Sex is all ... Sex is zero...

Чагнасан...
-Хонгор минь шалавлаач.
--Хүлээ. ...
-Хайрт минь хурдлаач.
--Хүлээ. ...
-Алив л дээ.
--Хүлээ. ...
-Ахиад л уу?
--Хүлээ. ...

Тэвчихгүй...
-Хайртай гэж хэлээч.
--Хайртай.
-Хайртай гэж хэлээч
--Хайртай.
-Хайртай гэж хэл л дээ.
--Хайртай. Хайртай. Хайртай.
-Тэгвэл харуул.
--Яаж?.
-Тэвчиж.
--Хайргүй ээ. Хайргүй.

Хожимдсон харуусал...

-Тийм ээ. Тийм.
--Тийм үү?.
-Тийм ээ тийм.
--Тийм үү?.
-Тиймээ тийм.
--Тий ий иииииииий имү?
-Үгүй ээ. Болоогүй.
-Тийм э.


Төлөө...
-Сайхан байна уу?
--сайхан.
-Сайхан байна уу?.
--сайхан.
-Сай-ай-ай-ааааааааа-ай-хан байна уу?.
--Одоо хамгаас сайхан. Унтъя.

Дасгал...
-Дуусч байна уу?
--Одоохон.
-Дуусч байна уу?
--Одоохон.
-Дуусгачих.
--Одоохон. Май толь, будгаа авч бай.

Ялалт...
-Ээж эээ.
--Начины даваа.
-Ээээээж ээээ.
--Зааны даваа.
-Эээээж ээээ э ээ эээ.
--Үзүүр түрүү.
-Эээээээээээээээ.
--Аварга.

Алба...
-Үнсээч дээ.
--За. ...
-Илбээч дээ.
--За. ...
-Тайлаач дээ.
--За. ...
-Хийгээч дээ
--За. ...
-Хөдлө л дөө.
--За. ...
-Дуусч болохгүй шүү.
--За. ...

 

Хэн нэгэн



Дахиад л өглөө. Сэрчихлээ. Уг нь унтана гэж бодсон юмсан. Нар одоохон мандах гэж байна. Тэнгэр цэлмэг сайхан байна. Нар мандахыг харах сайхан.

Уусан дарс толгойд гарч амжаагүй юм шиг байна. Сэргэг байх чинь. Урьдаар нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Тэр бүсгүй. Хэн нэгэн бүсгүй. Унтаа сэрүүний завсар учирч доглуулсан бүсгүй.

Автобусанд. Өөд өөдөөсөө харсан сандлууд. Хормойгоо засаад хумин суух хар үстэй бүсгүй. Үс нь намирсан хар. Нүдэндээ донжтой шилтэй. Урт цув өмссөн. Гартаа бас бээлийтэй. Өөдөөс цоргих шиг ширтэж эхэлсэн. Арьс, үс, бас нүд нь тунгалаг. Цэвэрхэн донжтой хувцаслалт. Өөрөөсөө зовж эхлэв. Миний байж байгааг. Үсээ засуулаагүй. Урд хэсэг нүд шүргэнэ. Гутал гэж шороонд дарагдсан өнгө нь ч танигдамгүй.

Зогсоол. Тэр босоод буусан. Харин араас нь буух хүсэл байвч хулчийчихсан. Тэгээд л сэрсэн. Хэн нэгнийг хайгаад байгаагаа мэдэрч байна. Гэхдээ хэн нэгэн л бол хэн нэгэн.

Нарны гэрэл илчээ гээсээр л
Насны бөгс айсуй довтолсоор л
Харгуй зам намайг хөтөлсөөр л
Хаашаа, бүү мэд!, яаруулсаар л
Үл итгэх түмэн хүмүүс
Үл өршөөх харгис нийгэм
Үл олдох ариун нандин
Үл орших утга учир
Айдас, хүйдэс, үл ойлгох бүхний дунд
Аргагүй өчүүхэн гэдгээ мэдрэн оршихуй
Түнэр харанхуйн дунд тэмтрэн тэмцэх үес
Түүдгээ асаан хэн нэгнийг үгүйлэн хүлээнэ
"Тэр"
Тийм ийм гэх тэмдэггүй
Тэнд энд гэх газаргүй
Хэзээд дэргэд үл ирэх
Хэн нэгнээрээ л дуусна...

Саарал ...

Still waiting ...
  Оцон шувууд шуурга өөд нуруугаа харуулан, шахцалдан зогсож өвлийн шуурганаас амиа хамгаална. 
Харин одоо хүсэн хүлээсэн цаг ирж өвөл дуусчээ. Энд тэндгүй учрал. Эх үр, эр эм. Өнчрөгсөд үрчлүүлж, хагацагсад шинийг эрнэ. Ирэгсэд хоол хүнс авчирч үлдэгсэдийг тэтгэнэ. Гэтэл тэр л хэнийг ч үл хайна. Урин дулаан хэдийнэ ирсэн ч тэрний сэтгэлд өвөл дуусаагүй л байна. "Тэр ирэх ёстой". Хагархай өндөгний дэргэд тэр хичнээн удаан хүлээж буй нь үл мэдэгдэх...
 
Unmeaning.
  Тэнд ч дүнгэнээл, энд ч дүнгэнээл. Шинэ амраг, шинэ найз, шинэ дайсан, бэлэн хоол, хүйтэн шөнө, гэсгээх наран, үхэл, яг дэргэд нь төрөлт, учрал. Бүгд үнэ цэнэгүй мэт амархан. Өдөр бүрт л ... Залхсан ялаа. "Далавч минь ямар хариугүй юм бэ?. Дүүлэн тээр өндөрт нисэхсэн"...

Sacrifice.
  Өдөржин нэхээд л, нэхээд л. Огтхон ч амсхийх зав үгүй. Чичиргээн ... Ялаа юу?. Шумуул уу?. Зөгий юу?. Догдлол. Тарчилж буйг нь харах сайхан. Амь тавих хүртэл нь хүлээнэ. Бас догдлоно. Нүгэлт аалз. 
 ...Одоо тэр том болжээ. Орчлон нь дуусч буй. Тэнхээ нь ч барагдаж буй. Өдрөөс өдөрт өр төлөөсөө нуруунаас нь шимж бойжиж буй өөрийн удамдаа төлж байгаа хэрэг. Дахиад л шинэ нүгэлтэн...

Duty.
  Арван мянга. Арван мянга нэг. Тэр тоолж барах мэт тоолно. Арван таван мянга. Арван таван мянга нэг. Зөөсөөр л. Хичнээн шоргоолж үүнийг идэж хүрэлцэх бол?. Үгүй ээ. Бид чинь тоо томшгүй олон. Тэгэхээр зөөх л хэрэгтэй...

Learning.
  Туниа муутай янзага. Бас доголон. Гурван бэлтрэгийн эсрэг тэр ганцаараа. Хоёр нь ноцно. Хөөрхий тэмцэнэ. Үлдсэн нэг нь "Өрөвдөөч түүнийг". Эх чоно архирна. "Миний амьдрал ийм харгис гэж үү?"...

Satisfied.
  Цуваа алхаа. Хошуунд нь жингэр. Газар шиншлэн яваад л. Ардаас нь том жижиг олон нохой. Жингэр буланд очоод зогсов. Архиралдаан. Толгой эргэм. Нүд эрээлжлэм. Үл ойлгогдом. Өрсөлдөгчид цөөрсөөр.
...Хүйтэн хөрсөн дээр шархаа долоон хэвтэнэ. Тэр бүгдийг ялсан. Шагналаа ч авсан. Ханасан. Үнэтэй шагнал хямдхан ухамсар...

Belief.
  Харанхуй үл мэдэгдэм. Тэр айдас төрүүлэм. Үл мэдэгдэм бүхэн айдас төрүүлдэг. Тэнд. Гэгээ. Ямар үзэсгэлэнтэй вэ. Тийм ээ. Яг л миний мөрөөдөл. Шарррр. Шатаж үхсэн дэнгийн эрвээхэй...

Decided. 
  Цагын эргэлтээр ирэх хатуу өвлөөс хань ижил, ахан дүүсээ авран хамгаалахаар нүхээ таглан яваа тийм л нэг зурам. Тэр нутаг нугад нь орших хэдэн овог отог зурамны нүхнүүдийг бүгдийг нь бөглөх ёстой ажээ. Тийм ээ энэ удаад тэр сонгогдсон. Магад өөрөө сонгосон. Цагаан цасан дээгүүр дур мэдэн харайж, юунаас ч үл эмээн идэх хоол, хямгадах амины төлөө бус тэр энэ удаад үхэл рүүгээ алхаж буй. Яг л түүний хүссэн шиг. Тийм мэдрэмж. Тэр айдсыг ардаа орхисон...

Шинэ жилийн вальс

 

Цас хаялаад л. Зүүн гарт эмэгтэй цүнх. Баруун гараас өөр нэгэн зүүн гар зүүгдээстэй. Баруун мөрөнд наалдах охин хонгор бие мэдрэгдэх нь жигтэй. Тэд яараад л яараад л... Тэд бүжиглэхээр яарч буй. Тэд удахгүй вальс бүжиглэнэ.

Тэр надад анх бүжиг заасан. Анхны хайр, хоёр дахь эмэгтэй, гурав дахь үнсэлт. кк

Шинэ жил, вальс. Цасан ширхэг эргэлдэн буух нь вальс, цагаан шөнөөр дурлах нь вальс, Хутгаж буй кофе минь ч вальс, хүсвэл өвлийн бүх юм нь вальс. Би чамд хайртай. Бас тэр нэгэн охинд.

Аддиктэд

They can dance. They can kiss. They can laugh. They can eat. They can learn. They can work. They can drink. They can wear. They can keep. They can talk. They can sleep. They can fight. They can survive. All i can almost they can. Justice is here that i want. It's a world of warcraft.

Нэт байхаар л тоглочих юм. Балай юм аа. Цагтаа эксдээ загнуулаад л суудаг байж бил ээ. Илүү л байсан юмдаг тэрнээс. кк

Миний эргэн дэх бүсгүйчүүд


1. Ирээдүйгээс ирэх зочин
Насыг хамт барж зовлонг минь хуваалцаж, жаргалд минь садаа үл болох сайхан бүсгүйгээс эхлэе. Одоохондоо надад байхгүй ч орчлонг ганцаар барж чадахгүй хулчгар учраас хайж олох нь дамжиггүй. Өө яахав нэг улаан зураас татчий. кк
-Тэр эмэгтэй байх нь шаардагдах хамгийн эхний шинж тэмдэг нь.
-Тэгээд урт үстэй байх нь мэдээж.

-Улнаасаа толгой хүртлээ урт нь 172-оос хэтрэхгүй байх.
-Өлмий дээрээ биш өсгий дээрээ явдаг гуталтай байх(өндөр бол шүү дээ).

-Өвдөгнийх нь хоорондох зай шагайгаараа хөлөө нийлүүлсэн үед тохой хэрээс хэтрэхгүй байх.
-Бэлхүүсээр нь тэвэрхэд бугуйнууд алгануудад харилцан баригддаг байх.
-Биеийнх нь жин бод малнаас хөнгөн байх.
-Орондоо ороод ноолоход хариу үйлдэл үзүүлдэг байх.
-Оройд унтахад хажууд хурхирдаггүй байх.
-Ид нойрон дунд шаарддаггүй байх.
-Илүү цагаар хөлс урсгаж ажиллуулдаггүй байх.
-Будаагүй үед нь танихаар байх.
-Будаж шунхдахдаа түмээс бага өнгө ашигладаг байх.
-Ажилтай төрөлтэй орлоготой байх.
-Амьтны нөхрүүд рүү ирмэдэггүй байх.
-Дэлгүүр дагуулж хэсдэггүй байх.
-Дэндүү үнэтэйг нь сонгодоггүй байх.
-Утаат тамхины үнэрийг жигшдэггүй байх.
-Унгахдаа сануулж уучлалт гуйдаг байх.
-Ходоодноос сануулга бага ирүүлдэг байх.
-Хоолой давахаар л хоолыг хийчдэг байх.
-Архи ууж агсам тавьдаггүй байх.
-Айлгаж зовоож аашилдаггүй байх.
Бичээд байвал олон байна аа. Би ч бас гэж маягтаймаа.  :P

2. Ласт ээкс гёорл фрээнд
Тэр одоогоор надад хамгийн ойр байсан сүүлийн бүсгүй хүн. Хувьсгалт намаас нэр дэвшсэн. Мөрийн хөтөлбөрт нь хошгирчихоод мөнчиг их харууссан даа. Тэр түргэн зантай, нялуун үгтэй, сэрэл ихтэй, сэтгэл нь хөдлөмтгий. Тэр гишүүнийхээ эрхийн бүрэн хугацаанд өөрийгөө л бөөцийлсөн. Тэгээд л халаа сэлгээг хийхээр шийдэж, тэр нэг өдөр иргэний дайн дэгдээсэн. Одоогоор тэр өөр тойрогт дэвшиж байгаа биз. Ямартай ч тэр орчин үеийн романтик бүсгүй, оройд нь шаналж, өглөөд нь яардаггүй амгалан ухамсартай. Яавч надад таарах хүн биш.

3. Зам зуур тохиох зэрвэс бүсгүйчүүд
Тэд ихэвчлэн тэнэгдүү байх нь олонтаа, тэвчишгүй олон ааштай байх нь бүүр ч элбэг. Өөдтэй хувцаслаж, өнгөлж буддаг. Өөрийг нь магтахад туйлаас дуртай. Хямдхан магтаалууд, хэдэн өдрийн судалгаа, бас бус шаардлагатай гарлага, барагтай хэдэн өдрийн золиос л тэдэнд хэрэгтэй. Онцолж сэтгэлд үлдэхдээ ховор ч оч гялбуулж дур татах огтоос зорилгогүй мэт тийм л амрагууд.

4. Кийбанд буюу кийбэр анд
Бид найзууд, биеэрээ биш сэтгэлээрээ найзууд. Эгзэг нь тааруул эргүүлчмээр. Эмэгтэйлэг сайхан сэтгэлтэй, эгэлхэн бүсгүй. Утсаар элдвийг чалчиж урам авч бас сэтгэл өегшдөг. Улаан хацаргүй ч жинхэнэ монгол бүсгүй. кк.

5. Дурсамжинд хоногшиж дуулиан тарьдаг тэр л бүсгүй
Тэр бор шар үстэй тэгээд бас ногоон ч гэж хэлж болохоор нүдтэй, мөрөндөө дөнгөж шүргэм зөөлөн шингэн үстэй, мөнөөх нь дандаа л хойноо боолттой. Арьс нь зөөлхөн бас цагаан, адгахаараа минчийж улайдаг, бага зэргийн махтай дундаж биетэй, барагтай инээдэггүй, гунихдаа дуртай(яг л над шиг). Сагс, теннис тоглочихдог. Сайн мэддэг хичээл нь тоо, физик. Жийнс, кээтээр жирийн л хувцасладаг, жилийн аль ч улиралд арьс нь хуурайшдаггүй. Гэр амьтай, гэдэс гарах дуртай, орооцолдож амрахдаа дуртай, осгох үед илчтэй. Аливаад хүлээцтэй, бодохдоо нухацтай. Аашлахдаа дуугаа хурааж, гомдохдоо уйлчихдаг. Аавын охидын л адил охин. Онцгойрох юм юу ч үгүй атлаа. Ойр байхад нэг л сайхан. Одоо ч мэдрэгдэх шиг.

Үсрэх үү хамтдаа?

-Үсрэх үү хамтдаа?
--Эргэж харалгүй юу?
-Тийм. 
--Юуны төлөө?
-Дурлалынхаа төлөө
--Тэгье... Хүлээ. Би хуучнаа жаахан дурсаатхая.
-За 
...
--Би бэлэн
-Үсрэх үү хамтдаа?
--Эргэж харалгүй юу?
-Тийм. 
--Юуны төлөө?
-Дурлалынхаа төлөө
--Тэгье... Хүлээ. Би хуучнаа жаахан дурсаатхая.
-За 
...
--Би бэлэн
-Үсрэх үү хамтдаа?
--Эргэж харалгүй юу?
-Тийм. 
--Юуны төлөө?
-Дурлалынхаа төлөө
--Тэгье. Хүлээ. 
-Дахиад нэг дурсаатхая. 
-Бас л уу?
--Тийм. Чи санадаг уу?
-Юуг?
--Анх учирсанаа?
-Үсрэхийн хооронд тэрийг санаж яах юм.
...
--За би бэлээн.
-Үсрэх үү хамтдаа?
--Эргэж харалгүй юу?
-Тийм. 
--Юуны төлөө?
-Дурлалынхаа төлөө
--Тэгье. 
-Чи надад гомдоод байгаам уу?
--Мэдэхгүй л дээ.
-Саналгүй яахав дээ тэр бүжгийг.
...
-Үсрэх үү хамтдаа?
--Эргэж харалгүй юу?
-Тийм. 
--Юуны төлөө?
-Дурлалынхаа төлөө
--Тэгье.
-Чишшш авгай яриж байна." Өө одоо орлоо. Урд дэлгүүрт харин талх алга аа. нээрээ дээ. "
--"Орой би гарч ирж чадахгүй шүү. Өвгөн өнөөдөр эрүүл байгаа. "

эрээвэр хураавар

Цас малгайлаал ... Тэнгэр битүү саарал. Гүн саарал дундаас тэнд эндгүй цагаан цасан ширхэгүүд. Сэтгэл яагаад ч юм өөдрөг сайхан болчих шиг. Дээшээ өлийж хараал цасан ширхэгүүдэд оногдох гэж ийш тийшээ бултагнах нь яг л эргэлдээд бүжих мэт. Нэг л жигтэй. Удахгүй цас улам их орно. Шинэ жил. Вальс. Эргээд л эргээд л ... Арван жилийн охин. Тэр анх надад бүжиг заасан. Хамт эргээд л эргээд л ... Толгой эргээд л ... Эргэсэн толгой дурлахдаа амар юм бил ээ. ха ха. Өдөр нь харин энэ цас хайлчихсан.
   ...
Өнөө өглөө эрт босоод гарсан. Цас алга аа. Харин битүү манан.
Сандал минь чи хаачив. Нам гүм. "Гууааг!", ... "Чиг, чиг, чиг, чигчигчиг, чигчигчиг. Хараал ид". Тамхиа амандаа зуугаастай. Хэлээрээ хоёр тийш нь савчаал. "Гал хэрэгтэй байна!,". "Өө сандал. лаггг", "тий тий", "Хараал ид,  Өглөөд энэ сандал дулаацуулчихаад байдаг хүн байдаг ч болоосой".
   ...
Ойрд шөнө их гэрэлтэй байгаа. Учир нь 13-ны, 14-ны, 15-ны, 14-ны, 13-ны сарууд гараад л ... кк. Пийв ч сайхан орж байгаа. Даахдаа ч гайгүй байгаа. Харин сэтгэл л хог дээр үсэрчих гээд байх юм. Өнөөдөр, өдий хүртэл зүтгэж ирсэн ажлаасаа салах тухай бодож үзэв. Сайн муу талуудыг нь ялгаж салгах гэж оролдов.
Сайн тал буюу давуу талууд:
Амьдрал ахуйгаа өөд нь татах хэд гурван халтар төгрөг нь. Хамгаас сайн мэргэшсэн мэргэжил минь. Салбарын хөгжил хэсэгтээ л унахгүй.
Муу тал:
Тогтвортой суурин биш үргэлжид л тэнэх нь. Ажлын ачааллаас болоод эрүүл мэнддээ анхаарах боломж нь бага болох нь. Сэтгэл санааны хямрал үргэлж дэргэд байх нь.

Тийм ээ. Хамгийн чухал нь миний сэтгэл санаа. Би хэмээх бие хүний шинж чанар. Ер би өөрийгөө муу болгох гэж зүтгэвч үл болох нь. Сайн хандвал өр өшиглөдөг өөдгүй хүмүүс нь. Саар хандахаар өш зангиддагт нь. Бусдыг шүүсэлж өөрийг зузаалдаг нь. Булхай л хийж байж орлого олдог нь.
Бас өөрийн өөдгүй зандаа дургүй хүрнэ.
Мөнгөгүй бол мууд тооцогдохоос айдаг айдастаа. Мөрөөдөвч худал гэсэн урагшгүй зандаа. Дурлах дуртай ч уйдамхай сэтгэлдээ. Дуулах дуртай ч эвлэдэггүй солгой хоолойндоо. Ер үл тогтох туйлбаргүй байдагтаа.
   ...
Гэрийн үүдэнд хөгшин халтар нохой хэвтэнэ. Босгоны урдхан талд яс хаячихаж. Нохой гиншинэ. Ходоодных нь шүүс ялгарч ясыг шүүрч авах хүсэл нь оргилно. Гэвч үл чадна. Гиншээд л дороо чичигнээд л. Гэвч тэр хэзээд л босго давж үл чадна. Босго бол түүний амьдралыг хязгаарласан зааг, түүнийг давж болохгүй нь бичигдээгүй хууль, эзний тунхаг. Харин босгоны цаана хаягдах илүүдлийг идэж, бүгдийн амрах цагаар хотоо манах нь түүний үүрэг. Нохой хэзээд эзэндээ итгэнэ. Угаадсанд живсэн яс, амьдралдаа түүний идэж үзсэн хамгийн сайхан хоол. Эзэн түүнд амтат хоол өгдөг. Тэр сайн хүн. Эзний манлайлал энэ л итгэл дээр тогтоно.
   ...
Үл ханах шунал хүсэл минь нис нис. Үзтэл хатууравч энэ сэтгэлтэй үл эвлэрэх ухамсар минь зүүгд зүүгд.

  ...

Тэр сайхан бүсгүй. Хэний ч дур татам. Гэхдээ өнгөн дээрээ л. Хэзээ билээ тэр худалдааны байгууллагт ажилд орсон. Хэрэг болгож менежрээ уургалсан. Хэрсүү сэтгэлийг нь хэдхэн шөнийн дотор дэвтээж орхиод хэтийн амьдралаа бодож даргатай нь сүүлэрсэн. Хэсэг сүүлрээд далд орсон. Хожим нь таарах нь ээ банкинд явсан. Харин өдгөө олон улсын компанид, хянаж шүүдэг дарга нь болчиж.

Ай атаархмаар ахиц байгаа биз. Ийм хурдан байсансан бол энэ сэтгэлээ үсэргэсэн ч яахав тэр хог дээр.

Хулгай ..

Пис пас пишшш
Мар мар хи хи
чаг чаг, түгтүг түгтүг
.. .. .. ..
шип шап шал нал
cарррр. "Би өөрөө"
еаг еаг еаг ..

Өөрөөсөө хулгайлсан нэгэн үдэш нэг иймэрхүү л. Хүсэлд хууртан сэтгэлээ зольсоор л.. Үр дүнгийн л төлөө. Тэр нь хоосрол.

Бухимдлаас төрсөн бодлууд

Эд хуучин цагын бодлууд. Бичих юм олдохгүй копи паст хийчлээ.

 

Эмэгтэй хүний хэрэглээ эр хүнийхээс ямагт илүү. Өртгийн хувьд ч, чанарын хувьд ч, тооны хувьд ч. Дангаар хүчрэхгүй тул давхар эр хүний дэмжлэг хэрэгтэй. Эр хүний дур хүсэл гэдэг дундаршгүй. Тэд үргэлж л агуу ялалт дагуулсан амттай секс мөрөөдөж явдаг гэвэл буруутахгүй биз. Гэвч үдэш нь шагнуулбал өглөө нь холгуулдаг нь эр нөхрийн тавилан. Энэ нь тэдэнд агуу ялалтаа худалдаж авдаг гэсэн далд сэтгэхүй төрүүлнэ. Нэгэнт л эр хүн худалдан авдаг сэтгэхүйтэй болсон тул ил болон далд хэлбэрээр худалдан авалт явагдана. Худалдаа ч мөн ил болон далд бүр үл танигдам нууц хэлбэрээр ч явагдана. Ингээд л биеэ ч сэтгэлээ ч зарсаар л ... үрсээр л ... авсаар л ... Эргэх хорвоод худалдаа арилжаа ноёлж, мөнгө хүчийг олж, мөрөөдөл гэрлийг гийгүүлж, бүдэг зам ирээдүйг хуурсаар бүх зүйл бараан гэдгийг бултаараа мэдэвч үл хайхрана. Гагц хүмүн зовлонг даана, гараа алдлаад мөрөө хавчихдаа сурамгай, гунихдаа зарим нь бүүр дуртай, гутарсан ч инээж явна. Бид чинь өөрийн биш бултын төлөө нийгмийн төлөө бүхэл амьдралаа зориулах ёстой. Өөрөөр яах ч бил ээ.

 

Багт наадмын уур амьсгал үнэхээр сайхан. Өнгө, үнэр, ааль, гоо үзэсгэлэн бүхнийг эндээс л олж харах мэт. Өдөр бүхэн энэ баяр ийм дүр зураг давтагдсаар. Өнгө, үнэр бүхэн улам жавхаажсаар. Хэмжээ хязгаар үгүй мэт. Өөрийн хууль дүрэм, дэг жаягаа тогтоон сүр хүчээ нэмсээр буй энэ л орон зайд хүн бүхэн өөр өөрийн, өвлөж авсан, өрөөлөөс сурсан, ойлгож тодорхойлсон өөр өөр арга чаргатай. Гагц тэнд би буйгаараа байх арга мухар. Өөртөө зориулах өчүүхэн орон зай нь хавчигдсаар өдрөөс өдөрт эвдэрч хэмхрэн эмтэрсээр нэг л мэдэхэд үгүй болж, тэр цагт зүүсэн баг арьсны минь нэгээхэн хэсэг болж баг бид хоёрын хэн нь би гэдэг нь ч үл мэдэгдэх. Учир утга үгүй мэт. Хичнээн бодож төчнөөн тунгаавч аанай л утга үгүй. Учир хэмээвээс хүсч буйн хязгаарт туйлын эрх чөлөө оршино. Тодорхойлохоор хичээвээс. Угтаа үхлээс ч үл айх эмх замбараагүй ертөнцөд л эрх чөлөө утгаа олно. Тэнд бүх зүйл шударга. Хэн нэгний амьдрах хормын төлөө бас нэгнийг үхэлд хүргэх байсан ч энэ бол хэн нэгний хувьд шударга зүйл. Хэн нэгэн үүнийг хүссэн учир хийсэн бүхэн нь шударга. Хэн нэгний хувьд энэ л туйлын эрх чөлөө. Үүнд дүрэм журам үгүй. Бас л аймшигтай юм. Айдаст дийлдэхийн учир багаа зүүхээс л өөргүй.

(Нийт: 74)
Powered by BBlog