Энэ хүмүүс яазарцын бэ?. Энэ хорвоо яазарцын бэ?. Аз жаргал гэдэг зүйл зүүдэнд л байсан ч юм шиг. Хүүхэд байхад анзаардаггүй байсан гэж үү?. Аав минь гунигласан ч баяртай явдаг байсан хэрэг үү?. Ах минь дурласан ч дүүтэйгээ л хамт тоглодог байсан хэрэг үү?. Эгч минь хаягдсан ч инээсээр л явдаг байсан хэрэг үү?. Ээж минь энэ хорвоог тийм л сайхнаар хардаг байсан гэж үү?. Хүүхэд цагын минь дурсамжинд хорвоог үзэн ядах талаар хугасхан ч толбо үгүй. Харин өнөөдөр амьдрал нэг л сонин. Манайх гэдэг айл оройд ширээгээ тойроод хоолоо иддэг. Өглөөд босоод угаалгын өрөөнд дугаарладаг. Үдэш нь зурагтын суваг булаалддаг өнөр айл байсан. Харин одоо тус бүрдээ зовлонтой. Тусдаа эдлэх баяруудтай харь хүмүүс болж. За энэ ч яахав. Өдий насанд эгчийн өвөрт унтаж, ээжийхээ мээмийг идэж, айлын хүүхдийг ахаараа зодуулна гэж юу байхав. Ажил дээр бялдуучлах, айлын эхнэрийн өмнө аяглах, атмаан залуугын өмнө айж жижгэрэх. Ай ер нь л бүгдээс залхаж байна. Гэхдээ ганцаардлаас айж байна. Айж байгаа ч бусдаас залхаж байна. Залхдаг бусдаараа бас ганцаардаж байна.
Хүмүүс худлаа инээхэд би дургүй
Хуумгай инээдийг нь дагаад мишээдэг өөртөө бүүр ч дургүй
Хацар дээрээ үнсүүлэх гэж маяглах охидод дургүй
Хацар дээр нь үнсчээд давраад хүзүү рүү нь шунадаг өөртөө илүү дургүй
Өглөө босоод хялам ч үгүй хаяад явдаг бүсгүйд дургүй
Үдэш нь санагалзаад гэгэлздэг өөртөө хамгаас дургүй
Өрөөлөөс илүү би өөртөө дургүй
Өрөөл нь өөртөө биш надад дургүй
Өнөөдөр дэргэд үлдэх хүнгүй нь аргагүй
Өнгөт орчлон ингээд л сонирхолгүй.
Ядаж байхад цагаа олж хямардаг нь ч юув дээ эдийн засаг. Яагаа ч үгүй байхад нь тосоод хямарчдаг ядарсан оронд төрсөн нь ч болж дээ. Ядмагхан ухаанаар ихийг бүтээнэ гэх яруу алдартнууд олширч ядуухан ажилдаа даруухан зүтгэхэд ч бэрх болсон цаг байна. Яана даа.
