.... :( ....

             ...Утаатай Улаанбаатрын жихүүн өглөө уур савсуулан алхах бүсгүй гараа хагас өргөн зөрж өнгөрөх жижиг тэргийг дагуулан харна. Түүний ард мөнөөх бүсгүйг даган нэг залуу зогсох аж. Тэд зам дагуу бээвэгнэн алхана. Арга ч үгүй биз нимгэхэн гоёлын хувцастай биеийг үүрийн жавраас ганцхан куртка хамгаалж дөнгөх нь юу л бол. Эмэгтэй гэр лүүгээ яарна. Сэтгэл нь түгших агаад түүний өмнө ямархан аюултай явдал хүлээж буйг тааварлана. Магадгүй энэ түүний анхны гэм биш байж болох. Гэвч тэр энэ удаад хожимджээ. Цаг хэдийнэ өглөөний зургаа болсон. Эр нөхөртэйгээ гэрлэснээс хойш олон жил өнгөрсөн ба  тэд хөөрхөн охиныхоо хамтаар гурвуул эгэлхэн аж төрдөг. Тэр ухаан уужуу бөгөөд гэр бүлийн ариун нандин байдлыг эрхэмлэнэ. Тийм ээ түүнийг хүүхэд байхад ч тэдний гэр бүл эцэг эх нь ийм л үлгэр дуурайл үзүүлсэн. Амьдрал түүнд нэг хайрыг өгч харин тэр үүнийгээ шүтэн тахиж хатуужин суусаар залуу насыг ухамсартаа хүлэгдэн үдсэн ажээ. Эр нөхрийнх нь чанд хатуу зан үүнд нөлөөлсөн ч байж болох. Гэхдээ амьдрал түүнийг мартсангүй. Шагнаж бас шалгахаа мартаагүй. Түүнийг тойроогүй. Чанд хатуу сэтгэлийнх нь өмнө өмөлзөх зүрхээ яалтай. Гэхдээ энэ агшинд түүний цээжинд ганц л айдас хургана. Түүний босгож бүтээж аливаа бүхнээ золиослосон амьдрал нуран унавал яах вэ? Хадам ээж аав нь юу гэх бол? Найз нөхөд ах дүү нар нь яаж хандах бол? Энэ бүхнээс илүүтэй эр нөхөр нь бодогдоно. Эрлэгийн элчийн дүрээр бодолд нь цухалзан цухалзан гарч ирсээр л. Энэ л агшинд тархи нь түүнд нэг л зам зааж тэр замын төгсгөлд нуран унах амьдрал нь байх агаад түүнээс цаашхи нь харанхуй. Ийн алхсаар тэр гэрийнхээ хаяанд ирж. Орцондоо ороод өгсөх шат нь яг л цаазын тавцан шиг агаад хаалга онгойгоод хаагдахад түүний толгойг тас татан хаяах мэт...

 

Хүмүүн бид нэг л амьдрах учир нэг л дурлах ёстой гэж үү? Нэг л хүнийг хайрлаж энэрч нэг насыг барах ёстой юу? Магадгүй тийм. Үгүй ээ тийм. Ухамсар надад ч үүнийг захидаг. Гэр бүл үр хүүхэд тэднийг хайрлаж энэрч өсгөж хүмүүжүүлж, улс эх орондоо зүтгэж чадсан бол нэгэн насны хэрэг, амьдралын өмнө хүлээсэн үүрэг. Улсын иргэн болоход чинь гардуулж өгсөн үнэмлэх чинь байна уу? Байгаа. Тэгвэл ажилла. Улс эх орон чинь шаардаж байна. Гэрлэх ордонд шохоорхолдоо итгэж баталгаажуулсан гэрлэлтийн баталгаа байна ш дээ. Тэр чинь бусдын гэр бүлийг үймүүлчих вий гэж хоёуланд нь өгсөн бусдын даалгавар. За боллоо. Ингээд л бид чинь энэ нийгмийн эрэг шураг болох нь тэр. Үүнд ямар ч эцэс төгсгөл байхгүй. Биднээс гарах үр хүүхэд бидний амьдрал алдаа бүхнийг давтаж бидэн лугаа адил шаналах болно. Бидний өвөг дээдэс ч ийм л байсан. Бид чинь төгсгөлгүй үргэлжлэх орчил хөдөлгөөнийг бүрдүүлэгч эгэл хэсгүүд. Гэхдээ бидэнгүй ч хөдөлгөөн мөнх.

Хүсэл бадраам, ой гутаам...

Ууж идэхийн одонд төрсөн юм шиг өдөр хоногууд өнгөрсөөр л. Дахиад л утгагүйтчих юм. Хэт хувиа хичээсэн зан би-г маань уусгаж идээд дуусгах нь. Хэзээ ийм байлаа даа амьдрал. Хараал ид. Би дэндүү уйдамхай арчаагүй болжээ. Сэтгэл маань зугаа цэнгэлтэй гүн нөхцөөд зүрх маань хагарч бутарсаар бие минь ядарч гүйцэх нь. Хэзээ язааны ингээд ухаараад суух нь олширсоор атал зүгшрих нь үгүй юм.
Хором ч уйдаж үл чадах сэтгэл хямдхан
Хоног ч хөдөлмөрлөж үл түвдэх бие эмзэг
Харцанд догдлон сэрэх дурлал хөнгөн
Хайранд уягдаж үл тэвчих ухамсар худал

Маргааш бас л манай бяцхан Паарти болно. Энд тэнд эрээн мяраан охид залуус. Эзэнтэй эзэнгүй эхнэр нөхрүүд. Дарс, пийв, архи. Даруулга зууш амттангууд. Шимж, ууж, залгилж. Шилж, сонгож, амтална. Өрнөл хэсэг. Согтох нь согтож, сонжих нь сонжино.  Энэ баяр биш ээ. Эцэст нь согтуурал секс хоёрт л автана. Маргааш нь өрөө төлнө. Магад зарим нь зээл тавьна. Гэхдээ би дуртай. Гэмтэй бүхэнд бүүр дуртай. Садар зүйлд дэндүү дуртай. Санаа байвч сачий нь хүрэх нь даанч ховор. Нуух юун би гэмтэй залуу. Нүгэлт энэ сэтгэлийг яавал зохилтойв?.

Элий балай, эрүүл согтуугаа ч ялгахаа байлаа. Хайрлаж энэрч хамаг сэтгэл зүрхээ бэлнээр төлж орхиод тонгойн суугаад шаналахсан. Аль эсвэл гэгээрч соёлжиж гэмгүй ард шиг зүтгэж хүний нийгмийг хөдөлгөгч хүчирхэг машины эд анги нь болоод эцэс төгсгөлгүй амьдрахсан.

Эдийн засгийн хямралаа гэж.

Хүн болсоор баярлаж гомдож гомдож гомдож гутарч гутарч гутарч гансарсаааааааааааааааааар явтал насны наран хэвийх зүгт хэдийнэ ханджээ. Цаг хугацаа нээрээ өршөөлгүй юм даа. Цагаан сар гээл идэж ууж идэж ууж идэж ууна. Бөөн мөнгө үрнэ. Баахан тоо нэмж хасаал гарсан үр дүнг нь хараал хэсэгтээ л шанална. Тэгээл идсэн ууснаа шингээж бааж бааж бааж яджийтал Мартын 8-н болчино. Хэдэн хүүхэн баярлуулж холгуулж холгуулж холгуулж холгуулж холгуулсан мөнгөөрөө ууж ууж ууж байтал Цэргийн баяр. За тэгээд Өмнөговь-д Усан цэргийн Флотод мянган цэргийн ЖА явсан гэсэндээ энэ баярыг ч назгай тэмдэглэнэ шүү. Бас л хэдэн халтарыгаа харамлан харамлан байж үрнэ. Тэгээд шартаал толгой ангалзаал ангалзааааал ангалзааааааал явжийтал нэг мэдсэн инээдмийн баяр болж байна гэнэ. Угийн наргианч хүн юм болхоор энэ баяр ч надад хамаатай л баяр. Тэгээл олон баяр тэмдэглээд хямарсан санхүүгээ өөд нь татах гэж хэсэг ажиллана. Дулааны улиралд толгой өндийлгүй ажиллаад хэд гурван юм олохтой үгүйтэй ирэв үү гүй юу? шинэ жил. Бас юун Монита вэ? Арван таван гурван жил үү юув энэ чинь? За монита зэрэг ч яахав. Хэдэн айл хэсэж таваг хуурайлж хэд гурван чихэр хармаалсанаа өгчихнө. Задалдаг барьдаг өдөр нь том бэлэг өгдөг гэсэн. Нөгөө л байнга гологдож буцаж ирдэг халтар чихмэлээ хальт угаагаал өгчинө дөө. За тэгээд баярлаж байгаад халчихаараа хачин баян хүн шүү дээ би чинь. Байгаагаа дуусгачаад бас дахиад зээлж барина. Төлөх дээрээ тулахаар татвага ятвага гээд төрхөндөө орчино доо гэж. Тэгээд нэг юм хуучин оныг үдэхчээн болжийтал дахиад л Цагаан сар. Өү шээт. Март 8. Өү ма год. Цэргийн баяр. Өү еээээ. Инээдмийн баяр. Хөүүүрэйй. Ахиад л ажил. Цаг хугацаа чи нээрээ өршөөлгүймаа. Амжилтын од, эрч хүч хийморь лундаа минь чи хаана байна. Өтөлж доройтохын цагт орхиод одож буй чинь энэ үү?. Ай амьдрал минь ээ чи.

Боллоо доо удахгүй ...

Шинэ жил дөхөөд л охид хүүхнүүд маань аль хэзээний турах үйл ажиллагаандаа эрчимтэй орчихож. Палаажаа багахан аваад багтах төлөвлөгөө гаргацан байх юм. Ха ха. Турж багасч нарийсч амжихгүй бол яана даа хөөрхийс. Ажлын хэдэн хүүхнүүд гэж бөөн л догдлосон охидууд. Харин мань мэт нь яахав дээ. Гутлаа тосоор булж 3 хоног тавиад л өнгөлчинө. Хуучин муу хослолоо хими цэвэрлэгээнд өгчинө. Хоёр сороочигоо ээлжлээд жил жил өмсчинө. Хэдэн муу зангиагаа хайш яйш зангидаад хоолойгоо боочино. Харин оймс бандаг хоёрыг бол чаддагаар нь ёстой жил бүр солино шд. За тэгээд нүүр амны хувьд эмс хүүхнүүд шиг маяглах биш. Гуравхан ширхэг өрөвгөр сахлаа бас их ад үзнэ ээ. Хусаа л хаяна. Араас нь зүгээргүй бас сахлын ус түрхчинэ. Ааганд нь нүүр ам хорсоол явчина. Эмзэгээ эмзэг. За тэгээд үс гэзэгний хувьд бол засуулсан болно оо ямарчиг л. Харин өнөө гель мель бол ёстой түрхэхгүй шүү дээ. Тавхан ширхэг шингэн үсээ гельдчүүл юу болох уу?. Хоёрхон болчино. Дэмий. Тэгээл арзайгаал. Арван хуруугаа хармаандаа чихээл, ам нь жалир жалир гээл очий шд. Саа маа шаар мааран дунд орохоор сэтгэл хөдлөнө гэж жигтэйхэн. Эргэн тойрон гял цал. Саваагүй хүүхнүүд маань саргүй үдшийн саран наран болох гээл дуутай дуугүй, ил далд, их багаар өрсөлдөж өрвөлзөж эхлэнэ шүү дээ. Эхнээс нь авхуулаал дуустал нь үнсэнэ. Яады. Мэнд хүргэжаам чинь. Мэнд хүргэж дуусаа л 00 орно. Амаар дүүрсэн будаг шавраа угаадын. Баяр эхлэхээр багахан ууж эхлэнэ ээ. Тайзан дээр элдэв янзын тоглолт тайлан ший жүжиг шагнал зэмлэл. За ингэс тэгэс гэсээр ид дундаа орохоор эгшигт хайрцагаар элдэв янзын аялгуу явна. Дагаж баахан бүжнэ. Давраад хүүхнүүдээ эхнээс нь аваад эргэнэ. Толгой эргэнэ. Эргэсэн толгой яадаг билээ. Лайтай. кк

Үдэшлэг дууссан уу? үгүй юу? нэг л мэдхэд балай авдаг баар савандаа орцон суужээнэ. За тэгээл орилж чарлалдаал овоо наргина шүү дээ энэ хэд маань. Орой нь харин чихдэж чихдүүлэх юм гарах гээд байдаг талтай. Гэхдээ маргааш нь уучлалт гуйчихдаг болхоор яады. За за ямартай ч боллоо доо удахгүй.

Энэ жилийн хамгийн гоё палаажтайг нь эхний бүжгэнд урина. Хамгийн бага шавардсаныг нь хайрын үнсэлтээр үнсэнэ. Хамгийн дэрвэдэг хормойтойг нь авч хөгжмийн аясанд вальс эргэнэ. Харин өнөө онилсон хүүхнээ, хальт дагаастай, өдөөстөй харсаар л явна даа гэжжж.

Enjoy my favs ...

Дуртай хайртай хамтлаг дуучидаасаа уйдна гэж харин ч нэг байхгүй дээ. Хотод ирсэнээс хойш дуу хөгжим сонсох хүсэл таашаал их байдаг болж. Арга ч үгүй биз. Хөдөө сонсох юмгүй. Олдож байгаа нь нөгөө зохиолын дуунууд. Үнэн панаалтай панаалтай дуунууд.
``Уруулд чинь шүргэхэд намаржин согтох юм``
чихшикккк. ха ха. За за мяалах ч яахав. Харин блог дээрээ флэш плэйэр тавьчихсан. Лист-ийг минь таалан соёрх.

1. Sugababes - Denial
2. Alicia Keys & Jack White - Another way to die
3. Linkin park - What i've done
4. One Republic - Mercy
5. Coldplay - Viva La Vida
6. Marchbox 20 - Push
7. Avril Lavigne - When you're gone
8. Keane - Crystal ball
9. Oasis - Wonderwall
10. Christina Aguilera - Beautiful
11. Suede - Beautiful ones
12. Bon Jovi - Thank you for loving me
13. Aerosmith - Fly away from here
14. The Calling - For you

Хоёр мянга найм.Арван нэг.Хорин гурав

Өчигдөр ажлынхаа компьютерт хуучныхаа хэдэн дуунуудыг суулгасан сайхан байна аа. Тайлан тооцоо гараад дуусчих байсан залхуу зан хөдлөөд бас л амжсангүй. Лайтай удаан тайлан байна аа. Хммм. Өнөөдөр уг нь гэртээ хийнэ гээд орой ажлаас гарахдаа хэдэн материал хэвлээд гарсан нь одоо лав алга. Бас л ажил цалгардах нь дамжиггүй боллоо. Яацарцан хүн гэхээр ганц өдрийн ажлыг долоо хоногт хийж бардаггүй байна аа. Өчигдөр орой найзуудтай хэсэг суусан. Хэсэг ч гэж бүхэл шөнөжин юм байна. Бас ч үгүй хэд хэдэн бар дамжаад авсан. Цагдаа нарын л хар гай. Тэгээд дамжсаар байтал охин чихдэж чадсангүй. ха ха. Чихдүүлэх ч нөхцөл байсангүй. Тэгээд арга ядаад муу найзыгаа чихдээд харьсан даа гэжж. Харин өглөө 6 хүртэл ажилладаг тэр бар янзтайм бил ээ. Ягаан дэвтэртээ хаягыг нь тэмдэглээд авсан. Өдөржин унтаж унтаж сая л өндийлөө. Хар шөл уух гэсэн ордоггүй. За тэгээд хар шөлөө ууж чадахгүй байгаа хүн өөр юу идэхэв дээ. Тэгсэн хэрнээ өлсөөд байх юм. Өчигдөр нээрээ ТВ-ийн нэгэн од бар-нд охин чихдээл явж байна лээ. Шаврын хаалт гэсс. ха ха. Гэснээс нийгэм маань бохирдоод бузартаад дуусч байгаан байлээ дээ. Цагдаа нар гэж хэдэн гуйлгачид. Ер нь энэ торгуулыг бэлэн мөнгөөр олгодог явдлыг зогсоох л хэрэгтэй. Тэгээд ч тэд үйлчилгээний байгууллага гэдэг утгаараа зохицуулах үүрэгтэй болохоос захирах, дарамтлах үүрэгтэй хүмүүс биш гэдгээ жаахан ч гэсэн ухаармаар. Нүднүүд нь тувт хармаа хэтэвч тэмтрээстэй. Яг л хоол эрсэн гөлөг шиг. Охид хүүхнүүд бас л. Чихдэж чихдүүлдэг ил болон далд садарлалт ёс заншил болтлоо хөгжчихөж. Охид хүүхнүүд гэлтгүй залуус ч адил. Би ч адил. Хэний эхнэр, хэний найз охин, хэн гээч сингл гар хэн хэнтэй хэдэн удаа юу юу яадаг яасан??. Цаг хатуу болжээ. Хайртдаа итгэж хардалтгүй амьдрах аргагүй болжээ. Хардуулахгүй амьдрах ч аргагүй болж. ха ха. Ер угаас эмэгтэй хүн гэдэг эр нөхөртөө эсвэл найз залуудаа насан үүрд үнэнч байх уу?. Анхны эмэгтэй Еваг л хар л даа. Сониуч тавьтаргүй нэгэн байсан юм бил ээ. Араар нь тавих тухай яриад байна л даа. Тавьж амжаагүй ч гэсэн араар тавьсанд тооцогдоно. кк. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйм шиг. Гэхдээ хүлээн зөвшөөрлөө гээд хэдүүлээ нийлээд хүний өөрийн үр зулзагууд гаргаад хүн сүрэг шиг амьдрах биш. ха ха хүн сүрэг. Ганц нэг тохиолдолд бол уучилна. Эсвэл мэдэгдэхгүй байх хэрэгтэй. Мэдээж хүн л юм хойно дурлах эрхтэй. Сэтгэлээ өгч болно. Зүрхээ өгч болно. Гэхдээ ухамсараа л гээж болохгүй. Хамтын амьдралын ганц гав гинж нь миний мэдэхээр энэ ухамсар гээч л байх. Ухамсартай хүнтэй л хамт амьдрах хуна.

Шар өглөө байна ляа ляа ляа
Шалчгар үс шалбайна ляа ляа ляа
Шартсан залуу сулбайна ляа ляа ляа
Шал тэнэг юм бичнэ бла бла бла.

Үг Лобэ             Ая Лобэ
``Шар``
Лобэ
Грийтэст хитс оф Лобэ

Насны доройтлоо гэж ганц шөнийн дүн данг дийлэхээ байчиж. Тэгээд бас намуухан зөөлөн аялгуунд дуртай болчиж.

Нүд ...

 

Нүд хардаг уу? Нүдэнд тусдаг уу?

 

Damn!.

Life goes on. Still working, keep working. For what?. Of course for my future.

Future?. Damn!. Just 3 or 4 days ago, today was my future. I am yearning and waiting for this day, for the meeting with her. But she's gone and me still working.

Okay you work!, you need! just money. You trust! your money can buy all the things. Let me work! dear belief.

Don't panic!. She's not yours. She's not your friend. She's not your lover.

Go, work!.

Yes sir!.

...

Damn!.

Bull's eye photos... from Flickr. i already loved them.

Фото зургууд гайхалтай юм аа. Зөндөө л тэнэлээ. Зөндөө л бодлоо. Төрсөн сэтгэгдлүүдээ бичлээ.

 

Тасарсан, тасалсан, тасдуулсан. Шар, ногоон, улаан. Уй, навч, хог.

Photo by T____13

 

Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг...

Photo by calamityjan2008

 

 

Relationship between friends. Need difference between m and f?

Photo by santohsharma

 

Where are the keys?. Let me lock!!!!.

Photo by Rose~~

 

Full success. Атаархмаар...

Photo by

 

Хайр бүхнийг уучилдаг... Энэ мэдрэмжээс өөр юу хэрэгтэй?.

Photo by unlimited inspiration

 

Даяаршчихлаа. Даанч Монгол минь хаана нь байна?.

 

Үзэсгэлэнтэй. Гэвч чи удахгүй үгүй болно. Болдогсон бол зогсоохсон цаг хугацааг, энэ л агшинд.

Photo by alemdaq

 

Ингэх нь зөв үү?. Одоо баярла чи!.

Photo by Gioser Chivas

 


Цэнхэр нүд. Үүний чинь төлөө л толгойгоороо уруу харлаа. Гайхалтай.

Photo by sunamyss

 

Дараалал. Гэхдээ хайруулын таваг руу ...

Photo by Carlos Porto

 

Хясал!, би хүсч байна.

Photo by Totti(Ali)

 

Beautiful!!!. Fresh smile. It belongs just beginning of the life. :-(

Photo by @rturo

 


Зааг. Одож буй амьдрал, чи ийм өнгөлөг байсан гэж үү?.

Photo by jorgetorre2

 

Урлаг хүнийг ингэж л хайрладаг. Эвдэгдээгүй хөл, эр хүнд. 

Photo by livornoalone

 

Салхи татуулам, сэтгэл сэргээм хурд. Бухимдал, багтрал, ганцаардал тэр бүү хэл уй гуниг ч намайг энэ л үед үл гүйцнэ.

Photo by Baqer M.Jawad

Секс мөлжлөг

Хот орно оо. Удахгүй Утаанбаатартаа ханиаж хахаж цацаал явжээнэ гэж бодохоор сайхан байна даа. Харин цас сайхан дарчихаасай бил ээ. Цасгүй өвөл нэг л зэвхий муухай байдагсан. Шинэ жил мил гээл бодоод суусан одоо чинь дөнгөж 11 сар эхэлж байгаа шд. Манарсан толгой 12 сар гарч байгаа гээд л бодсон сууж байна. Сараар түрүүлчиж. Юунд ингэтлээ яараа юм бол?. Урагшаа нэг сар хэтэрсэн тул шийтгэл нь хойшоо нэлээн хэдэн жил ухар.!. Сайхан л мөрөөдөл байна. Би угаас эргэж харах дуртай. Сэтгэл сэв замаск багатай сайхан байсан үеүүд тэнд л өнгөрчихсөн. Оюутны анхны жил байсан. Маниас лав тэр охин гурван насаар эгчмэд байсан. Гэхдээ л элээсэн оймсных нь тоо бол минийхээс яавч хэтрэхгүй. Учир нь тэр оймсондоо аймаар ариг гамтай. Маниас л хавьгүй гамтай өмсдийм бил ээ. Тэгэхээр яавч би илүү оймс элээсэн болж таарна. За энэ ч яахав. Анхны болзоон дээр анхны сэтгэгдэл их л өндөр байж бил ээ. Гадна төрх нь цэвэрхэн даруухан эмэгтэй. Ярьж буй үгнүүдийх нь эмх цэгцтэй очер дараатай гарч байгааг нь. Дараа нь хоёр дахь, гурав дахь болзоо. Харин дөрөв дэх болзоо нь тэднийд болсон. Бид 11 цагт гэрийнх нь хаалган дээр болзож бил ээ. Цагын зүү яг арван нэг заамагц хаалга аяархан онгойгоод эргээд хаагдсан. Харин аль хэдийнэ би өрөөнд нь хоёр гутлаа барьчихсан зогсож байж бил ээ. Сэтгэл нэг л зовоод байлаа. Учир нь дэргэд засчихсан ор, өөдөөс унтлагын хувцастайгаа зогсох охин. Зөнгөөрөө энэ шөнө эр хүн гэдгээ харуулах ёстой гэдгээ мэдэрч бил ээ. ха ха. Би орных нь өмнө сууж харин тэр орондоо ороод бид намуухан хууч хөөрч эхэлсэн. Эхлээд мэдээж ойр зуурхан ярьсан. Харин яриа нь дэм дэмэндээ нөгөө л сэдэв рүү дөхсөөр л. Ойртож ирээд л хэсэг пауз. Ахиад л гол сэдэв хол цөлөгдчихнө. Эргээд л дөхсөөр л дөхсөөр л. Гэж байгаад харин намайг оронд орж унтах санал тавьж би ч анх удаа пробонд орж байгаам шиг л ичингүйрэн байж хагас нүцгэлээд оронд орж бил ээ. Харин тэр шууд л эхэлж би ч мэгдсэн амьтан үйлдэл бүхэнд нь хариуг нь үзүүлж муу дүн авчихгүйг хичээн их л ядсан юмдаг. Үүр цайж байхад л тэр намайг суллаж би ч гэрийнхнийг нь босохоос өмнө харьж бил ээ. Үүнээс хойш бидний болзоо яг л нэг цагт нэг газар эхэлж яг л нэг зүйлийн төлөө мэт учирдаг байж бил ээ. Бас л нэг цагт л арай нэг юм дуусгавар болж үүрийн гэгээнээр гэрийн зүг алхана. Залуу насны эрч хүч хэсэгхэн хугацаанд л ор мөргүй арилж сүүл сүүлдээ би хэрэгтэй юм уу? бяцхан найз минь хэрэгтэй юм уу? гэж боддог болсоноор миний зугтаалт эхэлсэн. Хичээл дээрээс, оюутны байрнаас, найзын минь гэрээс ер хаа яваа газраас минь олчихно. Баривчлагдаад л дахиал нөгөө хаалгаараа сэм орно. Бүх зүйл урьдын л адил. Жам ёсоороо. Үүрээр ядарч гарсанаас болоод өглөөд нь гэртээ ирж унтаад орой л нэг юм босдог болж хичээл ном холдож эхлэх үед сая л нэг салах шийдвэр гаргаж бил ээ. Адгын, новшийноор минь дуудаж аль байдгаар минь хараасан нэлээд хэдэн хуудас захиа нэртэй занаас бас гэж ядуу оюутны хоолны мөнгөөр авсан ядмагхан бэлэг чихмэл тоглоомийг минь буцаачихаж. Тэр үед л үнэхээр л эрх чөлөө гэж ийм сайхан юм гэж үү хэмээн бодож бил ээ.
Харин дараахан нь таалдаг болсон өөр нэгэн охины төрсөн өдрөөр нь өнөө л муу чихмэлээ бэлэглэсэнсэн. Харамсалтай нь тэр охин нэг нүдээрээ ч хараагүй буцаагаад чулуудчихсан. Одоо хэр нь өнөө муу чихмэл нь байжил байдаг. Уураа хүрэхээр нүдэж тоглодог мишокоо болгочихсон байж байгаад. Хожим хуруугаа хатган байж оёж босгосон нь одоо дэр болчихсон байна даг. Хөөрхий муу чихмэлд ч буруу гэж юу байхав. Харин тэр цагыг минь дурсахаар л найзууд толгойг минь илж ирээд л шоолдогсон. Харин миний санаанаас тэр нүдний үл унтрах хүсэл нь одоо хэр нь харагдаж айлгадаг шүү. ха ха

(Нийт: 74)
Powered by BBlog