Bang bang

I am twenty seven and she is one and a half

She rode on my back made of sticks

She wore white and I wore black

She must win the fight

Bang bang she hit me down

Bang bang,I hit the ground

Bang bang, that awesome sound

Bang bang, my baby shot me down

Seasons will came and change the time

When she’ll grow  up, she’ll call me guest

I will just laugh and won’t say

“Remember when we used to play?”

...

Lobe Sinatra

Гарчиг онооход авцалдахааргүй эрээвэр хураавар болж...

Өглөө ажилдаа явж байхдаа, өдрийн унд уухаар гарахдаа, оройд харих зуураа эргэн тойрноо нэг сайн ажиглаарай. Зөрж өнгөрөх хүмүүсийн нүд ямар байна.  5 хүн тутмын 4 нь хөмсөгөө атируулан бодолд дарагдсан бас яарсан алхаатай. Толгой дотор нь түмэн бодол эргэлдэж, зүрх нь түгшиж байгаа. Хайр дурлал, мөнгө, худал хуурмаг, мэхлэлт, утга учирын эрэл хайгуул. Учир нь би ч адил бусдыг ийн бодуулахад хүргэдэг. Би худлаа ярьдаг. Би хууран мэхэлдэг. Бусдад мөнгөө алдах вий гэхээс их айдаг. Бусдыг хайрлан энэрэхээс илүүтэй өөрийгөө боддог. Арга ч үгүй биз. Амьд явах гэсэн хүсэл минь л энэ.

Хүнд бага өгч их авахыг л бид хүсдэг. Энэ насандаа их бага хэмжээгээр бүгд л олсон авсан хөрөнгө орлого бас зарлагатай. Монголчууд бид худал ярьж, хуурч мэхэлж, хулгайлж дээрэмдэж, бусдыг их бага хэмжээгээр хохироож зовоож олчихоод эргээд идэж уух нь барагдахгүй элбэг дэлбэг баяр ёслол, хурим найр гэж хийхийг нь яана. Олсон нь овоо болоод ирэхээр өглөг буян гэж цацдаг хүмүүсийг бүүр ч ойлгохгүй. Sounds like "rob Peter to pay Paul". Хэдэн хүний хэр зэрэг зовлонг хэдэн хүнд хэдий хэмжээний жаргал болгон бэлэглэнэ вэ?. Эдийн засаг нь хямраад ард түмэн нь амьдрахад бэрх болж байна. Бид үй түмээрээ ядуурна. Ядууст туслах халамж нэмэгдсээр л. Халамжаа бүрдүүлэхийн тулд татвараа нэмсээр л. Татвартаа дарагдсан олон нэг нэгээрээ сөхөрсөөр л. Халамж нэмэгдээд л. Эсвэл одоо байгаа өвгөд эмгэд, хөдөлмөрлөх чадваргүй хэдийгээ цааш нь харуулаад эгэл олноо аврах уу?. Талыг нь өгнө, иүү өгнө, бага өгнө. Энэ хэдэн орд газруудаа эсвэл бүүр зарчихаасай билээ. Халуун зунаар хэдэн малаа алчихаад мах нь үнэр орсоор байхад үнэрхээд сууж байгаа эргүү хүн шиг л байна. Энэ гариг ертөнц дээр хүн төрөлхтөн энэ янзаараа хэр удаан энх тунх аж төрөх бол. Эмх замбараагүйдэл энд тэндгүй ихсэж байна. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ хүмүүнлэг хүний төлөө нийгэм нурах л болно. Хүмүүс бид энд тэндгүй их садарлаж, хэдэн биенээ худал царайгаар хэт их хайрласны хар гайгаар хүн ам тоо томшгүй олон болж байна.

...Ажил хийх сонирхолгүй үедээ манайхан Age of Empires тоглодог. Алт, чулуу, мод, хоол хүнс олборлоод л түүгэрээ улс байгуулж цэрэг зэр зэвсэг бүтээж бусдаас өрсөж илүү их алт, мод, хүнс олох гэж дайтдаг. Тоглоомын гол зорилго бол хожих. Дангаар эсвэл холбоотнуудынхаа хамтаар бусдыг бүрэн устгана гэсэн үг. Алт нь дуусчихаар модоор алт авна. Хүнс нь олдохоо байхаар модоор тариа тарьж хүнс олно. Харин модыг нь дуустал тоглож үзээгүй. Хэрвээ мод нь ч адил дуусвал хөгжил нь зогсоно.

Бидний зүг ийм л мухардал айсуй юм шиг. Байгаль дэлхий маань сүү нь татарсан чуганц адил харин хүмүүс бид түүний хүрэн бөөртэй хүний хүү нь болж. Бодоцгоо бодоцгоо. Өнөөдөр яаж арван алимаар хорин хүүхдийг хуурах вэ?. Маргааш нь таван алимаар тавин хүүхдийг хуурах гээд мухардана.

Аль болох тахал их гарч, дайн дажин их хийж хүн ам үй олноороо цөөрч байж л амьдрал хэвийн хэмжээнд очиж амьдрах баталгаа байгаль эхийн баялаг сэргэж өсөн нэмэгдэх бус уу. Ингэхээр эцэст нь юу зөв юм бол. Эцсийн эцэст бид зүгээр л араатан амьтад. Ялгарах зүйл нь хүмүүс дэндүү хулчгар. Бид үхэхээс үхтлээ айдаг. Амь зоволгоо аль болох удаан барьж тогтоохын төлөө бид их зүйлийг бүтээсэн.

Аа тийм. Дандаа гэж үү?. Жаргалтай амьдарч харагдах сайхан уу?.

Уг нь би ч тийм уруугаа харсан амьтан биш л дээ. Ар гэр гэж татаж чангаах амьтан үгүй. Авсан олсоноо хурааж мэддэггүй. Дурлаж хайрлаад дагаад салбайхгүй. Дарвих дуртай. Садарлах ч дуртай. Даварсан ч замаа алдахгүй. Зүгээр л эргэн тойронд байгаа бүхэн огт таалагддаггүй хэрэг. Тэглээ гээд үсээ ургуулаад, биеээрээ дүүрэн шивээс хийгээд орчлон ертөнцөөс тасарцан юм алга. Харин нийгмээс ангид байж үглэж дуулах эрх чөлөөний орон зай гэвэл энэ муу блог минь л байна. Энд өөр юу бичих үү? Хүүхэн хашрааснаа бичих үү?. Хийдэг ажлаа бичих үү? Олдог үрдэг орлого зарлагын тайлангаа тавих уу?. Эсвэл сонирхолгүй өдөр тутмын тэмдэглэл хөтлөх үү?

Болох л юм. За байз хамгийн сүүлд, аа тийм ажлын нэг хүүхнийг бааранд согтоогоод баруун талынх нь буудалд авч ороод баахан гөвсөн. Өглөө нь тэр нөхөр лүүгээ явсан. Өрвийгээд би бэлэн хоол дарж хоцорсон ... Огтоос ондоо байгаа биз. Аргагүй надаас бусад нь номтой, хүмүүжилтэй, энгэр чанга, түрийвч зузаан юм чинь.

Блог бол амьдралын тайз биш тэгэхээр энд жүжиглэх нь ашиггүй санагддаг.

Hit songs ...

--Анхны биш хоёр дахь биш харин сүүлчийн удаах гэж өөртөө амлах авч энэ бол түүний хувьд давж үл чадах даваа. Энэ зам эргээд л зовлонт амьдрал руу нь, залуу насны алдаа амраг нөхөр лүү нь хөтлөнө. Амьдрал түүнд бусад боломжуудын талаар хэлж өгөөгүй.
-Жолоочоо хөгжмөө чангалчих тэгэх үү?. Би буцаад суусан газраа очьё.
"...бүсгүй хүний нулимс энэ л хорвоод байдаг юм..." /Kiwi/

--Үггүй, аягүй гэхдээ хэмнэлтэй. Энэ авиа хэний ч дуунаас илүү сонсголонтой. Бүгчим өрөөнд, давчуу хөнжил дотор бүдэгхэн сонстох. Бүсэлхий хавиар жигдхэн давших хөдөлгөөн. Хэний ч бүжгээс илүү... Эцсийн ч байж болох учрал. Хэн мэдлээ гагц энэ мөчид л зүрх даган дуулна.
"You think so, that's not so and i will be waiting waiting waiting ever ever ever ever naaaahuuuu naaaahuuu , aaa aaaha aaahaa" /A-sound/

--Дүүргэж буй хундага, өргөж буй гурван гар, хангиналдана.
"Оройн хоолоо хийх цагаас хэдийнэ хоцорч явна, яанаа,.. cheers!!!"
Дүүргэж буй хундага, өргөж буй гурван гар, хангиналдана.
"Нөхөр ирсэн байгаа даа,.. cheers!!!"
300,.. cheers!!, 400,.. cheers!!, 500,.. cheers!!.
Зургаан хөл гуйвах бүжихийн завсар. ".. boys boys boys do you really wanna kiss me tonight, ..." /Kiwi/

--Ичингүйрэх харц, инээмсэглэл, хайр гэрэлтэх харц. Гэвч өөр зүгт, өөр залууд.
"...уучлалт гуйх хэрэггүй ээ чи минь, ухаалаг чамд минь буруу байхгүй ээ, намайг мартаад жаргалаа ол, найз нь ингээд чамаиг орхие..." /The Lemons/, "Үг ч сольж үзэлгүй алдах гэж. Үнэндээ тэр намайг таних ч үгүй хойно" xP

--Аниргүй бас харанхуй шөнө. Алжаавч хулжих шөнө. Хэцүү биш. Дасчихсан. Эм уухгүй, эмэгтэйчүүдийг хараахгүй, судсаа ч ханахгүй, сулбайж урвайхгүй. Зүгээр л цээжний гүнээс эгшиглэнэ. "...миний тэр хайр дурлал, алсын тэртээд хоцорсон ч, ахиад наддаа ирэхгүй ч, мартаж чадахгүй нь, үгүйсгэж болохгүй нь..." /Otgoo/

Яазарцын бэээ?

Энэ хүмүүс яазарцын бэ?. Энэ хорвоо яазарцын бэ?. Аз жаргал гэдэг зүйл зүүдэнд л байсан ч юм шиг. Хүүхэд байхад анзаардаггүй байсан гэж үү?. Аав минь гунигласан ч баяртай явдаг байсан хэрэг үү?. Ах минь дурласан ч дүүтэйгээ л хамт тоглодог байсан хэрэг үү?. Эгч минь хаягдсан ч инээсээр л явдаг байсан хэрэг үү?. Ээж минь энэ хорвоог тийм л сайхнаар хардаг байсан гэж үү?. Хүүхэд цагын минь дурсамжинд хорвоог үзэн ядах талаар хугасхан ч толбо үгүй. Харин өнөөдөр амьдрал нэг л сонин. Манайх гэдэг айл оройд ширээгээ тойроод хоолоо иддэг. Өглөөд босоод угаалгын өрөөнд дугаарладаг. Үдэш нь зурагтын суваг булаалддаг өнөр айл байсан. Харин одоо тус бүрдээ зовлонтой. Тусдаа эдлэх баяруудтай харь хүмүүс болж. За энэ ч яахав. Өдий насанд эгчийн өвөрт унтаж, ээжийхээ мээмийг идэж, айлын хүүхдийг ахаараа зодуулна гэж юу байхав. Ажил дээр бялдуучлах, айлын эхнэрийн өмнө аяглах, атмаан залуугын өмнө айж жижгэрэх. Ай ер нь л бүгдээс залхаж байна. Гэхдээ ганцаардлаас айж байна. Айж байгаа ч бусдаас залхаж байна. Залхдаг бусдаараа бас ганцаардаж байна.

Хүмүүс худлаа инээхэд би дургүй

Хуумгай инээдийг нь дагаад мишээдэг өөртөө бүүр ч дургүй

Хацар дээрээ үнсүүлэх гэж маяглах охидод дургүй

Хацар дээр нь үнсчээд давраад хүзүү рүү нь шунадаг өөртөө илүү дургүй

Өглөө босоод хялам ч үгүй хаяад явдаг бүсгүйд дургүй

Үдэш нь санагалзаад гэгэлздэг өөртөө хамгаас дургүй

Өрөөлөөс илүү би өөртөө дургүй

Өрөөл нь өөртөө биш надад дургүй

Өнөөдөр дэргэд үлдэх хүнгүй нь аргагүй

Өнгөт орчлон ингээд л сонирхолгүй.

 

Ядаж байхад цагаа олж хямардаг нь ч юув дээ эдийн засаг. Яагаа ч үгүй байхад нь тосоод хямарчдаг ядарсан оронд төрсөн нь ч болж дээ. Ядмагхан ухаанаар ихийг бүтээнэ гэх яруу алдартнууд олширч ядуухан ажилдаа даруухан зүтгэхэд ч бэрх болсон цаг байна. Яана даа.

Ииймэрхүү л ...

Хэзээ билээ дээ энд эрээчээд л суух сайхан байж дээ. Харин өнөөдөр болоогхоноо хаяад борви бохисхийлгүй зүтгээд амьдрал дээрдсэн юм алга аа. Алслан холдох амьдрал хурдан ч юм шиг, удаан ч юм шиг. Хүсч тэмүүлэх амьдрал өөдөөгөө тэмцэвч нүдэн дээр минь тэр надаар даажигнан холдсоор "хэзээ ч чи надад хүрэхгүй ээ" хэмээн хөхрөн алслана. Гаслантай. За яахав. Чамайг мартъя. Чамтай чамгүй би амьд л байна. Гэтэл чи намайг зүгээр орхихгүй. Туйлбаргүй зангаар минь тоглочих юм. Өөрийгөө саатуулах зүйлийг олох хэрэгтэй. Юу?. Хайрлаж сурах. За за өвчин хөдлөх нь. Би нь би1, би2 болж хоёр хуваагдаад хоорондоо маргаад эхлэнэ.

Ажил төрөл бахь байдгаараа л. Гэнэт баяжих монгол мөрөөдөл намайг эзэмдсэн хэвээр л . кк. Амьдрал бахь байдгаараа л. Дараа тухтай бичье дээ.

return

эхэлсээн. ахиад л...

Асуулт-1А

Та аль ямар брэндийн бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ?

1. Саван (хатуу, шингэн)

2. Үсний шампунь, ангижруулагч, тэжээлийн тос, маск

3. Гель, лак, хөөс, вакс

Хариулсанд тань баярлалаа. Хариулт бүхэн тань тус хүргэх болно.

1 1 1 2 1 2 3 6, ляа ляа бабарабабам. Дарарирарам дада.

 

Ёстой лаларын өдөр байх чинь. Юу ч хийх хүсэл алга. Компьютерээ хага цохиод дисплэйгээ салгаж аваад хана луу саваад дээр нь дэвслээд дандададарарада бүжихсэн. Захирлыгаа заамдаж аваад баруун талаараа хав золгоод татаж хавираад тархиар нь саваад унангуут нь нүүрэн дээр нь унгахсан. Хамаг ажлаа хаяж орхиод гудамжинд гүйж гараад хоёр гараараа нүдээ таглаад урсгал сөрөөд замаар гүйхсэн. Такси бариад таарсан зүгтээ яваад буухдаа мөнгө нэхсэн гар луу нулимж нармайг нь нээж орхиод буухдаа буруу талын хаалгыг нь хага савахсан. Дэлгүүрт ороод харилцааны соёлгүй хачин худалдагчын бөгсийг нь гаргаад өвдөг дээрээ элгээр нь хэвтүүлж байгаад олон түмний нүдэн дээр онжгон дээр нь алгадахсан. Харцанд өртсөн бүхнээ халгайгаар хацар нүүрийг нь түлэхсэн. Хамгийн өндөр барилга дээрээс хамаг хувцсаа тайлж үсрээд агаарт арван ес эргэлдээд амь тавиад амар жимэр болохсон. ха ха. Өшөө тэгмээр ингэмээр олон юм байна. Доор байдаг дальчгар хүүхнийг доороо хийжугаад .... за за болилоо.

Гарчиг олохоос төвөгшөөв.

 

Өнөө өглөө буруу хөл дээрээ боссон бололтой бүтэлгүй шээт явдлууд яасан их таарваа?. Таксинд утсаа мартаж буусан. Ядаж байхад ямар таксинд сууснаа санадаггүй. Суудлыг нь буулгаад унтаад явсан болохоор юу ч санахгүй нь. Ажил дээр ирэнгүүтээ үнэмлэхээ мартсанаа санаад ахиад гэр лүүгээ явсан. Дэмн. Тэгээд өдрийн тал өнгөрч байхад өнөөдрийн ажил нурж унаад дуусгавар болов шд. Хараал ид. Хэн нь хараачив даа. За энэ ч яахав. Оноос хойш өөрийгөө өөд нь татаад өнгө зүстэй, уужуу ухаантай, унжгар гүзээтэй, дансандаа мөнгөтэй, даруу төлөв иргэн хүн болох эхлэл маань юу болж байна?. Ямартай ч хямралын үед хэрэг болгож ажлаа соличихсон. Шинэ ажил маань стресс багатай, жимбэгэр хүүхнүүд олонтой. Өнөө төлдөг хэд нь өндөр биш ч булхайгаар үлдсэн хэдийг нь авчих биз. Ха ха. Өнөө цагт булхайгүй хүн хаана байна. За энэ ч яахав. Адал явдлын хувьд бас л байна аа. Мэр сэр мэнгэтэй мэнгэгүй хүүхнүүд "эхнэр хүүхэдтэй" юу? этр гээл асуугаал. Тэхээр нь "байгаа байгаа бага охин маань чамтай чяцуу" гээл гальт маазраал. Гэхдээ одоо уургалж унагааж уруу татаж секс хийх гэж чичирдэгээ болиод уужуу ухаанаар сэтгэж үнэ цэнэтэй бүсгүй хүн гэдгээр нь хардаг болж байгаа. Болцон ч биш л дээ. Болно гэхдээ. За нэг иймэрхүү л явжээнэ. Харин гэгэлзээл гэртээ харихаас ч дургүй хүрдэг хөнгөн зан маань хэвээрээ шүү. Хүчилж байж нэг юм 11 цагт харих юм аа. Амьтан тэжээдэг ч юм бил үү. Хөөрхөөн охин гөлөг, эсүүл энхрий ялдам охин муужгай ч юм уу? гүй ээ өхөөрдөм охин бүжин туулай. Ха ха дандаа охин хүйстэй юу. Гүй ээ хамгийн гоё нь охин эхнэр юм байна. Олдохгүй л дээ. Одоо цагын энэ охид хүүхнүүд үү. Нэг л сонин болчихжээ. Хаа сайгүй гунхалзах гулилзах олон охид нь хэрсүү биш хэврэг бодолтой, бөгсөө хэт анхаардаг болчихож. Секс хийхийн төлөө нөгөө эрчүүд нь сарын сүүлийнхээ хэдээс хумслан хумслан бэлэг сэлт барьж байж  сая л нэг өвөртлөхчөө аядна. Хэн хүнгүй эр эмгүй бүгд л хүсдэг хэрэглэдэг, бүгдэд хэрэгтэй хойно хэн хэндээ төвөг удахгүй цагтай нартай хэмжээ дамжаатай хэмнэлээ тааруулаад хийчихэж баймаар. За за элийрэх ч яахав. Эртхэн харьж  ясаа амраая.

 

Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд

Зиа шараа шараа. Ичжийнэ. Гэхдээ яады надаа боломж байгаагүй ээ. Харин одоо олджээнэ. Хайрт найз Пирээс биш ээ Пиршка бишээ Фриска гүйэ Саруулдаа төрсөн өдрийн чавиииииииииииииииииииииииииииийн чассссс халуун мэндийг хүргэе ээ. Нэг насыг нэмлээ нэгэн залууг бас хаялаа. Нэлээн хэдэн ч настай боллоо. Нэлээдгүй ч залуусыг хаялаа. Одоо ингээд тогтоно байгаа миний найз. ха ха. За за наргиа. Ямартай ч шинэ оны халуун мэндийг давхар хүргэчий. Сайхан хайртай учирч санаа сэтгэл чинь дурлалд солиорч сэтгэж бодож эргэцүүлэх завгүй явтугай. Ноднин уржнан энэ жил дараа жил бүгдэнгийх нь бэлгийг бөөнднө өө баяжихаараа.

 

(Нийт: 67)
Powered by BBlog