө над бас байхгүй шд.
-Ээ л дээ.
-Байхгүй ээ байхгүй. Бийп.

Хорин ес, хорин ес, ... аа шит нойль нойль жаран ... хараал ид. Юун утасны дугаар вэ?.
Хорин ес, ... хараал ид, цасан ширхэг хаачив.

Гарчиггүй

Харанхуйд гудамж талбай нэг л нууцлаг. Хармаандаа гараа жийн тэргүүн өлийж оддыг хараад л өргөн зам дээгүүр гуйван алхана. Дэлгүүр хүртэл зам дагуу дандаа л ийм эль хуль. Сэтгэлд яагаад ч юм нэг л дуу аялагдана. Тэр аялгуу нь намуухан бас уй гунигын тухай үгтэй.
Энэ сард ажил дуусч байгаа. Биелэлт маш бага. Ер нь л бол онхолдсон. Гэхдээ яагаад ч юм сэтгэл тайван байна өө. Ямартай ч амралт эхэлж байгаа гэж бодохоор сайхан байна. Ямартай ч асар хурдан уйдсан энэ нутгаас салж байгаадаа баяртай байна.
Дэлгүүрийн үүдэнд тамхи асаан хэсэг зогсов.
-Гал байна уу ахаа?
Талаар минь татахаар жоохон бацаан. Хараал ид. Хайран нялх бие цогцос.
-Байхгүй ээ.
-Тамхинаас чинь асаачих уу?.
-Өө хаячихлаа.

Дэлгүүрт. Юм ярих ч залхуутай санагдан гараар дохин нойрны эм авчихаад гарав. Гурван Боргио бол хамгийн сайн нойрны эм. Буцаад л алхана. Гэхдээ нэг гар халаасанд жийгээстэй. Аманд нөгөө л дуу.

Албатайм шиг үдэш бүр энэ л замаар алхдагсан. Адал явдал харамсалтай нь энд үгүй юм.

Хав харанхуй шөнө
Хав хар нохой
Хачин гунигтай улив.
Хариуд нь бас улив.
Харсаар хайсаар
Ханиа олчив.
Сар бид хоёр л
Сайхь учралыг харсаар хоцроно.

Навч ч байхгүй. Намар нь зэвхий саарал. Гудамж нь эль хуль. Гурван Боргио нь асар хүнд. Гурван сар хайсан гэгээ. Гурван давхарт л ёлтойно. Гэрэлтэй цонхоор харанхуй гудамж руу ширтэх нь гэгэлзүүлэх авч миний хайх бүсгүй, мөнөөх гудмаар явахгүй. Дахиад л нөгөө дуу, гэхдээ сэтгэлд эгшиглэнэ.

Нойтон үдшийн бодол нойронд уусч мартагдах нь сайхан
Нар гарахаар үсээ зулгааж үтэр босох нь сайхан
Нар гартал хаа ч байсын. Норно оо... кк

 

Амьдралын Жам

...Коскуш өвгөн шимтэнгүй чих тавин сууна. Түүний хараа хэдийнээ бөхсөн ч сонсгол нь урьдийн адил ялимгүй чимээнд сэрдхийдэг хэвээрээ, үрчлээт магнайд нь зурс хийх бодолд айсуй цагийн үйл хэрэг нэг л ёозгүй эргэлдэнэ. Сит Кум То Ха - гийн энэ яхир дуу юу. Тэр бүсгүй нохойнууддоо хөллөгөө углах зуураа хашгичин жанчиж байна. Сит Кум То Ха хэдийгээр ач охин нь ч гэсэн, бүхэнд мартагдаад цасан дээр орь ганцаараа өрөвдөлтэйеэ суугаа энэ өтөл өвгөнтэй дэмий цаг нөхцөөх зав зай түүнд байсангүй. Бууринаасаа нүүх цаг болжээ. Өдөр богинохон тул цаг хугацаа ямар тэднийг хүлээх биш, холын аян тоссоор л байгаа. Ач охинийг нь амьдрал даллаж, ажил төрөл дуудаж байгаагаас биш ямар үхэл хүлээж байгаа биш дээ. Гэтэл өвгөнд бол үхэлд нэг л ойрхон оччихоод байгаа юм шиг. Энэ бодол өвгөнд арга буюу айдас авчрах агаад тэрбээр гараа сарвайн дэргэдээ байгаа овоолоостой хэдэн мөчрийг тэмтэрч үзнэ. Хажуудаа мөчир байгааг мэдмэгц элэгдэж гүйцсэн адсаган доогуур гараа шургуулаад ахин чих тавилаа.
Бугийн царцанги хөлдүү арьсны тачигнах чимээ овгийн тэргүүний овоохойг буулгаж дуусаад арьснуудийг нь баглаж буйг илтгэнэ. Коскуш өвгөн анир тосон чагнана. Нүүдэл суудлын дуу чимээг тэрбээр сүүлчийн удаа чагнаж байгаа нь энэ. Жо Хоу - ийн овоохойг, Тускэн - ий овоохойг ч буулгачихаж. 7, 8 дахь, 10 дахь нь. Одоо ганцхан удганы овоохой үлдэж. За одоо түүнийг буулгаж эхлэв бололтой. Чарган дээр овоохойгоо ачуулж буй удганий үглэх нь Коскушт дуулдана. Мөн хүүхэд час хийн уйлахад хүүхэн аргил намуухнаар дуулан саатуулах нь сонстоно. Энэ Ку Ти хариугүй бие султай амьтан даа хөөрхий гэж өвгөн бодов. Аягүй бол энэ удахгүй өөд болж цаадуул нь Тундр-ийн мөнх хөлдүү газар гал асааж нүх малтаад нутаглуулж нохой зээх-ээс хамгаалан дээгүүр нь чулуу хаялах ч юм билүү. За даа энэ надад ямар хамаа байхав дээ...
Юу болж байна энэ чинь.!, Аа, эрчүүл чаргатай ачааныхаа татлагыг чивчиртэл нь чангалж байна. Мөдхөн юу ч дуулдахаа больж нам гүмд ганцаар хоцрох энэ хүн мөн л чих тавьсаар. Ташуурийн дуу исгэрэн нохойнууд дээр тас няс хийн буулаа. Дуулав уу улилдаж байгааг нь. Айхтар бэрх аянд дургүй нь хүрэлгүй яахав хөөрхийс. Хөдөллөө!, чарганууд ар араасаа анир чимээгүй рүү гулсан одов. Яваад өглөө. Тэд түүнээс хагацан одож, эцсийнхээ хүнд хүчир цагийг өвгөн орь ганцаараа угтах нь. Гэтэл үгүй юм аа, тээр тэнд арьсан гутлийн дор цас чийхарч байгаа нь дуулдав. Хэн нэгэн нь хүрч ирээд толгойд нь зөөлхөн гараа хүргэв. Хүү нь түүнд ийм л хайртай бил ээ. Уг нь өвгөд хөгшидөө орхичихоод үр хүүхдүүд нь отог овгынхонтойгоо яваад өгдөг заншилтай сан. Гэтэл түүний хүү тийм биш ажээ. Өвгөнийг ухаан бодлоороо өнгөрсөн улирсан руугаа одоод байхад хүүгийнх нь дуу ийнхүү эгүүлэн авчрав.
- Бие тань дажгүй юу?, хүү нь ингэж асуулаа.
- Өө, зүгээр гэж өвгөн хариулав.
- Дэргэд тань хуурай мөчир байгаа. Түүдэг сайхан ноцож байна. Өглөө нэг л бүүдгэр байх чинь. Хүйтний эрч харина биз. Удахгүй цас хаялна даа. Одоо ч орж байна шүү дээ. гэж хүү нь өгүүлэв.
- Тийм ээ орж байна.
- Улсууд их адгаж байна. Ачаа нь их хүнд. Тэд минь өлмөн зэлмүүнээсээ болоод бүүр сульдчихаж. Зам хол болохоор яарч байна. Би явъя даа. Та дажгүй биз дээ.
- Би дажгүй ээ. Би гэдэг чинь мөчиртөө тогтож ядаж байгаа намрын навч шиг л болчихож. Салхины анхны исгэрээнээр унаж одох биз. Дуу шуу ч гэж яг чавганцыхаа. Нүд мөрөө үзэхээ байж хөл даагдахаа больжээ. Би аргагүй ядарчээ. Бүх юм жамаараа, ёсоороо.
Цасны гаслантайяа чийхрах дуун алсад замхран замхартал сэтгэл хангалуун гэгч тэргүүнээ гудайлган суусан Коскуш хүүгийнхээ дууг ахин хэзээ ч дуулахааргүй боллоо гэдгээ эрхгүй мэдэрч байлаа. Тэгснээ өөрийн мэдэлгүй гар сунган мөчрүүдийг шалмаг гэгч нь тэмтчин үзэв. Гагцхүү энэ тэвэр мөчир л түүнийг тосон буй орчлонгийн мөнх бусаас арайхийн зааглаж буй. Тэвэр хуурай мөчир түүний амьдралын эцсийн хэмжүүр болжээ. Ганц ганцхан мөчирөөр түүдгээ тордон буй түүн лүү үхэл алхам алхамаар ойртсоор. Хамгийн сүүлчийн мөчир илчээ өгч дуусах тэр цагт салхи, жавар 2 эрх дархаа эдлэх буюу. Эхлээд хөл нь мэдээ алдаж, дараа нь гар нь, тэгээд бүх бие нь хөшнө. Толгой нь өвдөгтэйгээ золгоод мөнхийн амирлангүйд одно. Тэр бүхэн хачин амар хялбархан юм шиг. Үхнэ гэдэг бүхний хувь хойно Коскушт харамсах юм байсангүй. Амьдрал иймээс л хойш шударга нь сайхан. Газар дэлхийтэй шадархан төрж өссөн түүнд жам ёс шинэ юм биш. Энэ бол амьд амьтадын тавилан. Байгаль зарим амьтанд дэндүү өршөөлгүй хандах нь бий. Байгалийн араншин нь арьсны өнгө, төрөл зүйлээр ялгаварладагтаа байдаг юм шиг. Уужуухан бодолтой Коскуш-ийн эгэл ухаанд хэдийвээр ахадсан ч энэ жамыг харин хатуу ойлгожээ. Мод шүүсээ дуслуулан, нялх ногоон нахиагаа задалж, бас нэгэн цагт шаргал навчисаа гөвөх нь нэгэн тойрог төөрөг дууссаны тэмдэг. Ер байгаль амьд бүхэнд үүргийг нь тохооно. Түүнийг нь гүйцээсэн ч, гүйцээгээгүй ч мөхнө. Байгаль цөлх, хэнэггүй. Түүнд захирагдагсад үй олон. Гэсэн ч мөнх оршино гэгч ердөө л түүнд захирагдагсдад бүс, сүслэн дагагсдад л оногдоно. Коскуш-ийн өвөг дээдэс их эртнийх. Түүний санан дурсдаг өтгөс ч балчир ахуйдаа өмнөх үеийнхээ хөгшидийг мэддэг байсан. Овог омгоороо энх тунх оршин буй нь булш хиргисүүр нь хэдийнэ мартагдсан элэнц хуланцынхаа сүсэг бишрэлд үнэнч байсны ач болой. Хальж одогсод цөөхөн. Тэд л үл захирагдана. Тэд нүүх үүлс мэт тэнгэрт одоцгооно. Тэр өөрөө бас тийшээ очно. Байгаль цөлх, хайхрамжгүй шүү дээ. Амьдрал хүнд нэг зорилго оноож, нэг жам заяадаг. Амьдралын зорилго нь үр удмаа үлдээх, харин хальж одох нь түүний жам ёс.
Бүсгүй хүнийг харахад нүдэнд хичнээн дулаахан. Цээж түрсэн, гунхсан алхаатай, цоглог алаг нүдтэй. Түүний нүд очтон гэрэлтэж, алхаа гишгээ нь түргэсэн, идэр эрстэй нэг бол нүүрэмгий, нэг бол ичингүй аашилж, зовлон гунирхлаараа тэднийг нууцхан даллана. Тийнхүү тэр өдрөөс өдөрт зүс орон жавхаажиж, хэн нэгэн анчин эр түүнийг үр хүүхдийнхээ элбэрэлт эх нь болог, ажил үйлсийг нь хамжилцаг хэмээн тостой тогоо бариулахаар овоохойдоо аваачдаг бил ээ. Гэтэл ууган хүүхдээ төрүүлмэгц л гоо үзэсгэлэн нь хүүхнийг орхин одож, алхаа гишгээ нь хүндэрч, нүд нь бүүдийгээд, гагцхүү балчирхан үрс нь л голомтоо сахин суугаа эмгэний үрчлээт хацарт баяртайгаар наалдан байдаг болно. Ийнхүү тэрбээр үүргээ биелүүлнэ.
Коскуш гал руу хуурай мөчир ягуухан хаяад дахин бодолд автлаа.
Юм гэж хаа сайгүй л ийм байдаг. Анхны жавраар шумуулнууд алга болно. Бяцхан хэрэм үхэхээ болохоор шивэр ширэнгэ рүү шургана. Он цагийн эрхэнд туулай сульдаж урьдийнх шигээ дайснаас цахилан зугатаах тэнхээгүй болно. Баавгай хүртэл хөгшрөхийн хэрээр юм үзэхээ байж болхи дүйнгэ болоод сүрэг ярдаг нохдод бариулна.
Тэдэн дээр эм тангийн авдар, мөргөлийн судар чирсэн шашины сурталч ирсэн тэр өвөл Клондайк-ийн эхэнд эцгийгээ яажшуухан орхисноо Коскуш саналаа. Коскуш тэр авдрыг санах бүртээ уруулаа долоон, хорхойсдог асан ч одоо түүний аманд шүлс байхгүй болжээ. Бурхныг номлогч омгийнхонд нь дараа болно. Түүний ховдгыг хэлэх үү. Тэгсэн мөртлөө ганц шувууны мах олоод ирэхгүй гэж анчид түүнийг муучилдагсан. Сүүл сүүлдээ нөгөөх чинь Сэйо-гийн ойролцоох нэгэн гол дээр ханиадаар үхсэн. Түүн дээр овоолсон чулууг нохойнууд тарааж хаяд ясан дээр нь хэмлэлдэж дууссан. Коскуш түүдэг рүү дахин нэг гишүү хаяад өнгөрсөн улирсаны тухай бодолдоо улам бүр дарагдан авай.
Аймшигт өлсгөлөнгийн үеэр өвгөд галд ойртон суугаад Юкон гол бүтэн 3-н өвөл зайрмаг ч үгүй мяралзан урсаж, хожим нь бүтэн 3-н зун мөсөн баринтагнаасаа салаагүй тухай эртний нэгэн домгыг амнаасаа унагадагсан. Тэр өлсгөлөнгөөр Коскуш эхийгээ алдсан. Зун нь хандгайн нүүдэл ч өнгөрсөнгүй. Овог аймгаараа өвлийг хандгайн нүүдлийг тэсч ядан хүлээлээ. Гэтэл өвөл жамаараа ирсэн ч хандгай ирсэнгүй. Буга, хандгайн бараа ч үзэгдэхгүй байсаар өлсгөлөнгийн 7 дахь жил улирав. Туулай хүртэл узэгдэхээ байж, нохойнууд арьс яс болтлоо турав. Урт өвлийн түнэр харанхуйд хүүхдүүд бархиралдсаар байгаад өнгөрч, хөгшид хүүхнүүд нүд аньцгааж, хавар болж дулаарахад 10-н хүнээс ердөө ганц нь амь хэлтрэв. Тийм ээ, тэр ёстой өлсгөлөн байж дээ.
Эрчүүд үргэсэн шувуу харчихаад намналгүй орхиж, хүүхнүүд жирэмслэх төрөх дуртай болж, овоохойгоор нь нэг хүүхэд багачууд бужигналдан мөлхсөн, таргалж гүйцсэн нохойнууд алмайрч, мах шөл муудаж ялзарсан тийм элбэг дэлбэг цагийг тэрбээр үзэж л байсан. Тийм цагт эрчүүд эрэлхүү дээрэлхүү болж, юм л бол хэрүүл маргаан дэгдээнэ. Хүүхэд ахуйд нь нэгэн тийм элбэг дэлбэг жил болж, чонын сүрэг нэгэн хандгайг тасар татан хаяхийг харснаа бас дурсан санав. Хожим сүрхий ангуучин болж, Юконы харзанд унаж насан хальсан Зин Ха - тай тэгэхэд цасан дээр зэрэгцээд хэвтэж байсансан. Түүнийг харзны уснаас бүсэлхийгээ хүртэл гараад, мөстэй барьцалдаад хөлдчихсөн байсныг сарын дараа олж билээ. Нөгөө хандгай яалаа. Тэр өдөр Зин Ха бид 2 аав нараа дуурайж ан ав хийж тоглохоор явсан. Тэгээд хөлдсөн гол дээр хандгайн, мөн түүний араас мөшгисөн чонын сүргийн шинэхэн мөр байхыг харцгааж бил ээ. Мөр тайлахдаа хэзээний сүрхий Зин Ха "Хөгшин юм байна. Сүргээсээ тасарчихаж, чононууд нэг сүргээс нь тасалсан бол одоо орхино гэж байхгүй дээ" гэлээ. Үнэхээр ч тэгсэн. Хамрынх нь өмнүүр араа шүдээ тачигнуулсаар өдөр шөнөгүй, цурам хийлгүй дагаж, өртөөлөн хөөсөөр эцэсээ хүртэл хоцролгүй архиралдан урхиралдан мөшгөнө шүү дээ. 2 хөвгүүний цус огших шиг болжээ. Авын төгсгөлийг яахин харалгүй орхиж болох бил ээ. Тэр 2 тэсч ядан улам цаашилсаар, хараа тааруухантай мөр тайлахдаа маруухан Коскуш хүртэл нүдээ аниад явсан ч алдамгүй тийм тод мөр дурайсаар. Мөр шив шинэхэн. Тэр 2 алхам тутамдаа дөнгөж сая бичигдсэн мөшгил нэхэлийн аймшигт намтрыг тайлсаар явлаа. Энд хандгай зогсчээ. 3-н алдын дайтай газрын цас гишгилэгдэн дагтаршжээ. Голд нь хандгайн туурайн гүн мөр, эргэн тойронд нь чонын хөнгөн нимгэн мөр. Нэг хэсэг нь хөөрхий рүү ноцон дайрч байх хооронд нөгөө хэд нь цасан дээр цагираглан амс хийж байсан бололтой. Хэдхэн хормын өмнө боссон бололтой хэвтрийнх нь мөр тов тодхон. Нэг боохой улангассан хандгайн хөлд өртөн бяц дэвсүүлжээ. Зулгарч хэмхлүүлсэн бөөн үс яс үүнийг өгүүлнэ. Тэр 2 ахиад зогсос хийлээ. Энд бас аймшигт тулаан болжээ. 2 удаа хандгайг газар сөхрүүлэн унагаасан боловч тэр дайснуудаа ширвэж хаяад дахин хөл дээрээ боссоныг цасан дээрх мөр хүүрнэнэ. Сөхөрвөл сөхөрхөөр болсон ч түүнд амьдрал хэмжээлшгүй үнэтэй аж. Чононд нэг боорлуулж унасан хандгай хэзээ ч хөл дээрээ эргэж босч ирдэггүй хэмээн Зин Ха тэгэхэд хэлж байсан. Гэтэл тэр боссон байж. Хожим тэр 2 энэ тухай омгын бөөд ярьтал цаадах нь ид шид, нэг юмны ёр совин доо гэж билээ. Мань 2 яв явсаар хандгай ой руу шургахаар эрэг өөд мацсан газар хүрч ирлээ. Гэтэл өстнүүд нь араас нь хонгодон зулгааж, хандгай гэдэргээ харуулдаж унахдаа 2-ийг нь дарж алжээ. Нэхэл нэгэнтээ төгссөн болохоор өнөөдүүл цасан дээр гулдайж хэвтээ 2-ийгоо хөндсөн ч үгүй тэр чигт нь орхижээ. 2 анчин тулааны талбарын хажуугаар өнгөрлөө. Мөнөөх мөр цусаар будагдан том амьтны жигдхэн алхаа солжирч солбиод эхэлжээ. Тэгээд мань 2 тулааны анхны дуу, ан авын хоолой нийлүүлсэн
царгиа улилдаанийг бус, чонын соёо хандгайн хонгонд ойртсоныг илтгэн буй богинохон тасалданги архиралдааныг сонслоо. Зин Ха салхин доогуур нь цасан дундуур элэглэн мөлхөв. Араас нь цагын эрхээр овгийн тэргүүн болох хувь хүлээж буй Коскуш мөлхлөө. Тэд зулзаган гачуурын мөчрийг сэмээрхэн ярж шагайн тулааны шувтаргыг олж харжээ.
Тэр зураг балчир ахуй цагынх нь хамаг дурдатгалууд лугаа адил одоо хүртэл Коскушийн сэтгэлд илхэн агаад нэхлийн төгсгөл түүний бөхсөн нүднийх нь өмнө мөнөөх алс цагынх шигээ тов тодхон харагдав. Коскуш энэ бүхнийг гайхаад бардаггүй юм. Хожмын өдөр бүх эрсийнхээ хошуу, омгийн тэргүүн болчихоод нэгэн гардан тулаанд харийн нэг цагаан арьстны амийг хутгаар бүрэлгэсэн тухай нь Пэлли омгийнхон хэлэлцэж, нэрийг нь хараалын оронд хараал болгон хэлдэг байжээ. Ер тэрбээр олон бэрх хэргийг үйлдэж явсан бил ээ.
Коскуш идэр ахуйнхаа тэр өдрүүдийн тухай нэн удаан бодлогширон суув. Төдөлгүй түүдэг бөхөх тийшээ хандаж, жавар тачигнаад ирлээ. Энэ удаа үлдсэн 2 мөчироо гал руу чулуудаад үхлийг тэр хэр удаан хазаарлахаа цэгнэн суулаа. Сит Кум То Ха өвөөгөө арай илүү өрөвдөж хайрласан бол, арай олон гишүү цуглуулаад тавьчихсан бол түүний амьдрал ялигүй ч гэсэн уртсах ч байсан юм билүү. Сит Кум То Ха хэзээний халамжаар харам. Зин Ха - ийн ач Минт-тэй зүгээргүй болсноосоо хойш өвөг дээдсээ бүр хүндэтгэхээ больсон. За даа энэ нэг их учир начиртай юм биш дээ. Балчиртаа тэр тийм овоо байсан юм гэж үү?.
Коскуш нэгэн мөч анир чимээгүйд чих тавин чагналаа. Хүүгийнх нь зүрх шимширч уясаад нөхөдтэйгээ эргэн ирж овог омгийнхонтойгоо хамт муу хөгшин эцгээ аваад түхийтлээ таргалсан олон цаа бугатай тэр газар луу аваад одох ч юм бил үү. Анир тосон чагнахуйяа тархи мэдрэл нь мөнөөхөн хүнд бодлыг нь сарниан сая амс хийв. Өчүүхэн ч аниргүй нам гүм. Энэ нам гүмд түүний өөрийнх нь амьсгалах л дуулдана.
... ... Энэ чинь юу бил ээ. Түүний бүх бие хүйт оргиод явчив. Танил гэгч урт улих чимээ нам гүмийг хага зүсэн цочоолоо. Бүр энүүхэнд ойрхон шүү. Хажуу бөөрөөрөө хуу хуу татуулж цусаа асгаруулсан хөгшин эр хандгай сүүлчийнхээ хүчийг шавхан сэрвээгээ сүртэйеэ босгоод олон салаа аварга эврээ сэжин сэжин тулалдаж асан тэр зураг Коскушийн бөхсөн нүднийх нь өмнүүр хий үзэгдэл мэт жирэлзээд өнгөрөв. Тэрбээр чонын гулилзсан саарал бие, гялалзсан нүд, хурц цагаан соёо, хэлнээс нь савирах шүлсийг хүртэл тов тодхон үзэв. Зэгэл саарал тойрог зай завсаргүй нягтарсаар дагтаршиж гүйцсэн цасан дээрхи бяцхан бараан толботой аажуу алгуурхан нийлэхийг ч харах мэт боллоо.
Нэгэн хүйтэн хоншоор хацарт нь хүрэхэд сая түүний ухаан санаа эдүгээд эргэж ирэв. Тэр ухас хийн түүдэг рүү гар сунгаад галтай цучил шүүрлээ. Хүнээс айдаг айдас хүйдэстээ автсан араатан ижил сүргээ дуудаж уртаар улисаар ухрав. Нөгөөдүүл нь тэр дороо хариу улилдсаар шүлсээ савируулан түүдэг тойрон бүчлээ. Өвгөн энэ бүхнийг дуулангуутаа галтай цучилаа өргөн даллавал араатнууд ер ухрах янзгүй. Харин ч улиан нь түрхэрээн архираан болж хувирав. Бүр байчихаад нэг нь урагш цогнойн хойд 2 хөлөө чирэн ойртоход 2 дахь, 3 дахь нь дагалдав. Нэг нь ч ухарсангүй. Ийм болсон хойно амьдралтай зууралдаад яах ч юм билээ дээ хэмээн Коскуш өөрөөсөө асууснаа галтай цучилаа чулуудчихав. Цучил цасан дээр шар хийгээд бөхлөө. Түгшүүртэйеэ архиралдах чононууд байрнаасаа ч хөдөлсөнгүй хүлээв. Хандгайн сүүлчийн тулааныг сэтгэлдээ нэхэн харсан хөөрхий Коскуш толгойгоо өвдөг дээрээ талбив. Эцсийн эцэст бүгд л ийм хувь тавилантайгаас хойш яая гэхэв. Амьдралын жам гэгч ийм бус уу?.

Жэк Лондон "Амьдралын жам"

Амьдрах сайхан байна өө.

Нар мандахыг харах ч бас л таатай шүү. Өглөө нэг л аядуухан, үзэсгэлэнтэй. Түүнд дурламаар. Гэвч төд удалгүй нар хөөрөхийн сацуу хөл хөдөлгөөн ихэсч, амирлаж байсан сэтгэл яарсан олон түмний хэмнэлд баригдах шиг адгаж эхлэнэ. Ингээд л хорвоо эргэж, цаг хугацаа урсахыг мэдрэнэ. Бас ч гэж багахан ч атугай ирээдүйн төлөө зовниж буйн учир бусдаас өрсөн тэмүүлнэ. Хаашаа гэж үү?. Сайхан амьдрал. Миний сайн хүүхэд, шударга залуу байхдаа мөрөөдсөн тэр сайхан амьдрал руу. Гэхдээ тийшээ тийм хүмүүс очих арга мухар. Би эвдэрсээр л, бие сэтгэл минь зүрхээ нугачсаар л боломжит дөт аргаар борви бохис хийлгүй зүтгээд л. Магад маргааш хүрчих байх. Миний гэх мөрөөдлүүдээ олчиж ч магад. Тэгтэл харин шударга сэтгэл, цэвэр зүрх минь тэр гэхийн тэмдэггүй танигдахгүй болчихвол яах бол?. Ондоо зүрхээр одооны мөрөөдсөн сайхан амьдралдаа хүрэх байх. Тэр цагт харин миний мөрөөдөл юу байх юм бол?. Над зүгээр л энэ нийгмийн анги давхарга дэвшдэг арга замууд таалагдахгүй байна. Амирлаж суувал нугчигддаг азгүй тавьлан таалагдахгүй байна. Таалагдахгүй зүйлс нь таалчих зүйлсээс хэт олон байна. Амьдрал сайхан биш.

Амьдрах харин сайхөөн.

Хааяа нэг ээжийхээ дууг утсаар сонсох сайхан.
Хаа нэгтэй сайхан бүсгүйд харцаа унаган догдлох сайхан.
Ядарч байсан ч найзуудтайгаа нийлээд наргих сайхан.
Ямартай ч хүний биш өөрийхөө бодлоор сэтгэх сайхан.
Номлож номчирхоод онол гаргачихгүй нь сайхан.
Норсон бодолдоо уусаад эзэн суучихгүй нь сайхан.
Хэзээд дургүй ажилдаа дурлатлаа шамдах нь сайхан.
Хэцүү амьдралд гөвшүүлсэн ч инээж явах нь сайхан.

Нойр хүрч байна гэж жигтэйхэн. Харьж хохьчино болтол унтана аа сайхан. Ямартай ч хань болсон сахалтай бүсгүйд гялтайчий. Бурхан таныг илгээсэн биз ээ. хэхэ. Мартсан байсан хоёрхон пиаваа уугаад мансуураад ч байх шиг. Амар ч юм уу?. Хямдхан согтоод хэмнэлттэй ч юм шиг. кк.

Арай л бүтэлгүймаа би нээрээ


Өнөөдөр хугацаа нь тулсан нэгэн зураг бас тооцоо, түүвэр гэх мэт зүйлсийг хийж амжуулах санаатай илүү цагаар жаахан суулаа. Орой харьж хооллосон болчихоод эргэж ирээд идэвхтэй нь аргагүй хэсэг суусан. Тэгээд арав хагас хүртэл суугаад ходоод хоржигноод тэсэхгүй болохоор нь сурсан зангаараа маргааш л болъё гээд хаях санаатай гартал гадаа үүд түгжээд явчихаж. Гайхаж хэсэг манарчаагаад буцаж ороод хэдэн тийшээ утас цохилоо мэдэх амьтан алга аа. Уг нь манаач ухаантай хүн байдаг санагдана. (Би ч оффис дээр тэр бүр ирээд байдаггүй л дээ).
Эхлээд хаалгаа дотроос нь их л боловсон загнаж жигд хэмнэлээр хэд хэд тогшив. Нэлээн тогшлоо. Чимээ ч алга. Дараа нь нүдлээ. Бүр аргаа бараад өшиглөлөө. Тийрлээ. Бага байхад сурсан эргэлттэй өшиглөлтөө (Ван-Дамм ахаас сурсан) хүртэл хийлээ. Төмөр хаалга яах ч билээ. Хамаг байдаг хараалаа урсгасаар(хамагсаад байх юмгүй "хараал ид" гэхээс өөр юм мэдкү л дээ) буцаж орж ирээд сууж байна. Дээрээс тэнгэр харж байгаа нь энэ юм байлгүй. Үргэлжийн хойш тавьдаг залхуу занг минь гэсгээж байна уу ч гэлтэй. Нүдээ нухлаал сууж байна. "Арай хатуухан шөнө болж таарах юм биш биз?. Тийм аз нь хаясан сандал дээр хонодог юм гэж хаана байсым." гэж өөрийгөө тайвшруулаад л сууж байна. Харин ямар азаар хэдэн лааз пиав авч орж ирээ вэ?.

За өнөөдөр бүтэлгүйтэг гэхэд урьд нь бас л дандаа бүтэлгүйтдэг байж дээ. Багын явдлаасаа саначихая. Бага ангийн сурагч байсан юмдаг. Сургуулийн урд сандал дээгүүр эгнээд суусан охидуудын урдуур гарахдаа боловсон харагдах гэж ядсан бололтой нусныхаа алчуурыг гаргаж ирээл нусаа нирхийтэл нь нийтэл нугалсан хэсгээ дагаад дээшээ үсрээд үсэнд очоод наалдчихдым даа. Өнөө охидууд ч шуугилдаа л явцан. Тэрнээс хойш нусны алчуур дахиж хэрэглээгүй байхаа.
Арай хожуу ангийнхаа охинийг панаалдах санаатай гоё кино байна гэж гошгоруулж байгаад гэрт нь орж аав ээжид нь бараагаа харуулах санаатай очсийм. Хуурцагаа өгөөд л гэрт нь орлоо. Манай хүн ч хуурцагаа хийгээд тоглуултал учиргүй л банан мананархуу юм гараал үмхэж үнгээл байх шиг. Нэг л биш болоод явчлаа шүү. Ядаж байхад Аав нь бас хажууд сууж байсан. Тэгтэл өнөө ахын үздэг боорно ... Тэгээл хөөгдөөд гарсан даа. За даа ер нь хамаг булайгаа дэлгэх шинжтэй больж үзий. Харин надаас бүтэлгүй нэг Баагийгийн тухай онигоо ярьчий. Бүтэлгүй залуу талхан дээрээ масло түрхэж байгаад унагаачихаж гэнэ л дээ. Тонгойгоол автал өнөөх нь маслогүй талаараа уначиж. Баярлаал эхнэртээ харуултал, эхнэр нь: "яахав дээ чи буруу талд нь л маслаа түрхээ биз"...

Блогчдод гэх үү?. Блогчинд гэх үү?. Заа Ягтиймээ!.

Энэ нөхрийн бичлэгүүдийг мэр сэр уншиж байлаа. Мэр сэр унших бүртээ л алд дэлэм бухимдаад гардаг байв.

Ягтиймээгийн бичлэгийг сая бас уншив. http://yagtiim.blog.banjig.net/post.php?blog_id=8647&post_id=82325

Блогчдод хандаж хэлэх үг гэхээр нь би тэрэнд нь багтдаг ухааны юм бодоод, бас ч гэж авууштай юм олдож магад гээд ороод үзлээ. Тэгээд зүгээр гараад явчиж чадсангүй бухимдаад бичлэг бичив шд. Би ч гэж би юм аа.
За тэгээд ягтиймээ гэдэг хүний хэлэх гэсэн нь энэ юм гэнэ. Харваас дээгүүр өнгө аясаар хандаж хэлж буй нь илт. Хандаж хэлэх гэсэн утга санааг нь дүгнэвэл:
Нэгд, өөрийнхөө байр суурийг өндөрт буй хэмээн тайлагнасан нь харагдаж байна.
Тэртэй тэргүй хэн бэ? гэдэг чинь бичлэгүүд болон сэтгэгдлүүдээс чинь шууд л харагдана. Зиндаа дэв ойр хүмүүс чинь чамайг дүгнээд цэгнээд ойлгож л байвал болоо биш үү?. Бусдад ингэж ихэрхэж бас бяцхан тусыг сүр бадруулан товойлгох хэрэг юун?.

Хоёрт, блогчдын алдаатай бичдэг талаар өгүүлж, тэр нь блог хөтлөх шалтгаан нь болсон гэнэ. Хэл бичгийн мундаг мэдлэгтэн байх нь. Бичлэгийн алдаа энэ тэр дээр зөндөө л яриа болдог. Сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн, хувь хүний дассан хэллэгүүдийг илэрхийлсэн гэх мэт дүрмийн бус бичиглэлүүд зөндөө л байдаг. Хэл уран зохиолын багшийн заадгыг хальт санавал, хэл бичгийн дүрэмд гол анхаарах гурван зүйл нь ойлгомжтой, оновчтой, эгшиглэнтэй байх ёстой гэж хэлжийсэн санагдана. Харин ч ойлгомжтой, оновчтой бас ч гэж эгшиглэнтэй санагддаг шүү тэр муулж буй бичлэгүүд нь. Блог ертөнц гэдгийг хүн бүр л өөрийхөөрөө ойлгодог шиг. Миний хувьд чөлөөт цаг өнгөрөөх таатай орчин гэж боддог. Сэтгэл хөдлөл, шаналал гуниглал аливаа бүхнээ бичиглэж стрессээ тайлдаг хэсэг ч бий. Зарим нэгний хувьд хэрэгтэй мэдээллээ авч бас бусадтай хуваалцах талбар, за тэгээд ягтиймээгийн хувьд өөрийгөө дөвийлгөдөг умгар өрөө нь бололтой. Уулын мод урттай богинотой гэдэг шиг таны хэлдэг чийп пийпл чинь олонхи шүү дээ. Олонхи үгүй бол чиний хүсдэг манлайлал үгүй. Чиний дөвийж товойдог зиндаархал үгүй.


Хэдэн  ишлэл авчъя.
"Өнөөдөр бидний үе, хэзээ нэгэн цагт өнгөрүүлсэн амьдралаа эргэн харахад харамсах зүйлгүй амьдрах ёстой залуус."
Оюутан байхад хоолны мөнгөгүй болчоод хар ажилд зүтгэж явахад хариуцан ажиллуулагч ах ингэж хэлдэг байж бил ээ. Энэнд нь би урамшиж байгаагүй. Тэртэй тэргүй зарж буй хөдөлмөрийг минь үнэлж буй үнэлгээ нь хангалтгүйг мэддэг байсан болохоор аль болох булчин шөрмөсөө бага ажиллуулахыг боддог байсан.
"Бид залуу хүмүүс, хэлье гэснээ хэлж чаддаг байх хэрэгтэй, авъя гэсэн зүйлээ авч чаддаг байх ёстой."
Энэ үнэн хэлжээ. Иймийн учир энд ч гэсэн би хэлье гэснээ хэллээ.
"надад бас өөрийн гэх үзэл бодол, үнэт зүйл бий. Үүний төлөө би хаана ч хэзээ ч явна. Үүнд хувь хүний зан чанар огт хамаагүй гэдгийг ойлгох байх."
Тийм шүү би бас хааяа ингээд номчирхмоор болчихдог юм. Гэм биш зан минь.

Эцэст нь хэлэхэд тэнд ягтиймээ тэгээл бичиж суудаг, энд би ингээл бичээд сууж байдаг. Бид угтаа ижилхэн л коммершл гарууд юм байна дөө.

Мөн чанар

Утга учир ,мөн чанар, биелэл. Арван жилд байхын л мэтгэлцээн гэж хэрэлдүүлдэг байсан нийгмийн багшаас үүдэлтэй энэ номлох дуртай чанар минь үе үе ингээд хөдөлчдий.

Дотоод гоо үзэсгэлэнгийн тухайд гэвэл миний хүүхэд насанд уншсан нэг өгүүллэг санаанаас огт гардгүйм. "Пассукын агуу хайр" гээд. Цагаан арьст залууд дурласан улаан арьст индиан бүсгүйн тухай. Боолын журмаар худалдагдан очсон бүсгүй анчин залуугын дотоод гоо сайханд татагдан дурлаж буй тухай. Улмаар буй бүхнээ, бүүр амь биеээ хүртэл түүнийхээ төлөө огт түвдэлгүй зориулдаг тухай. Тийм агуу хайрын(угтаа дотоод гоо сайхан) тухай. Алдаж буй тэр л цаг үед анчин залуу асар том үнэт эрдэнээ алдаж буйгаа ойлгодог тухай өгүүлдэг. Магад энэ зохиол гэх байх, одоо цагт энэ бүхэн огт байхгүй гэх байх. Байхгүй ээ байхгүй. Гэхдээ гоо сайхан гэдэг өөрөө цаг хугацаанаас хамааралтай гэх гэсийм. Огтхон ч эргэлзэлгүй, ойшоож тунгаалгүй хийсэн олон сайн үйлдлүүдийн тухай. Тэд тухайн агшиндаа л дотоод гоо сайхан мөн хэмээхсийм.

Хэзээ нэгэн цагт, хэн нэгэнд сэтгэлээ алдан дурлаж, "хайртай" гэж хамаг зүрхээрээ хэлж байсан тэр үг, тэр л агшиндаа үнэн байсан. Дараа дараагын агшинд, дараатай дарамттай өдрүүдийн дараа "хайртай" гэсэн тэр сэтгэл уусан одож болно. Яагаад вэ гэж үү?. Үнэн заавал үүрдийн байх ёстой гэж үү?.

Үгүй ээ, би ингэж боддым. Аливаа үнэн тухайн байрлалд, тухайн цаг мөчид л утгаа олно гэжжж. Баас нь хатчаад бүлтийж, түнтийж, улайчаад дүлээд сууж байгаа Жессика Алба ямар харагдах бол?. Тиймээ. Тэр камерын өмнө мундаг зохиолчын дүрд, муугүй найруулагчийн тусламжтайгаар тоглож буй тэр агшинд орших гоо сайханд үзэгч түмэн татагдаж буй хэрэг.  

 

 

Бага насны дурсамж, Аав.

Жаахаан хүүхэд байхад манайх том өрөөндөө ширээ засаал тойрч суужийгаад оройн хоолоо иддэг байж бил ээ. Тэгээд ээлжит нэгэн оройн хоолон дээр тавагтай мах тавьж л дээ. Тэгсэн би(айлын бага л даа) хамгын түрүүнд далных нь махыг нь шүүрээл авсан гэнэ. Тэгсэн ээж хэлжийнэ "миний хөө эцгийнхээ дэргэд дал барьдгүйм" гээд л ... Тэгсэн аав руу харжийснаа "Аав аа би хойд өрөөндөө ороод идчих үү" гэж хэлсэн гэсэн. kk.

Анх сургуульд орж байх үедээ аавдаа захиа их бичдэг хүүхэд байж бил ээ. Тэгсэн нэг удаа захиа бичсэн байна гэнэ. "Аав аа би даалгуураа бүгдий нь хийцэн, тигээ бас оройн хоолоо зөндөө идсэн, тигээ одоо гадаа гарлаа. Түлхүүр дээд талын айлд тавьсан шүү." гэж бичээд ширээн дээр тавьчихсан байсан гэсэн. ха ха. Түлхүүр олдохгүй зовж зовж олоод орсон ширээн дээр нь түлхүүр хаана байгааг нь заасан захиа нь байсан гэсэн.

Аав маань нэг удаа гэртээ өглөө архи үнэртүүлсэн ирж л дээ. Ээж ч бууж гарсан гэсэн. Тэгээ л "яв, зайл, хаа хоносон тэднийдээ очиж амьдар" этр гээл. Тэгээд нэг харсан чинь би хичээлийхээ цүнхэнд хэдэн хувцасаа пимбийтэл нь чихцэн аавыгаа дагаж явна гээ зогсчийсан гэсэн.

Аавдаа амь байж бил ээ. Адагт нь би санадаг юм. Анхны удаа охин дагаж архи бас анх балгаж хоёр хоногоор тэнээд ирсэн орой аав минь эмнэлгийн сэхээн амьдруулах тасгын орон дээр хоёр хоног хүлээгээд хэвтчихсэн байж бил ээ. Эцсийнх нь үгийг сонсож амжаагүй болхоор тэр үед өөрийгөө хараахаараа нэг болж байж бил ээ. Гэнэ гэнэхэн зүүдэнд орж ирээл байдаг юм. Өнгөрсөн хүн буян нэхэж зүүдэнд ирдэг юм гээл Ээж хэлдэгсэн. Өчигдөр бас л нөгөө л янзаараа зүүдэнд үзэгдсэн. Яагаад ч юм Аавыгаа санахаар сэтгэл нэг л хачин болчихдын.


Нэрийг минь, ухааныг минь
Нэгэн биеийн хамт хайрлачихаад
Нээгдэж амжаагүй цэцгийг орхиод
Нэн эрт явчихсан хүн та "Аав"

(Нийт: 74)
Powered by BBlog